Нэгийн биш нилээдийн цаадахыг харчдаг байгаасай

Өнөөдөр ажил дээр жаахан бухимдалтай өдөр өнгөрлөө. Би бол хүн л надад эвгүй зан харилцаа гаргахгүй бол хүний дургүйг хүргээд байдаг хүн бол биш л дээ. Ажил дээр жижиг сажиг алдаа, асуудлууд гарч л байдаг. Тэр тохиолдолд үнэхээр миний буруу бол буруугаа хүлээж, уучлал хүсч чаддаг нэгэн би.  

Гэтэл миний буруу байхгүй зүйл дээр ажлын маань залуу бас үйлчлүүлэгч ах 2 над руу орилж, угзчин их муухай харьцсан. Яахав дээ хүмүүсийн ууртай байгаа үеийн жижиг сажиг онцгүй харилцааг инээгээд л өнгөрөөчихдөг. Гэхдээ яагаад ч юм өнөөдөр миний дургүй хүрэх гэхээс илүү гайхшрал төрлөө. Хоёулаа эргээд надад уучлаарай гэж хэлээгүй ч, тойруу утгаар намайг аргадан хэдэн үг хэлсэн л дээ. 

Тэгээд би ингэж бодлоо. 

Ер нь л зөвхөн энэ тохиолдол ч биш, өөр олон тохиолдлуудаас харахад, хүнийг загнаж, шавдуулж байгаад нэг удаадаа ажил нь бүтэж болно. Гэхдээ ажил, амьдрал гэдэг богинохон юм шиг хирнээ бас л олон зүйл тохиолдож болох урт зам шүү дээ. Хүн болгонтой налиганаж, хүн болгонд таалагдах албагүй ч хэн нэгнийг гомдоож, хэн нэгэнд муухай үг хэлж, хэн нэгнийг тавгүйтүүлж, хэн нэгний дургүй хүн болж үлднэ гэдэг зөв сонголт биш л болов уу. 

Мөн би өөрийгөө өнөөдөр хүчирхийлэлд өртсөн гэж үзэж байна. Биеийн болон сэтгэл санааны хүчирхийлэл хоёул байсан. Яагаад гэвэл, 
1. Үйлчлүүлэгч ах намайг сулхан ч гэсэн угз татан биед маань хүрсэн. 
2. Над руу орилж, зандчисаны улмаас би өдөржин сэтгэл санааны хувьд таагүй өнгөрөөсөн. 1 цаг ч бай, 1 минут ч бай, 1 өдөр ч бай, миний амьдралын цаг хугацааг тайван бус, аз жаргалгүй болгосоноороо намайг хохироосон. Миний цаг хугацааг хулгайлсан. 

Тэгээд би ингээд л хохироод үлдэх үү. Хохирогч болон үлдэхгүйн тулд би юу хийж чадах вэ. Тэд надад хандсан шиг эрүүлээд тэгж хандах уу? Үгүй ээ, тэр бол зөв шийдэл биш. Ямар ч ид шидтэн биш л бол, хэн ч ирээд миний өнгөрүүлсэн аз жаргалгүй мөчийг буцааж чадахгүйгээс хойш, илүү их хохирохоосоо өмнө би тэр зүйлд анхаарлаа хандуулахаа зогсоосон нь дээр. 

Ингээд би тэднийг зүгээр л мартаж, уучилж, ойлгож, асуудалд цэг тавилаа.

Хүмүүс нэг нэгэндээ хүндэтгэлтэй, хүлээцтэй бас асуудлыг хэнээс болсоныг мөрдөн шалгаах биш, юунаас болсоныг тогтоож, буруутныг чичлэхээс илүүтэйгээр асуудлыг шийдэх гарц хайдаг байгаасай.


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?