Posts

Showing posts from March, 2018

Эгэл өдрүүд

Image
Завгүй ажлын өдрийн дараа ажилчдын байрандаа ирээд цагаа хартал 20 цаг болж байлаа. Хэдийгээр нүд чилж, ядарсан мэдрэмжтэй ч бүтээлтэй зүйл хийсэн ч хийгээгүй ч ядаж л 23 цаг гээд унтахаас хойш бага ч гэсэн бүтээлтэй байхаар шийдэн, ойролцоох кофений газрыг зорив. Шинэ газар ирээд удаагүй байгаа учраас ойр тойрноо сайн мэдэхгүй ч, газрын зураг хараад алхтал бараг 30 минут алхаж нэг газар олж ирж суув. Унших номоо дэлгэн хэсэг үр бүтээлтэй уншиж байтал, толгойд маань гэнэт "миний амьдралын жирийн нэгэн өдөр, миний амьдрал үргэлжилсээр" гэсэн бодол төрөөд нэг л тайвшраад явчихлаа. Тиймээ, шинэ ажил, шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ амьдралын хэв маяг гээд л энэ бүхэнд зохицох гэж хичээн заримдаа толгой өвтгөм, заримдаа сайхан, заримдаа миний явах зам энэ мөн болов уу гэх бодол. Толгойд янз бүрийн бодол эргэлдэж, мэдрэмж маань бага зэргийн болгоомжлолтой өнгөрөх эдгээр өдрүүд. Зүгээр л би амьдралдаа хайртай. Би сайн байж чадна. Сайн байхын тулд хичээх ёстой гэхээс илүүтэйгээр на...