Унших, бичих
Би ном унших бас бичих дуртай. Би ганцаараа байх дуртай бас дургүй. Ном унших нь хүнтэй ярилцахаас илүү амар байдаг. Ялангуяа тухайн нөхцөл байдал, хэрэгцээ, сэтгэл зүйгээсээ хамааран би номнуудыг сонгож уншдаг. Ном надад ухаарах цаг нь болоогүй зүйлийг ойлгуулах гэж чичирч дайрдаггүй. Номноос би өөрийн ойлгож, мэдэрч чадах хэмжээндээ аливаа зүйлийг шингээж авдаг. Бичих. Бичгийн талбар намайг чимээгүй сонсдог. Тэр надтай хамт гуниглаж, надтай хамт мөрөөдөж, надтай хамт талархаж, надтай хамт асуудаг. Би унших, бас бичих дуртай.