Хатуурхал

Хана хэрэмд хашигдаж
Ган төмрөөр бүтээгдсэн мэт
Хатуу үзэлтэн байх юм
Гайхуулж түүнийгээ ч тулгах юм

Мэдэхгүй зүйл түүнд үгүй
Мэдэмхийрч бусдыг ч шүүмжлэх
Мэдэхгүй юм би түүнийг
Мэргэн ухаантан эсэхийг

Үгүйсгэлгүй мөртлөө
Хүлээн зөвшөөрөл үгүй
Ойлгохгүй мөртлөө
Ойворгоноор зүтгэсээр үлдэх юм тэр










Comments