Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Миний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол миний цаг хугацаа. Би өөртөө байгаа цаг хугацааг утга учиртай, үр дүнтэй, сэтгэл ханамжтай байлгахыг хүсдэг. Цаг хугацааг үр дүнтэй байлгах гэж байна гээд ухаан солиогүй мэт хичээл номд шамдан суухыг би хэлээгүй. Миний амралтын цаг, миний зугаацах цаг, миний ажиллах цаг, миний гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цаг гээд бүхий л цаг хугацаа миний хувьд маш чухал. Чухал бус хүмүүст, чухал бус ажил, чухал бус зүйлсийн төлөө би өөрийн цаг хугацаагаа зориулах маш дургүй бөгөөд чаддаг ч үгүй. Саяхнаас буюу 2, 3 жилийн өмнөөс би ийм байх болсон гэх үү дээ. Хүрээлэлтэй байх гэж, бусдад таалагдах гэж сэтгэл ханамжтай бус байдлаар цаг хугацааг өнгөрөөхөө би больсон. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол миний цаг хугацаа. 
Харин миний амьдралын зарчим бол бусдад биш өөртөө таалагдаж амьдрах. Би хаана ч, юу ч хийж, яаж ч амьдарч болно. Гагцхүү би аз жаргалтай байна уу, сэтгэл хангалуун байна уу гэдэг хамгаас чухал. Нэгэн бодлын маш хувиа хичээгч мэт харагдах боловч, яг үнэндээ хувиа хичээгч гэж хүмүүс хэлсэн ч надад хамаагүй ээ, үнэхээр огт хамаагүй. Хүмүүс бүгдээрээ л яс юман дээрээ нэг дүгээрт өөрийгөө л тавьдаг биз дээ. Гэхдээ ээж хүний тухайд бол огт өөр л дөө.... /бичиж байгаад орхижээ. үргэлжлүүлэх сэдэл төрөхгүй байгаа тул энэ хэвээр нь орууллаа/




Comments

Popular posts from this blog

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?