About soulmate


Заяаны хань гэж байдаг болов уу? 
"Мөн байна" гэсэн нэг тийм хачин, итгэмээргүй хирнээ дэндүү сайхан мэдрэмж... 
Хүмүүс, үгүй ээ би хүмүүсийн сонголт, амьдралыг энд шүүх эрх байхгүй... Бүгд л тухайн үедээ зөв гэснээрээ, хамгийн сайнаараа хичээж бас аз жаргалтай байхын тулд сонголтуудыг хийсэн байдаг. Бас зүрх нь үргэлж сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт итгэдэг.  
Харин миний хувьд уу? Би энэ жил 30 настай. Эргээд бодоход надад харамсах зүйл үнэхээр нэг ч байхгүй ээ. Яагаад гэвэл, би одоогийнхоо би-д, одоогийнхоо амьдралд дэндүү сэтгэл хангалуун байдаг учраас өнгөрсөнд бүтээгүй учрал болгон харамсал биш, дурсамж гэхдээ тийм ч чухал биш дурсамж (учир нь би одоог хүртэл жинхэнэ хайрыг мэдэрсэн, мэдрүүлсэн хүнтэй учраагүй болохоор)-ууд болж үлдсэн юм уу даа. Харин ч тэр бүрт болж, бүтээгүйд нь одоо эргэж хараад баярладаг шүү. Яагаад гэвэл, тэр үед буюу бэлэн байгаагүй байхдаа, би гэдэг хүн өөрийгөө ч олоогүй, юу чухал, юу чухал бусыг ялгаж ухаараагүй байхдаа, юунд дуртай, хэрхэн амьдрах нь зөв болох гээд л олон зүйлийг би ухаарч амжаагүй байхдаа амьдрал зохиосон бол одоогийн би байхгүй байх байсан. Одоог хүртэл явж ирсэн богинохон боловч, миний хувьд үнэ цэнэтэй, сургамжтай, аз жаргалтай өдрүүдийг би өөртөө өгч чадсандаа, надад олгогдсонд би талархдаг. 
Гэхдээ би одоо цаг нь болсон гэж бодож байгаа. Оройтоогүй бас эртдээгүй. Яг л цаг нь болсон юм шиг мэдрэмж. 
Гэвч, гол асуулт бол заяаны хань /soulmate/ гэж байдаг болов уу? Тэр хүн биш л бол, өөр хэн ч хэрэггүй, тэр хүн л байвал бусад зүйл нь чухал биш гэж бодогдох тийм нэг хүчтэй мэдрэмж... Яг л "Serendipity" гэдэг кинон дээр гардаг шиг ...

Та юу гэж бодож байна?




Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?