Та ч бас бодсоор л сууна уу, над шиг
Англи хэлийг анх сурч эхлэснээс хойш тооцвол 15 жил, ухамсартайгаар англи хэл сурах хэрэгтэй гэж бодох болсоноос хойш гэвэл 10 жилийн хугацаа өнгөрчээ. Аймшигтай биз. 10 жилийн турш англи хэл сурах юмсөөн гээд бодоод л байсан байх нь. Тэгээд өнөөдөртэй золгожээ. Би харамсах зүйлгүй амьдарч ирсээн гэж боддог ч, яг одоо би харамсаж байна. Энэ олон жилийг зүгээр бодож өнгөрүүлсэндээ.
Англи хэл сурах нь миний зорилго биш. Англи хэлийг ашиглаж өөртөө боломжуудыг нээж, зорилгодоо хүрэхэд маань зайлшгүй шаардлагатай чадвар юм.
Англи хэлийг сураагүйгээсээ болж өөрийг хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй бол харамсалтай биз дээ. Мэдээж англи хэл л сурчих юм бол хүсэл мөрөөдөл, зорилго маань биелэчихгүй, түүний цаана олон олон шат, даваанууд намайг хүлээж буй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ хамгийн эхний алхам бол англи хэлийг маш сайн сурах юм. Үүнийг хийж чадахгүй бол дараагийн алхамууд, дараагийн даваануудыг давах нь байтугай, юу болохыг нь ч мэдэхгүй өнгөрөх болно.
Тиймээс өнөөдрөөс, одооноос хичээх болно.
Хэрэв, та ч бас над шиг бодсоор ирсэн бол, өнөөдрөөс, одооноос хичээгээрэй.
Улам их оройтохоосоо өмнө, улам их харамсахаасаа өмнө англи хэлийг сурцгаая.
Comments
Post a Comment