Posts

Showing posts from October, 2018

Анзаарах бясалгал

Image
Хүмүүс бид өдөрт дунджаар 60 мянга орчим сайн, муу агуулгатай янз бүрийн бодлуудыг бодож байдаг гэнэ. Ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэх нь их чухал гэнэ. Ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэнэ гэдэг нь би өөрөө юу бодож, юу үйлдэж буйгаа тухай бүрт нь мэдэж, мэдэрч байхын тухай юм гэнэ. Анзаарах бясалгал үүнд тустай бөгөөд өөртөө нэг таних тэмдэг бий болгоод түүнийг харах бүртээ өөрийнхөө бодол бөгөөд хийж буй үйлдэлдээ анхаарах ёстой аж. Энэ бол анзаарах бясалгал.  Бид заримдаа зүгээр л муу зүйлсийг ухамсаргүйгээр бодож, муухай мэдрэмжүүдийг мэдэрч байдаг юм шиг. Тэгэхээр заавал гэгээрэлд хүрэх албагүй ч илүү гэрэл гэгээтэй ирээдүйг өөртөө болон эргэн тойрондоо бүтээхийн тулд ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэх хэрэгтэй аж.  Бид өөрсдийнхөө сэтгэл санаа, мэдрэмж, үйлдлийг сайн сайхан байлгахын тулд бид өөрсдөө түүнийгээ удирдах ёстой гэдэг нь үнэн. Хэн нэгэн надад муухай үг хэлэхэд би сэтгэл санаагаар унаж, хэн нэгэн надад сайхан үг хэлэхэд баяс...

Мөнгө бүхнээс хүчтэй юу?

Image
Ойрхон байдаг хоёр ч хүний амнаас мөнгө хүчтэй юм аа гэдэг үгийг сонсоод "Мөнгө үнэхээр хүчтэй юу?" гэж өөрөөсөө асуухад хүрлээ. Мөнгө хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх энэ үгс яг л мөнгөний төлөө хийх хэрэгтэй болгоныг хийхээс өөр аргагүй гэж хэлж байгаа юм шиг санагдав. Тэгээд мөнгөний талаар болон одоогийн нөхцөл байдлаа эргэцүүлэн сууна. Би маргааш ч Монгол руу нисээд очиж чадна. Буцахыг хүсч байгаа хирнээ би яагаад энд байсаар байна вэ. Зөвхөн мөнгөнөөс болоод уу? Хариултаа олж байж санаа амрах юм шиг санагдаад  өнөөдөр ажилдаа явалгүй цаг гарган бодож сууна. (2017-08-18 тэмдэглэлийн дэвтэр дээрээ үүнийг бичиж байжээ.) Мөнгө бол аз жаргалтай байх гол түлхүүр биш боловч мөнгөтэй байхад бид илүү сонголттой амьдарч чадах юм шиг. Мөнгөгүй ч гэсэн бид сонгож амьдарч чадах ч, мөнгөтэй бол илүү сонголттой байж чадахаар... Мөнгө хамгийн чухал зүйл биш ч, мөнгөтэй байна гэдэг бол сайн зүйл. Гэхдээ хэрхэн, яаж мөнгөтэй болох нь мөнгөтэй байхаасаа илүү чухал. Мөнгөтэй болохы...

Чаддаг зүйлээ юу, дуртай зүйлээ юу?

Image
Энэ асуулт аль эртнээс л миний толгойд эргэлдсээр ирсэн.  Тэгээд нэг хүний ярианаас, чамд эргэн тойрны хүмүүстээ үнэлэгддэг онцгой чадвар байгаа бол түүн дээрээ түшиглээд хөдөлмөрлөөд үз гэж сонссон юм.  Тэгээд амьхандаа миний онцгой чаддаг зүйл, бусдаас арай дөнгүүр хийчихдэг зүйл маань эсвэл ур чадвар маань юу юм бол доо гэж өөрөөсөө ч асууж, мөн найзуудаасаа ч асуусан.  Гэвч нэг л найз маань надад хариулт өгсөн бөгөөд бичих чадвар сайтай гэж хэлсэн.  Тэгээд   би бодсон. Би анхнаасаа бичих чадвар сайтай байгаагүй. Энэ бол цэвэр туршлагаар олж авсан зүйл гэдгийг би ойлгосон.  Багахан тодруулбал, би их сургуулиа төгсөөд 5 жил орчим нарийн бичиг, оффис менежер, хүний нөөцийн ажилтан зэрэг бичиг хэрэгтэй холбогдох ажил хийсэн туршлагатай. Энэ туршлага л надад нуршихгүй, үг үсгийн болон найруулгын алдаагүй бичих чадварыг төлөвшүүлсэн хэрэг. Тэгэхээр, хийхийг хүссэн ч, чадвар дутагдаж байгаа тэр зүйлийг чи, би чадахгүй гэсэн үг биш...