№1 Хайнань руу аяласан тэмдэглэл

Аялах нөхцөл бүрдсэн нь: 
2012 оны 2 дугаар сард тухайн үед ажиллаж байсан ажлын газрын 6 хүн, болон дарга, даргын эхнэр, мөн даргын танил гэх 4 хүний хамт аялалын 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хятад улсын Хайнань мужийн Санья эрэг дээр том ажлын өмнөх амралт болгож аялах нөхцөл маань бүрдсэн юм. Ер нь бол ажлын нэг хэсэг шахуу зүйл байсан даа. Бүх зүйл удирдлагын зүгээс төлөвлөгдсөн аялал байлаа. Төсөв мөнгө, цаг хугацаа, аялалын хөтөлбөр бүгд л. 


Аялалын хөтөлбөр:
Бид Бээжин хүртэл онгоцоор 2 цаг гаруй нисч, тэндээсээ шууд Хайнань руу 6 цагийн турш нисч хүрэв. Биднийг буумагц цагаан цамц, брюкэн өмдтэй 25 орчим насны соёлтой байрын  цав цагаан царайтай залуу угтан авч, тусгай автобусанд суулгааад 1 цаг орчим явсаны эцэст 5 одтой ресортод  буулгаж, өрөөнд маань оруулж өгөөд явав. Би гэдэг хүн уудам хөх далай цэлэлзэн харагдах сайхан өрөөнд ажлынхаа 2 эмэгтэйтэй хамт байрлаж билээ. Бид буудалд байрласаныхаа дараа өдрийн хоол идэхээр орос маягийн хоолны газар ширээ тойрон сууж ундаллаа. Дараа нь ойр орчимтойгоо танилцахнээ, Орос хэл дээр хаягаа бичсэн газрууд олон харагдана. Учир нь Оросууд их ирдэг бололтой. Далайн эрэг дээр яарах зүйлгүй мэт цаг нөхцөөх нутгийн уугуул иргэд болон амрагч, аялагч олон ихтэй байлаа. Мэр сэр Монголчуудтайгаа хүртэл таарч байв. Тэгээд дараа өдрүүдэд нь юу хийсэн бэ? Усан онгоцонд татагдан шүхэртэй явах /нэршил нь юу болохыг сайн мэддэггүй ээ/ болон могойн ферм үзэж, могойн арьс болон эд эрхтнээс нь гаргаж авсан гэх янз бүрийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй төв рүү очсоныг эс тооцвол харамсалтай нь бид өөр хаашаа ч явж, юу ч үзээгүй. Хэдийгээр хооллох гэж цуглахаас бусад цаг биднийх байсан ч анх удаа аялж байгаа би очихыг хүссэн газруудаараа ганцаараа явах тухай зүүдлээ ч үгүй. Scuba diving хийж үзэхийг хүссэн ч үнэтэй санагдсан бөгөөд ядаж 2 уулаа хийвэл боломжийн байсан ч хамтрагч олдоогүй л дээ. Бид энэ маягаар Хайнаньд 5 хонож, Бээжинд 1 хонож, дэлгүүр хэсээд Монгол руугаа буцсан юм. Хонгконг гэх захаар ортол худалдагч нар нь Монголоор ярьж байх юм. Хөөх гэж бодоод л дэлгүүр хэсээд явтал күээ энэ наймаачид чинь яаж худалдаа хийж мөнгө олдог байна аа гэж гайхмаар санагдсан шүү. Яагаад гэхээр, юмны үнэ бодож байсанчлан хямд биш байлаа. Гэлээ ч, хэд хэдэн худалдан авалт хийж л орхив. Ээждээ, аавдаа, мөн дүү охиндоо, дотны хэдэн найздаа, өөртөө гээд л. 

Хамгийн дурсамжтай адал явдал, өдөр: 

2 сарын 14, бидний нэрлэдэгээр гэгээн хайрын өдөр тохиосон юм. Бидний тансаг хооллолтын нэг л байлаа. Хятад маягаар ганган чимэглэсэн далайн эргийн задгай зоогийн газарт амттай оройн хоол идэнгээ амьд хөгжмийн хамтлагийн уянгалаг, сэтгэл догдлуулам үзүүлбэрийг үзээд сууж байсан би үнэхээр аз жаргалтай байсан юм. Хэр баргийн алкохоль хэрэглээд байдаггүй би гэдэг хүн сэтгэл догдолсондоо ууж орхив. Бүжиглээд л, уугаад л. Тэндээсээ гараад шөнийн клубт орж үргэлжлүүлэн бүжиглэв. Би бүжиглээд л бүжиглээд л байснаа санадаг юм хаха. Бүжгээ тараад бид хоёр хоёроороо мото таксинд сууж буудал руугаа явж амарсан юм даа. Эргээд бодоход, яг л тэр үедээ очсон мэт сайхан сэтгэгдэл одоо 2017 онд хүртэл хадгалагдсаар л байна. Гайхалтай биш гэж үү. 

Сургамж, ухаарал: 
Тэр оройны хамтлагийг хараад би, энэ хүмүүс дуртай ажлаа хийгээд л сайхан байдаг байхдаа гэж бодоод харин би юу билээ гэж өөрөөсөө асуусан даа. Хариултыг нь өөртөө үлдээгээд таныг ч бас өөрөөсөө асууж үзээсэй гэж хүсье. 

Төсөв:  Хоол унд, буудал, унаа гээд л бүх л зардал даргын халааснаас гарсан л даа. Харин би өөрөөсөө 200 000 төгрөг солиулаад л явж байсан байх даа. Яг тоочны санадаггүй ээ. 


Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?