Posts

Showing posts from December, 2018

Тэргүүний улс болъё

Image
Бүгдээрээ хамтдаа Монгол улсаа энэ дэлхийн Тэргүүлэх улс болгоё.  Бид яагаад чадахгүй гэж.  Монгол боловсрол дэлхийд үнэлэгдэж, Монгол соёл бусдыг дагуулж, Монгол төгрөг үнэ цэнэтэй байж, Монгол улс хүн амьдрахад таатай улсуудын нэгдүгээрт бичигдээсэй гэж хүснэ.  Өнөөдөр Монгол хүн Монгол төгрөг шигээ үнэ цэнэгүй, арчаагүй, сул дорой байгаа юм биш биз?  Өмнө нь нэг ч удаа манай Монгол улс тэргүүний улс болоосой, болох ёстой, болох хэрэгтэй гэж би огт бодож байсангүй.  Яагаад гэхээр, хөгжил өөрөө зөвхөн сайныг л агуулдаг биш болохоор, хөгжил муутай нь зөвхөн мууг л агуулдаг биш болохоор тэр.  Гэвч, тэглээ гээд бид хөгжлийг сонгохгүй байх нь зөв үү?  Хөгжилтэй улс болоход ирэх сайн сайхан зүйлс, хөгжилгүй улс байхад орших сайн сайхан зүйлсийн аль нь дээрийг би одоо хэлж мэдэхгүй л дээ.  Гэвч бодьё.  Би Монгол улсаа хөгжөөсэй гэж хүсч, зорьж, ханцуй шамлан ороогүй ч өөрийгөө хөгжүүлэхийг хүсч, зорьж, ханцуй...

Би Ediya-д дуртай

Image
Монголд байхдаа кофе нэг их хэрэглэдэггүй байлаа. Хааяа нэг Ye Ye, Mac coffee зэргийг ширхэгээр нь дэлгүүрээс аваад гэртээ уучихдаг байсан. Тэр үедээ дажгүй л санагддаг байлаа.  Тэгээд Солонгост ирээд олонхын хэрэглээнд байдаг шар ууттай гозгор савлагаатай mix coffee гэж нэрлэгддэг кофе-г ууж эхэллээ. Амтанд нь дасаад, Солонгос соёлын дагуу хоолны дараа coffee уух гээд байдаг зуршилтай бараг л боллоо. Хоол идмэгц нөгөө кофегоо уумаар санагдана. Бүр дуртай боллоо.  Тэгээд хэлний бэлтгэлд байх үеийн өдөр бүр өглөө гараад шөнө гэртээ орж ирдэг амьдралын хэв маяг 7 хоногт 1 удаа хичээллэдэг магистрант болсоноор цаг завтай үеэр солигдов. Ажлаас өмнөх үд дундын цагийг аль болох өөрийгөө хөгжүүлж, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээнэ. Тэгээд мөн л Солонгос соёлын дагуу кофе шоп-т суугаад кофе уунгаа ном уншиж, төлөвлөж, бичиж эхлэв. Кофе шопын зардаг кофе ууж эхэлтэл нөгөө шар ууттай кофе таалагдахаан байв. Тэгээд кофе шопын кофенд дуртай болж, орчинг нь ашиглан х...

Tribe of Mentors, Tim Ferris-special quotes for me

Image
Өнөөдөр номоо уншиж дуусгаад, онцлох ишлэлүүдээ англи хэл дээр нь блог дээрээ хадгалж үлдэхийг хүслээ.Яагаад гэвэл, номоо үргэлж авч явах нь амар биш, боломжгүй. Тийм болохоор, хэрэгтэй үедээ, хаанаас ч, хэзээ ч эргэж сөхөн уншиж болох учраас энд тэмдэглэн үлдээж байна.  * Life would be boring if we all followed exactly the same rules, and you will want to pick and choose.  * You are the author of your life, and it's never too late to replace the stories you tell yourself and the world. It's never too late to begin a new chapter, add a surprise twist, or change genres entirely.  * I have been burned enough times by FOMO based and ego based decision-making to know that i will always regret choosing to do something for the wrong reason.  * Know that the only reason you are here on this planet is to follow your star and do what the Muse tells you. It's amazing how a good day's work will get you right back to feeling like yourself.  * Time is ...

Үнэнээрээ байх тухай

Image
Үнэн байх нь хэтэрхий хувиа хичээсэн үзэл үү? Яагаад гэвэл өөрийг маань мэрэх худлыг ил гаргасанаар би өөртөө үнэнийг байгуулж, тэр худалтай хамаарах бусдыг хүнд байдалд оруулдаг. Тэгвэл бусдын төлөө үнэнийг ил гаргахгүй байх нь зөв үү? Яг үнэндээ бусдын төлөө биш, өөрийн төлөө л үнэнийг нуух нь дээр байж гэж бодож буй хэрэг бус уу.  Яагаад гэвэл үнэнээрээ байсан хүн бусдад таалагддаггүй. Үнэнийг нууж, худал дүрээр аливаа харилцааг үргэлжлүүлнэ гэдэг хүч, энергийг маань сорсон аймшигтай хар мангас. Харин үнэнээ хэлж, асуудлыг илчилсэнээр тухайн харилцаа сүйрэх магадлалтай. Сүйрдэггүй юм аа гэхэд, төсөөлж байснаас ч их цаг хугацаа шаардагдаж мэдэх. Гэвч нэгэнт тэр харилцаа үнэнээс болж сүйрч байгаа бол худлаар үргэлжиллээ ч, хэзээ нэгэн өдөр сүйрэх л харилцаа байсных бус уу? Бодол санаа, сэтгэл зүрхээ ч эрүүл байлгахыг хүснэ. Энэ эрүүл байдалд худал ч бас багтах ёстой юу? Тэнцвэр гэдэг зүйл энэ тохиолдолд ч үйлчлэх ёстой юу? Хэн нэгэнд үнэнийг хэлж уйлуулсанаас худал ...