3 дахь өдөр
Уншиж дуусгаагүй сэтгүүл маань намайг Coffee fellows руу дуудаад байсан боловч өнөөдөрийг ч бас нозоорч өнгөрүүлэх дөхлөө. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээгээгүй урсгалаараа өнгөрөх эдгээр өдрүүдэд амжаад жаргах л хэрэгтэй гэж бодно. Гэвч өөрөөсөө ямар нэгэн үр бүтээл, өсөлт дэвшилийг нэхэж зовооно. Гарах хэрэгтэй, урагш алхах хэрэгтэй, явах хэрэгтэй. Арьс хуурайшиж, үс тослогтсон мэдрэгдэнэ. Гэртээ байхдаа өөрийгөө арчилдаггүйн үр дүн юм даа. Ямар ч байсан эхлээд усанд орчих гэж өөртөө тушаана. Усанд орчихлоо. Гарах гэсээр цаг 11.30 болсон байна. За яахав, ямартаа ч явсан нь дээр. Нартай, дулаахан өдөр. Pumpkin spice latte захиаллаа. Өнөөдөр Халловины баярын өдөр юм. Үйлчилгээний газрууд хэд хоногийн өмнөөс л Халловины өмсгөл зүүсгэлээрээ гоёсон буй. Улирал бүрийн онцлогт тохирсон шинэ мэнюг турших дуртай. Захиалсан кофе маань үзэмж төгөлдөрөөс гадна амттай байлаа. Уржигдар суусан суудал маань хүнгүй байгаасай гэж бодож орж иртэл хүнтэй байлаа. Төд удалгүй өнөөх...