Цаг хугацаа ...
Хүн төрөлхтний хөдөлмөр өөрчлөгдөж, түүнийг даган дэлхий ертөнц, жам ёс ч өөрчлөгдөөд байх шиг. Түүний нэг нь цаг хугацаа... Бид хоногийн 24 цагт ажил, амьдралаа зохицуулах гэж хичээн байвч, өдөр хоног хэтэрхий хурдан өнгөрөөд байх шиг санагдах. Амждаг байсан ажлууд амжихаа байж, юуны төлөө, хаашаа явж байгаагаа ч мартах шиг ... Энэ бүх технологийн дэвшил хүмүүсийн цагийг, хөдөлмөрийг хэмнэхийн тулд бүтээгдсэн мэт боловч, үнэн чанартаа улам хойш татаад байх шиг ... Тэглээ гээд яахав, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, амжихгүй их ажлын амжуулах гэж хичээхээс өөр сонголт үгүй. Тийм ээ, хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг бол яалт ч үгүй цаг хугацаа. Цаг хугацаа байхгүй бол бид дуртай зүйлээ хийж чадахгүй, сайхан зүйлсийг хэрэглэж чадахгүй, хайртай хүмүүстэйгээ ч хамт байж чадахгүй. Бусад бүх зүйл байлаа ч цаг хугацаа л үгүй бол бид юу ч хийж чадахгүй. Та бүхэнд, Дэйл Видеринтоны "Амьдралаа төлөвлөгч хүний бат итгэл" шүлгийн хэсгээс толил...