Үнэнээрээ байх тухай

Үнэн байх нь хэтэрхий хувиа хичээсэн үзэл үү?

Яагаад гэвэл өөрийг маань мэрэх худлыг ил гаргасанаар би өөртөө үнэнийг байгуулж, тэр худалтай хамаарах бусдыг хүнд байдалд оруулдаг.

Тэгвэл бусдын төлөө үнэнийг ил гаргахгүй байх нь зөв үү?

Яг үнэндээ бусдын төлөө биш, өөрийн төлөө л үнэнийг нуух нь дээр байж гэж бодож буй хэрэг бус уу.  Яагаад гэвэл үнэнээрээ байсан хүн бусдад таалагддаггүй.

Үнэнийг нууж, худал дүрээр аливаа харилцааг үргэлжлүүлнэ гэдэг хүч, энергийг маань сорсон аймшигтай хар мангас. Харин үнэнээ хэлж, асуудлыг илчилсэнээр тухайн харилцаа сүйрэх магадлалтай. Сүйрдэггүй юм аа гэхэд, төсөөлж байснаас ч их цаг хугацаа шаардагдаж мэдэх.
Гэвч нэгэнт тэр харилцаа үнэнээс болж сүйрч байгаа бол худлаар үргэлжиллээ ч, хэзээ нэгэн өдөр сүйрэх л харилцаа байсных бус уу?

Бодол санаа, сэтгэл зүрхээ ч эрүүл байлгахыг хүснэ. Энэ эрүүл байдалд худал ч бас багтах ёстой юу? Тэнцвэр гэдэг зүйл энэ тохиолдолд ч үйлчлэх ёстой юу?

Хэн нэгэнд үнэнийг хэлж уйлуулсанаас худал ярьж инээлгэсэн нь дээр үү?

Та юу гэж бодож байна?




Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?