Цаг хугацаа ...
Хүн төрөлхтний хөдөлмөр өөрчлөгдөж, түүнийг даган дэлхий ертөнц, жам ёс ч өөрчлөгдөөд байх шиг. Түүний нэг нь цаг хугацаа...
Бид хоногийн 24 цагт ажил, амьдралаа зохицуулах гэж хичээн байвч, өдөр хоног хэтэрхий хурдан өнгөрөөд байх шиг санагдах. Амждаг байсан ажлууд амжихаа байж, юуны төлөө, хаашаа явж байгаагаа ч мартах шиг ...
Энэ бүх технологийн дэвшил хүмүүсийн цагийг, хөдөлмөрийг хэмнэхийн тулд бүтээгдсэн мэт боловч, үнэн чанартаа улам хойш татаад байх шиг ...
Тэглээ гээд яахав, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, амжихгүй их ажлын амжуулах гэж хичээхээс өөр сонголт үгүй.
Тийм ээ, хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг бол яалт ч үгүй цаг хугацаа. Цаг хугацаа байхгүй бол бид дуртай зүйлээ хийж чадахгүй, сайхан зүйлсийг хэрэглэж чадахгүй, хайртай хүмүүстэйгээ ч хамт байж чадахгүй. Бусад бүх зүйл байлаа ч цаг хугацаа л үгүй бол бид юу ч хийж чадахгүй.
Та бүхэнд, Дэйл Видеринтоны "Амьдралаа төлөвлөгч хүний бат итгэл" шүлгийн хэсгээс толилуулъя. Анхааран уншина уу.
Өнөөдөр миний амьдралын хамгийн чухал өдөр
Амжилт ялалт, зүтгэл ялагдлаар дүүрэн өчигдөр
Нэгэнт өнгөрч одсон
Өнгөрсөн үе бол өнгөрсөн үе
Нэгэнт болоод өнгөрсөн
Нэгээс илүү олдохгүй
Эргэж ирэхгүй ард хоцорсон цаг хугацаа
Буцаж очоод өөрчилж болохгүй хугацаа
Гэвч би өнгөрснөөс суралцаж өнөөдрөө дээшлүүлнэ
Өнөөдөр, энэ л цаг мөч
Надад хайрласан бурхны бэлэг
Надад байгаа бүх зүйл
Баяр хөөр ба уйтгар гуниг, ялалт ба шаналалаар дүүрэн
Ирээдүй надад одоо байхгүй
Ирээ ч үгүй ирээдүйн төлөө би
Энэ мөчид огтхон ч санаа зовохгүй
Бурхан надад өнөөдрийг өгсөн
Надад байгаа бүхэн энэ болохоор чадлаа би дайчилна
Өнөөдөр, өөрийн бүх авъяас чадвар, зан чанараа
Гэр бүл, найз нөхөд, зочид гийчиддээ үзүүлнэ

Өнөөдөр хийх ёстой хамгийн чухал зүйлсээ олж
Эцсийг нь хүртэл чармайн хийнэӨнөөдөр тэгж өнгөрөхөд
Хийж бүтээснээ бахдан харах болно
Тэр үед, чухам тэр үед, өнөөдрөөс гэрэлт ирээдүйг мөрөөдөж
Бурханы хамт ирээдүйгээ би төлөвлөнө
Тэгээд амар тайван, сэтгэл ханамжийг мэдэрч унтаж амарна
Энэхүү шүлгийн "Өнөөдөр амьдрах зарчим" номоос авсан болно.
Comments
Post a Comment