Туйлширсан би
Хамгийн их тэнцвэр лүү тэмүүлдэг хүн гэж өөрийгөө би бодсон Харамсалтай нь үгүй, хамгийн их туйлширдаг хүн би байж Хамаг бүхнээ нөхөдтэйгээ хуваалцан баясаж явахдаа Хамгаас үнэтэй төрсөн гэрээ мартах шахсанаараа, туйлширчээ би Туйлширсаан би туйлширсан Туйлширсан өнгөрсөндөө би харамсахгүй Хамгийн их тэнцвэр лүү тэмүүлдэг хүн гэж өөрийгөө би бодсон Харамсалтай нь үгүй, хамгийн их туйлширдаг хүн би байж Хүсэл мөрөөдөл, миний аз жаргал гэж тэмүүлж явахдаа Хүмүүний жам ёсыг умартах шахсанаараа, туйлширчээ би Туйлширсаан би туйлширсан Туйлширсан өнгөрсөндөө би харамсахгүй Нэгэнт туйлшрал намайг тэнцвэргүй болгочихсоноос хойш Нөгөө тал руу туйлширч тэнцвэрийг би бүтээхээр явлаа