Posts

Showing posts from September, 2025

Халилт

Image
Хаанаас, юунаас эхэлж бичихээ ч мэдэхгүй будилтлаа сэтгэлд минь хуваалцах зүйлс дэндүү их байх шиг. Ярилцмаар бас хуваалцмаар байгаа ч яг юу гэдгийг нь оюун бодол минь ухамсарлахгүй, гагцхүү сэтгэл минь л тэр зүгт хар хурдаараа тэмүүлээд байна. Энэ хүслээ биелүүлэх гэж найдан хүлээсэн найз минь алс холоос ирсэн ч ингэж тэгсээр буцаад явах өдөр нь ирчихжээ. Найдвар минь замхаран одсонд гунигласан сэтгэл минь нүднээс том том нулимс унагаад, бичгийн талбар дээр минь асгарч орхилоо. Би гомдоогүй ээ. Намайг гэх сэтгэл нь биеийг нь миний дэргэд авчирсан байхад оюун бодлыг нь хүртэл нэхэх шуналтай бодол тээж зүрхлэхгүй. Тэр минь ээж болсон. Ээж болсоноос нь хойш найзтайгаа одоо л нэг уулзаж байгаа болохоор шинээр танилцаж буй мэт. Бүх зүйлд хүрэлцэх гэж хичээж байгаа найзаасаа дулаахан тэврэлтээс нь өөр юу хүсэх вэ дээ. Хайр мэдэрсэн шүү найз минь. Шаналсан, зовсон дүрээ, сэтгэлийн гүнд нуугдах харанхуй газраа өөр хэнд ч биш чамд л харуулъя гэж хадгалж байсан бололтой. Чамайг тэр харанхуйд ор...