My-day-wish-feeling
Энэ жилийн төрсөн өдрөө бага зэргийн гунигтай мэдрэмжтэй өнгөрөөсөн. Гунигтай байна гэдэг бол хэцүү, зовлонтой эсвэл муухай байсан гэсэн үг биш. Зүгээр л бага зэргийн гунигтай байсан. Яагаад өөрийгөө тийм байгааг би сайн ойлгохгүй л яваад байлаа. Тэгээд хүсч байсанчлан далайн эрэг дээр очиж, нар үзэсгэлэнтэйгээр жаргах мөчийг хараад, өөрийнхөө мэдрэмжийг бага зэрэг ойлгосон гэх үү дээ.
Би өөрийгөө нэгээс нөгөө рүү шилжих том өөрчлөлтийн зааг дээр зогсож байгааг мэдэрсэн. 30 насны төрсөн өдрийн хамгийн чухал хүсэл маань биелэлээ олсон гэж би итгэж байгаа юм. Тиймээс, бүх л шийдвэрийг зөвхөн өөрийн хүсэл зоргоор гаргаж, эрх дураараа амьдарсан залуу бүсгүйн амьдрал дуусч, бодол, хүсэл, үг яриа, үйл хөдлөл гээд бүх л зүйлдээ хариуцлагатай байх ёстой үе рүү орж байх шиг. Мөн надад байгаа бүхэн зөвхөн минийх биш болно гэдгийг би мэдэж байгаа ^^.
Далай, далайн давалгаа, далайн эргийн чийгтэй элс, салхи, үнэр гээд л ... Тэгээд бас яг тэр агшин... Яг тэр агшинд мэдэрсэн миний мэдрэмж ... Хэзээ ч давтагдашгүй... Бас дахиад хэзээ ч буцаж ирэхгүй ... Гунигтай байсан.
Жинсэн хүрэм өмсч, урт ээмэг зүүж, үүргэвч үүрсэн залуухан би ...
Өнгөрсөндөө би хайртай, одоодоо ч би хайртай ...
31 нэгэн насны минь хүсэл "хувь заяа минь өнөөдрийг хүртэл ирсэн шигээ зөв, тэгшээр үргэлжлээсэй" гэсэн хүсэл байв... Заримдаа бүх зүйл миний хүсч, бодож, төлөвлөж байснаар өрнөхгүй байлаа ч хувь тавилан чиний надад өгөх бүхнийг байгаагаар нь, талархалтайгаар хүлээн авах болно оо би. Чи намайг зөв чиглүүлж өгнө гэдэгт би итгэлтэй байгаа болохоор... Заримдаа миний бодсон, төлөвлөсөн зүйл маань миний хүссэн зүйл биш байх магадлалтай учраас...
Comments
Post a Comment