Асуулт: Аз жаргал гэж юу вэ?
Аз жаргал бол талархалын сүүдэр юм байна.
Хэрвээ юунд ч талархалтай хандахгүй хирнээ аз жаргалыг хайгаад байвал тэр хэзээ ч бидэнд олдохгүй. Харин нэг ч гэсэн талархах шалтгааныг олж чадвал аз жаргалтай байх нэг ч гэсэн шалтгаан бидэнд байна аа л гэсэн үг.
Тэгвэл аз жаргалын эсрэгцэл зовлонгийн үүдэл нь хүсэл, шунал гэдэг.
Гэвч хүсэх, шунах зүйлгүй болчихвол амьдрал ямар ч утгагүй юм шиг. Орноосоо босох шалтгаан, шаардлага үгүй амьдралыг төсөөлөөд үз дээ. Хязгааргүй их амарсан, зугаалсан, тухалсан, хайрлагдсан, үнэлэгдсэн, итгэл найдварыг тээсэн амьдрал л аз жаргалтай гэгдэхгүй мэт санагдана.
Тэгэхээр бид зөвхөн байгаадаа бус байлгахыг хүссэн ч байхгүй байгаа тэр зүйлст, нөхцөл байдалдаа ч талархаж болмоор.
Comments
Post a Comment