Мөнгө бүхнээс хүчтэй юу?
Ойрхон байдаг хоёр ч хүний амнаас мөнгө хүчтэй юм аа гэдэг үгийг сонсоод "Мөнгө үнэхээр хүчтэй юу?" гэж өөрөөсөө асуухад хүрлээ. Мөнгө хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх энэ үгс яг л мөнгөний төлөө хийх хэрэгтэй болгоныг хийхээс өөр аргагүй гэж хэлж байгаа юм шиг санагдав. Тэгээд мөнгөний талаар болон одоогийн нөхцөл байдлаа эргэцүүлэн сууна.
Би маргааш ч Монгол руу нисээд очиж чадна. Буцахыг хүсч байгаа хирнээ би яагаад энд байсаар байна вэ. Зөвхөн мөнгөнөөс болоод уу? Хариултаа олж байж санаа амрах юм шиг санагдаад өнөөдөр ажилдаа явалгүй цаг гарган бодож сууна.
(2017-08-18 тэмдэглэлийн дэвтэр дээрээ үүнийг бичиж байжээ.)
Мөнгө бол аз жаргалтай байх гол түлхүүр биш боловч мөнгөтэй байхад бид илүү сонголттой амьдарч чадах юм шиг. Мөнгөгүй ч гэсэн бид сонгож амьдарч чадах ч, мөнгөтэй бол илүү сонголттой байж чадахаар... Мөнгө хамгийн чухал зүйл биш ч, мөнгөтэй байна гэдэг бол сайн зүйл. Гэхдээ хэрхэн, яаж мөнгөтэй болох нь мөнгөтэй байхаасаа илүү чухал. Мөнгөтэй болохын тулд хийж буй бидний үйл бүхэн чухал.
(Бронни Вейр зохиогчтой "Үхлийн эрмэг дэх таван харамсал" ном дээрээс бас энэ хэсгийг тодруулагчаар зурж авсан байх юм.)
Мөнгө бол нэг төрлийн энерги. Бидэнд аз жаргал, сайн сайхныг авчрах учиртай тийм л энерги. Гэтэл бид мөнгийг тун буруу ашигладаг: Зарим хүн мөнгө хамгийн хүчтэй гээд, мөнгөний араас хөөцөлдөж явсаар амьдралаа зольж орхидог. Үнэндээ мөнгө бол бидний амьсгалж буй агаар шиг хангалттай хүрэлцээтэй эд. Бид хэзээ ч агааргүй болчих вий гэж айж тэвддэггүй. Үүний нэгэн адил мөнгөөр гачигдах вий гэж айх учиргүй юм. Харин ч ингэж бодох нь мөнгөний ирэх замыг хааж, таны хүчийг сулруулж байдаг.
(2018-05-07 өдөр блогтоо оруулсан "Халамцуу бодол" тэмдэглэлдээ)
Мөнгө гэдэг бидний хүч хөдөлмөрийн үр дүн гэхээс илүү нэгдүгээрт миний, бидний цаг хугацааны үнэ цэнээр олдож буй гэдгийг ойлгон, тэр мөнгийг юунд зарцуулах, мөнгийг олохын тулд юу хийх, юу хийх ёсгүйг цэнзүүрдэн сонголт хийж амьдрахыг боддог. Тэгж амьдарч чадаж ч байгаа гэж өөрийгөө дүгнэдэг гэжээ.
Харин өнөөдөр би юу гэж бодож сууна вэ?
Аялалаас сурсан зүйлийн маань нэг нь, аливаа зүйлсийг харьцуулан нэг нь нөгөөгөөс дээр, доор гэж үнэлж цэгнэх шаардлагагүйг ойлгосон явдал юм.
Тодруулбал, янз бүрийн соёлтой, янз бүрийн хөгжлийн түвшинд хүрсэн улсууд байдаг. Гэхдээ очоод үзвэл бүгдэд нь сайхан тал ч бий, бараан тал ч бий.
Харин өнөөдрийн асуулттай холбож үзвэл, Миний хувьд харьцуулж болохооргүй, зэрэгцэн орших амьдралын чухал хэсгүүд бий. Гэр бүл, хайр, хүсэл мөрөөдөл, эрүүл мэнд, ажил хөдөлмөр. Энэ дунд мөнгө гэж байхгүй. Гэвч мөнгө нь энэ бүх хэсэгт тодорхой хэмжээгээр агуулагддаг нэг л зүйл. Яг л боловсрол, туршлага, хандлага, зуршил гэх мэт зүйлстэй адил.
Яг одоогийн нөхцөл байдал бол амьдралын чухал хэсгүүд хэмээн нэрлэсэн эдгээр таван зүйлийн хоёр нь хоорондоо миний дотор тэмцэлдэн байгаа юм байна. Харин мөнгө миний хувьд хүчтэй, хүчгүйн тэмцэл биш юм.
Мөнгө хүчтэй гэж хүлээн зөвшөөрсөн нэг хүн, яг энэ үгийг хэлж байхдаа надаас, Хэрвээ мөнгө хүчгүй юм бол чи яагаад энд цагийн ажил хийгээд явж байгаа юм бэ? гэж асуусан. Тэр үед юу гэж хариулсанаа сайн санахгүй байна. Гэхдээ тэр үед ч би мөнгө хүчтэй болохоор л энд ажиллаж байгаа хэрэг биш гэдгээ мэдэж байсан.
Заримдаа бид нар ёс зүйн хэм хэмжээндээ боловч дургүй зүйлээ хийн мөнгө олдог. Дургүй зүйлээ хийхийг хүсэх хөшүүрэг болдог бидний амьдралын чухал хэсгүүд байдаг. Түүнээс биш мөнгө л хүчтэй учраас биш юм.
Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломж хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд 500,000 ам. доллар, таны бөөрний амь нас, эрүүл мэндийн даатгалыг багтаасан сайн мөнгө санал болгоно. Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-д олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх эмч MAXWELL гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг.
ReplyDeleteХэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнтэй холбоо барина уу.
Имэйл: contact@mountalverniahospitals.com
Whats-app дугаар: +447463920079
Хүндэтгэсэн,
DR MAXWELL .P.
Олон улсын эмнэлгийн зөвлөх.PHDLL.CDC.
Намайг Азаа гэдэг, намайг дэмжин 103 мянган ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн Канадын банкинд талархаж байгаагаа илэрхийлье. Би санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан тул Хятад дахь найзтайгаа холбоо барьж, тусламж хэрэгтэй хүмүүст тусалдаг олон улсын банктай танилцсан. Канадын банкны цахим хаягийг надтай хуваалцсан найздаа бас баярлаж байна. Би info@ibcunit.com цахим шуудангаар дамжуулан 120,000 долларын тэтгэлэг авах хүсэлт гаргасан бөгөөд намайг гайхшруулж, 103,000 доллараар шагнуулсан. Энэ дэмжлэг миний санхүүгийн байдлыг ихээхэн сайжруулж, одоо би гэр бүлтэйгээ аз жаргалтай, тогтвортой байна. Хэрэв та санхүүгийн бэрхшээлтэй тулгарвал Канадын банктай info@ibcunit.com хаягаар холбогдож тусламж авах боломжтой. Бүх зүйлд баярлалаа.
ReplyDelete