Миний мөрөөдлийн "Монгол улс"

Энэ зуунд Хятад улс ноёлно гэсэн Вангогийн зөгнөл нь жихүүдэс хүрэм ч гэсэн биелэлээ олох юм шиг санагдаад. Үүнээс харахад эдийн засаг гэдэг, ард иргэд нь олуулаа байна гэдэг ноёлох нөхцөл яалт ч үгүй мөн ч юм шиг.
Тиймээ би эдийн засгийн талаар ч, түүхийн талаар ч мэдлэг нимгэнтэй нэгэн. Гэвч Монголоо гэсэн нэг жижигхэн цохлих зүрхтэй юм шиг байгаа юм. 
Тэгээд өнөөдөр зүгээр л бодлоо. Манай Монголчуудын ирээдүй, тэнд миний ах эгч, хөөрхөн дүү нар минь бий. Хэрвээ би ээж болсон бол миний хүүхэд яаж амьдрах вэ гэж бас санаа зовох л байсан биз. Ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх эх орон, амьдрал гэж олон яригддаг ч их л хийсвэрээр бодож, чихний минь хажуугаар өнгөрдөг байж энэ үг. Гэтэл би өнөөдөр энэ зүйлд үнэхээр чин сэтгэлээсээ санаа зовж, яавал дээр юм болдоо гэж бодож сууна. 
Хүмүүсийн яриа, мэдээллүүдийг хараад байхад манай Монгол улс дампуураад, болж бүтэж байгаа юм нэг ч байхгүй юм шиг л байх юм. Тиймээ эдийн засгийн хувьд дампуурал зарлаад байгаа нь яалт ч үгүй бодит үнэн. Их өрөнд оруулсан төр засгийн хариуцлагагүй, алсын хараагүй тэдгээр хүмүүсийг одоо яалтай ч билээ. Тэр бол бидний л хийсэн сонголт. Одоо түүнийгээ үүрэхгүй гээд яалтай ч билээ. Гэхдээ энэ бол сайжруулж болохоор зүйл. Эх орноо л алдчихгүй юмсан, Монгол хүн Монголоороо л байгаасай, Монголоороо л үлдээсэй гэж хүсэх юм. Бас эрүүл байж, илүү олуулаа болоосой билээ. Тэр гарц бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, бизнес хийж байгаа нэг нь Монголчуудынхаа эрүүл мэндийг, ая тухыг бодож, хэрэглэж байгаа, үйлчлүүлж байгаа нэг нь өөрийн зарцуулж буй нэг ч гэсэн төгрөгийг миний ах дүү, найз нөхөд, элэг нэгтэй монгол хүнд зориулагдаж байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр нэг нэгнээ яагаад хайрлаж, дэмжиж, аль ч улсын эдийн засгаас хараат бус Монгол улсыг бүтээж яагаад болохгүй гэж, яагаад чадахгүй гэж. 
Саяхныг хүртэл би, аялал жуулчлал манай Монгол улсын эдийн засагт эрдэс баялагаас илүү ач холбогдолтой гэж харж, энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй, аль болон олон аялагчид манай Монголд мөнгөө үлдээгээд явбал гэж бодож байлаа. Гэхдээ тийм биш юм байна. Хөл толгой нь олдохгүй хэтэрхий их аялал жуучлалын орон болох нь хүсээд байх зүйл биш юм. Ийм болбол миний Монгол улс Хятдад үйлдвэрлэсэн Монголын талаарх янз бүрийн эд зүйлс, хоол хүнс, Хятад хүмүүсийн барьсан чанаргүй олон замуудыг бий болгох байх гэж. Нөгөө талаар олон гоё зурагтай болох гэж, Монгол гэдэг Чингис хаанаас өөрөөр дэлхийд танигдаагүй улсад аялаад ирсэнээ, олон улсад аяласнаа гайхуулах хүсэлтэй хүмүүсийг хөлд дарагдаж үнэгүйдээсэй гэж би хүсэхгүй байна. 
Техник технологийн дэвшил гэгч нүд эрмэхийг зуур шинэчлэгдэж, түүний араас хошуурч, гүйцэх гэж туйлдаж буй тэр дуу чимээ, нүргээн шуугиантай завгүй ертөнц, бие биенээ дуурайсан хэвэнд цутгасан мэт шинээр баригдах хотууд, хувцас загвар, өөрийнхөө үнэ цэнийг ойлгож ухаарахаа байсан ертөнцийг биш өөрсдийн мөн чанар, үнэ цэнийг хадгалж үлдсэн цөөхөн ч гэсэн тэр бум давсан гүрнээс хүчтэй Монгол байж энэ дэлхийн эрдэнэ байгаасай гэж мөрөөдөж байна. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?