№3 Чежү арал руу аяласан тэмдэглэл
Аялах нөхцөл бүрдсэн нь: Инха их сургуулийн хэлний бэлтгэлд хамт сурч байсан Вьетнам найз маань амралтаараа Чежү арал руу аялахаар төлөвлөж байгаагаа хэлээд хамт явахыг хүссэн юм. Би гэдэг хүн явна даа гэж бодоод л байж байснаас, ухасхийж завдаагүй байсан үе л дээ. Магадгүй найз маань санал болгоогүй бол би одоо ч яваагүй л байхыг үгүйсгэх аргагүй юм. Хичээл 8 сарын 12нд амарч, бид 8 сарын 18 билүү 19-нд явж байсан санагдаж байна. Аялалдаа явахын тулд хагас сар орчим орой бүр 6-11 цагийн хооронд цагийн ажил хийсэн. Аялалын хөтөлбөр: Бид Чежүд очвол юу үзэж болох талаар интернэтээс тус тусдаа мэдээлэл харсан боловч тогтсон маршрутгүйгээр явцгаасан юм. Найз маань нэг Хостелд 4 хонохоор захиалга урьдчилан өгсөн байсан бөгөөд Seogwipo гэх хотод байлаа. Хостелийнхаа өрөөнд ортол өрөөний маань цонхоор үзэсгэлэнтэй, хязгааргүй хөх далай цэлэлзэн харагдахад хичнээн их баярласан гээч. Гэтэл маргааш нь босоод аялалаа үргэлжлүүлэхээр хаашаа явахаа ярилцтал хүрэ...