Бидний амьдарч буй цаг үе
Бид хязгааргүй их мэдээлэл дунд живэх шахан амьдарч байх шиг. Хүн болгон мэддэг, хүн болгон сургадаг, хүн болгон зөвлөдөг, хүн болгон хувийн туршлагаа хуваалцдаг болжээ. Түүнийгээ дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, шинэ ажил мэргэжлүүд ч бий болж байна. Бүгд л орчин үе, шинэ үе, инстаграм, юүтюб, мэдиюм гэж хошуурцгаах болж. Үүнийг бичээд, нийтлээд сууж байгаа би өөрөө ч тэдний нэг байх. Тэгээд өөрөөсөө "би яагаад үүнийг хийдэг юм бол?" гэж асууна. Тэгээд нэг ийм хариултыг өөртөө өглөө. Нэгдүгээрт, "Хүн болгон өөрт хэрэгтэй мэдээллийг интернэтээс бичвэр, аудио, видео гээд хүссэн төрлөөрөө олж чаддаг болсон учраас дэргэдэх хүнийхээ яриаг сонирхон сонсохоо больсон юм шиг. Дуу, бүжиг, спорт, аялал, хувцас загвар, хувь хүний хөгжил, урлаг, түүх, кино, байгаль, амьтны ертөнц, эрүүл мэнд гээд цааш хөврөх олон сэдвээр, хүсч л байвал бүх л мэдээлэл интернэтэд үнэ төлбөргүй, олон сонголттойгоор байдаг болжээ. Тиймээс, хажуу дахь хүнийхээ өөрийнх...