Posts

Showing posts from September, 2018

My-day-wish-feeling

Image
Энэ жилийн төрсөн өдрөө бага зэргийн гунигтай мэдрэмжтэй өнгөрөөсөн. Гунигтай байна гэдэг бол хэцүү, зовлонтой эсвэл муухай байсан гэсэн үг биш. Зүгээр л бага зэргийн гунигтай байсан. Яагаад өөрийгөө тийм байгааг би сайн ойлгохгүй л яваад байлаа. Тэгээд хүсч байсанчлан далайн эрэг дээр очиж, нар үзэсгэлэнтэйгээр жаргах мөчийг хараад, өөрийнхөө мэдрэмжийг бага зэрэг ойлгосон гэх үү дээ.  Би өөрийгөө нэгээс нөгөө рүү шилжих том өөрчлөлтийн зааг дээр зогсож байгааг мэдэрсэн.  30 насны төрсөн өдрийн хамгийн чухал хүсэл маань биелэлээ олсон гэж би итгэж байгаа юм. Тиймээс, бүх л шийдвэрийг зөвхөн өөрийн хүсэл зоргоор гаргаж, эрх дураараа амьдарсан залуу бүсгүйн амьдрал дуусч, бодол, хүсэл, үг яриа, үйл хөдлөл гээд бүх л зүйлдээ хариуцлагатай байх ёстой үе рүү орж байх шиг. Мөн надад байгаа бүхэн зөвхөн минийх биш болно гэдгийг би мэдэж байгаа ^^.  Далай, далайн давалгаа, далайн эргийн чийгтэй элс, салхи, үнэр гээд л ... Тэгээд бас яг тэр агшин... Яг тэр агшинд мэ...

Өвгөн тэнгис хоёр туужийн онцлох ишлэл

Image
Уншсан ч юм шиг, мэддэг ч юм шиг хирнээ сайн уншаагүй бас сайн мэддэггүй номнууд байдаг даа. Миний хувьд тэдгээрийн нэг нь Эрнест Хемингуэйн "Өвгөн тэнгис хоёр" тууж байсан юм. Тэгээд, энэ зохиол юугаараа тийм гайхалтай болоод ийм алдартай юм бол гэж сониучирхан бас мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг нэг зүйлийг мэддэг болмоор санагдаад уншлаа.  Номоо уншиж байхад энэ номын нэр яагаад загас өвгөн хоёр биш , өвгөн тэнгис хоёр юм болоо гэсэн асуулт гарч ирсэн. Гэхдээ тайлал нь энэ ном дээр байсан.  За тэгээд уншиж байх явцад гарч ирсэн онцлох ишлэлүүдийг хуваалцъя. 1. Та ч миний нэг ёсны сэрүүлэгтэй цаг шүү дээ гэж жаалхүүг хэлэхэд өвгөн:   Өтлөх чинь өөрөө сэрүүлэгтэй цаг шүү дээ. Өвгөд яагаад ийм эрт сэрдэг юм бол? Ядаж нэг өдрийг ч болов уртасгах гэж тэгдэг юм болов уу? гэж эргэцүүлдэг.  Сэтгэгдэл: Ер нь л анзаараад байхад өндөр настай хүмүүс өглөө маш эрт сэрдэг нь ажиглагддаг шүү дээ. Үүнд янз бүрийн шинжлэх ухааны тайлбар өгч болох байх ...