Гайхшрал
Нэг л их ууртай хүмүүс. Би бүр гайхаж орхисон. Тэгээд бодлоо, Хүмүүс ер нь яагаад уурладаг вэ? Шударга бус байдалтай нүүр тулах, өөрийнх нь хүссэнээр аливаа зүйл болохгүй тохиолдолд уурладаг. Уурлалаа гээд бид юуг ч шийдэж чадахгүй. Харин үүнээс үүдэлтэй ХҮЧИРХИЙЛЭЛ бий болдог. Хүчирхийлэл нь биет болон биет бус хэлбэрээр орших бөгөөд нийгэмд биет бус хэлбэр буюу хүнийг доромжлох, харааж зүхэх, орилж хашгирах зэргийг биет хэлбэр буюу цохих, зодох болон бусад гүнзгий шатны олон хүчихийллээс хөнгөн гэж үзэх нь бий. Гэхдээ, их ч үмхий, бага ч үмхий гэдэг шиг хүчирхийллийг хөнгөн, хүнд гэж ялгах нь буруу юм. Өөрийн цаг хугацааг үнэлэх үнэлэмж хүн бүрт өөр, ялгаатай. Цаг хугацааг энд дурьдаж буйн учир нь, доромжлуулсан, харааж зүхүүлсэн хүн тодорхой хугацаанд аз жаргалгүй, тайван бус цаг хугацааг туулдаг. Ингэж өнгөрүүлсэн цаг хугацааг хэнбэ гуай ч буцааж өгч чадахгүй. Олон оронтой мөнгөн дүнгээр ч хэмжих боломжгүй. Ер нь тэгээд ажаад байхад, хүмүүс хүчирхи...