Миний мөрөөдлийн "Монгол улс"
Энэ зуунд Хятад улс ноёлно гэсэн Вангогийн зөгнөл нь жихүүдэс хүрэм ч гэсэн биелэлээ олох юм шиг санагдаад. Үүнээс харахад эдийн засаг гэдэг, ард иргэд нь олуулаа байна гэдэг ноёлох нөхцөл яалт ч үгүй мөн ч юм шиг. Тиймээ би эдийн засгийн талаар ч, түүхийн талаар ч мэдлэг нимгэнтэй нэгэн. Гэвч Монголоо гэсэн нэг жижигхэн цохлих зүрхтэй юм шиг байгаа юм. Тэгээд өнөөдөр зүгээр л бодлоо. Манай Монголчуудын ирээдүй, тэнд миний ах эгч, хөөрхөн дүү нар минь бий. Хэрвээ би ээж болсон бол миний хүүхэд яаж амьдрах вэ гэж бас санаа зовох л байсан биз. Ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх эх орон, амьдрал гэж олон яригддаг ч их л хийсвэрээр бодож, чихний минь хажуугаар өнгөрдөг байж энэ үг. Гэтэл би өнөөдөр энэ зүйлд үнэхээр чин сэтгэлээсээ санаа зовж, яавал дээр юм болдоо гэж бодож сууна. Хүмүүсийн яриа, мэдээллүүдийг хараад байхад манай Монгол улс дампуураад, болж бүтэж байгаа юм нэг ч байхгүй юм шиг л байх юм. Тиймээ эдийн засгийн хувьд дампуурал зарлаад байгаа нь яалт ч үгү...