Хүслийн тухай эргэцүүлэл
Сүүлд уншаад таалагдсан нэг ном бол Непкогоос эрхлэн гаргасан Айн Рендийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" гэдэг ном юм. Тэр номон дээрх нэг нийтлэлийг уншаад, хүсэл бүр зөв зүйл, сайн зүйл байдаггүйн тухай, бид оюун ухаант хүн гэгддэгийн хувьд ашигтай бөгөөд хор уршигтайн хооронд хүслээ ялгаж салгаж түүнийг гүйцэлдүүлэх эсвэл тэвчээд өнгөрүүлэх сонголтыг хийх ёстойн тухай ойлголт байв. Хэдийгээр энгийн ойлголт мэт боловч, би л хувьдаа хүсэл гэдэг үгийн ард зөвхөн гоё, сайхан, гэгээлэг зүйлийг л хамруулан ойлгож, хүсэл бүрээ аль болох гүйцэлдүүлэхийг эрмэлзэх ёстой мэтээр боддог байлаа. Гэвч бид өөрсдөд төрөх хүсэл гэгч зүйлийг зөв эсвэл буруу болохыг ухамсарт байдлаар ялгаж салгах ёстой зүйл болж таарав. Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой жишээг дурьдвал, бид хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гэхэд биед ашиг тустай эсвэл хор уршигтай байх талыг бодолцож уух уу, эсвэл татгалзах уу гэдгээ сонгох ёстой гэсэн үг юм. Тодруулбал, хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гээд заавал у...