Сайтар эргэцүүл - Айн Рэнд
Орост төрсөн ч хамтач сурталт нийгмээс зугтаж Америк руу цагаачлан амьдарсан зохиолч эмэгтэй Айн Рендийн бичсэн Сайтар эргэцүүл /Think twice/ гэх жүжгийн зохиолыг хайн хайн олж унших болсон шалтгаан нь "амиа хичээгч" болон "бусдын төлөө өөрийгөө золиослогч" -ын мөн чанарыг таних хүсэлтэй минь холбоотой байсан юм. Дүрүүд: Бусдын төлөө өөрийгөө огоорох үзлээр амьдрагч Брекенриж болон амиа хичээх үзлээр амьдрагч Ингальс гэх 2 гол дүрийг онцлон нэрлэх нь зүйтэй байх. Билли- Брекенрижийн өргөж авсан саа өвчтэй 15 настай хүү. Адрин- Нэрд гарч буй залуу жүжигчин бүсгүй. Брекенриж түүнд зориулж театр барьж өгсөн бөгөөд Брекенрижийн үзэл сурталд л нийцсэн жүжгүүд тайзнаа тоглогддог. Флеминг- Биллигийн төрсөн эцэг. Тони: Брекенрижийн тэтгэлгийг хүртэж, анагаахын ухаанд суралцаж буй хүү. Хэдийгээр Тони төгөлдөр хуурч болохыг хүсдэг байсан ч, Брекенриж түүний төгөлдөр хуурч болох хүслийг хувиа хичээсэн сонголт гэж үзэн, эмч болж олон хүнд тусл...