Халамцуу бодол

Тиймээ би өөрийнхөө хүссэн замаар амьдарч яваа жирийн нэгэн эмэгтэй. Ганц бие, хурааж хуримтлуулсан зүйлгүй, карьер нийгмийн байр сууриа эзлээгүй. Хүн бүр сайнд хүрэх гэж, сайхныг мэдрэх гэж, өөрийнхөө хамгийн сайнаараа зүтгэж, хийж, бодож, хүсч, мөрөөдөж л байгаа. Гэвч хүн бүрийн хүрсэн түвшин бүгд өөр. Бусдад бүтэн харагдах гэж хэн нэгэнтэй хамт амьдарч, бусдаас илүү гарах гэж эд зүйлс хураан хуримтлуулж, сонголтгүй юм шиг дургүй ажлаа нүд анин хийсээр байх албатай юм уу ер нь. Би өөртөө үнэнч байхыг илүүд үздэг. Мөн байна гэсэн мэдрэмж төрүүлэх түүнтэйгээ учирч, мөнгө гэдэг бидний хүч хөдөлмөрийн үр дүн гэхээс илүү нэгдүгээрт миний, бидний цаг хугацааны үнэ цэнээр олдож буй гэдгийг ойлгон, тэр мөнгийг юунд зарцуулах, мөнгийг олохын тулд юу хийх, юу хийх ёсгүйг цэнзүүрдэн сонголт хийж амьдрахыг боддог. Тэгж амьдарч чадаж ч байгаа гэж өөрийгөө дүгнэдэг. Би амьдралдаа бас өөртөө хайртай. 

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?