Чаддаг зүйлээ юу, дуртай зүйлээ юу?



Энэ асуулт аль эртнээс л миний толгойд эргэлдсээр ирсэн. 

Тэгээд нэг хүний ярианаас, чамд эргэн тойрны хүмүүстээ үнэлэгддэг онцгой чадвар байгаа бол түүн дээрээ түшиглээд хөдөлмөрлөөд үз гэж сонссон юм. 

Тэгээд амьхандаа миний онцгой чаддаг зүйл, бусдаас арай дөнгүүр хийчихдэг зүйл маань эсвэл ур чадвар маань юу юм бол доо гэж өөрөөсөө ч асууж, мөн найзуудаасаа ч асуусан. 

Гэвч нэг л найз маань надад хариулт өгсөн бөгөөд бичих чадвар сайтай гэж хэлсэн. 

Тэгээд  би бодсон. Би анхнаасаа бичих чадвар сайтай байгаагүй. Энэ бол цэвэр туршлагаар олж авсан зүйл гэдгийг би ойлгосон. 

Багахан тодруулбал, би их сургуулиа төгсөөд 5 жил орчим нарийн бичиг, оффис менежер, хүний нөөцийн ажилтан зэрэг бичиг хэрэгтэй холбогдох ажил хийсэн туршлагатай. Энэ туршлага л надад нуршихгүй, үг үсгийн болон найруулгын алдаагүй бичих чадварыг төлөвшүүлсэн хэрэг.

Тэгэхээр, хийхийг хүссэн ч, чадвар дутагдаж байгаа тэр зүйлийг чи, би чадахгүй гэсэн үг биш. Одоо чадаж байгаа зүйлээ чи, би анхнаасаа чаддаг байгаагүй. Бид сурсан. Харин хараахан сураагүй байгаа тэр зүйлийг бид мөн л адил сурч болно.

Тиймээс, өнөөдөр миний хамгийн итгэлтэйгээр хэлж чадах зүйл бол ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙ.

Тэгэхээр, юунд дуртайгаа, юу хийхийг хүсч байгаагаа мэдэж байгаа бол яахаа та мэдлээ шүү дээ. Амжилт хүсье.


Нэг л эзэмшсэн чадвараараа өөрийн чадах зүйлээ бүү хязгаарла.

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?