Эгэл өдрүүд

Завгүй ажлын өдрийн дараа ажилчдын байрандаа ирээд цагаа хартал 20 цаг болж байлаа. Хэдийгээр нүд чилж, ядарсан мэдрэмжтэй ч бүтээлтэй зүйл хийсэн ч хийгээгүй ч ядаж л 23 цаг гээд унтахаас хойш бага ч гэсэн бүтээлтэй байхаар шийдэн, ойролцоох кофений газрыг зорив. Шинэ газар ирээд удаагүй байгаа учраас ойр тойрноо сайн мэдэхгүй ч, газрын зураг хараад алхтал бараг 30 минут алхаж нэг газар олж ирж суув. Унших номоо дэлгэн хэсэг үр бүтээлтэй уншиж байтал, толгойд маань гэнэт "миний амьдралын жирийн нэгэн өдөр, миний амьдрал үргэлжилсээр" гэсэн бодол төрөөд нэг л тайвшраад явчихлаа. Тиймээ, шинэ ажил, шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ амьдралын хэв маяг гээд л энэ бүхэнд зохицох гэж хичээн заримдаа толгой өвтгөм, заримдаа сайхан, заримдаа миний явах зам энэ мөн болов уу гэх бодол. Толгойд янз бүрийн бодол эргэлдэж, мэдрэмж маань бага зэргийн болгоомжлолтой өнгөрөх эдгээр өдрүүд. Зүгээр л би амьдралдаа хайртай. Би сайн байж чадна. Сайн байхын тулд хичээх ёстой гэхээс илүүтэйгээр надад сайн хийх боломж, нөөц, чадвар бий гэдгийг мэдэж байна. Надад сул тал байгаа ч, давуу талууд түүнээс ч илүү бий гэдгийг би харуулж, сайнаараа муугаа далдалж, өөр хүн болох гэж хичээн өөрийгөө ядраалгүй, өөрөөрөө байж илүү үр бүтээлтэй бас цаг хугацааг баяр хөөртэй бас өөртөө үнэн байж өнгөрүүлэх болно. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?