Дүүдээ илгээх миний захидал
hamtdaa amtalsan amt ^^ Дүү маань ойрд юу хүсээд байгаагаа мэдэхгүй ч, амьдралдаа, өөрийн хэмнэлдээ шинэ зам, шинэ зүйлс нэмэхийг хүсч байгаагаа хэллээ. Ийм цаг үе зөвхөн түүнд маань биш, өөр олон хүмүүст, надад ч тохиолддог. Тэгээд юу гэж хэлж, юу гэж зөвлөх талаар бодлоо. Эхлээд би чамдаа баяр хүргэмээр байна. Чи өөр зүйлийг, шинэ зүйлийг хүсч байна. Энэ юуны дохио вэ гэхээр, чи минь өөрийн хүсч байсан нэг мөрөөдөл, зорилго, хүслээ биелүүлсэний шинж шүү. Энэ юу болохыг чи ч, би ч мэдэж байгаа тийм үү. Хэдийгээр хүссэн, зорьсондоо хүрсэн байгаа ч, тэр хэмнэлээр амьдрал хэсэг хугацаанд өрнөхөд бүх хүн, би ч, чи ч, өөр бусад бүх хүн тэр зүйлийнхээ сайн сайхныг олж харахаа, анзаарахаа байчихдаг юм. Тийм болохоор, тойрог дунд эргэлдэх тэр хэмнэлээсээ хэсэгхэн хугацаанд гарч үзэх хэрэгтэй. Хамгийн сайхан арга зам бол аялал. Аялал надад, надад хичнээн их зүйл байгааг, тэр зүйлс хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлс болохыг ойлгуулж, мөн амьдрал хичнээн үзэсгэлэн...