Posts

Showing posts from May, 2018

Өөрийгөө эхлээд хүндэл

Image
/Энэ киноноос таалагдсан хамгийн гоё хэсэг/ Хэдийгээр өнгөнөөс агуулга чухал гэж ухаантай болох гэсэн дээ ч юм уу, өнгийг хардаг мөртлөө хардгүй юм шиг дүр эсгэн ярьдаг хүмүүс олон байдаг. Миний хувьд өнгө ч, агуулга ч тэр зүйлийг бүтээж байгаа учраас хоёулаа ач холбогдолтой бөгөөд чухал. Энэ нь тэгээд өөрийгөө эхлээд хүндлэхтэй ямар холбоотой юм бэ гэж үү? Нэгэн ийм зүйл тохиолдсон юм.  Ер нь бол би ажлаасаа гарах болж оронд маань ажиллах хүнийг бид хайж байгаа юм. Хэдэн хоногийн өмнө ажлын ярилцлагад орохоор нэг охин манай ажил дээр ирлээ. Нүүрээ цэвэрхээн будсан, юбка болон туфл өмссөн хөөрхөн охин байсан. Тэгээд хамт ажилладаг Солонгос ах ярилцаж, тэр болгон хүнд кофе энэ тэр сайн дураараа хийж өгдөггүй би кофе хүртэл хийж өгөөд л. Тэгээд өөрөөсөө асуулаа. Хэрвээ энэ охин арай өөр хувцастай орж ирсэн бол би кофе хийж өгөх байсан уу? гэж. Бас эргэлзээтэй л дээ. Гэхдээ би хийж өгөхгүй гээгүй шүү хаха. Тэгээд би ч бас хачин нөхөр байна шүү. Гадаад төрхөөр нь хүнд хандаад...

Халамцуу бодол

Image
Тиймээ би өөрийнхөө хүссэн замаар амьдарч яваа жирийн нэгэн эмэгтэй. Ганц бие, хурааж хуримтлуулсан зүйлгүй, карьер нийгмийн байр сууриа эзлээгүй. Хүн бүр сайнд хүрэх гэж, сайхныг мэдрэх гэж, өөрийнхөө хамгийн сайнаараа зүтгэж, хийж, бодож, хүсч, мөрөөдөж л байгаа. Гэвч хүн бүрийн хүрсэн түвшин бүгд өөр. Бусдад бүтэн харагдах гэж хэн нэгэнтэй хамт амьдарч, бусдаас илүү гарах гэж эд зүйлс хураан хуримтлуулж, сонголтгүй юм шиг дургүй ажлаа нүд анин хийсээр байх албатай юм уу ер нь. Би өөртөө үнэнч байхыг илүүд үздэг. Мөн байна гэсэн мэдрэмж төрүүлэх түүнтэйгээ учирч, мөнгө гэдэг бидний хүч хөдөлмөрийн үр дүн гэхээс илүү нэгдүгээрт миний, бидний цаг хугацааны үнэ цэнээр олдож буй гэдгийг ойлгон, тэр мөнгийг юунд зарцуулах, мөнгийг олохын тулд юу хийх, юу хийх ёсгүйг цэнзүүрдэн сонголт хийж амьдрахыг боддог. Тэгж амьдарч чадаж ч байгаа гэж өөрийгөө дүгнэдэг. Би амьдралдаа бас өөртөө хайртай.