Би Ediya-д дуртай



Монголд байхдаа кофе нэг их хэрэглэдэггүй байлаа. Хааяа нэг Ye Ye, Mac coffee зэргийг ширхэгээр нь дэлгүүрээс аваад гэртээ уучихдаг байсан. Тэр үедээ дажгүй л санагддаг байлаа. 

Тэгээд Солонгост ирээд олонхын хэрэглээнд байдаг шар ууттай гозгор савлагаатай mix coffee гэж нэрлэгддэг кофе-г ууж эхэллээ. Амтанд нь дасаад, Солонгос соёлын дагуу хоолны дараа coffee уух гээд байдаг зуршилтай бараг л боллоо. Хоол идмэгц нөгөө кофегоо уумаар санагдана. Бүр дуртай боллоо. 


Тэгээд хэлний бэлтгэлд байх үеийн өдөр бүр өглөө гараад шөнө гэртээ орж ирдэг амьдралын хэв маяг 7 хоногт 1 удаа хичээллэдэг магистрант болсоноор цаг завтай үеэр солигдов. Ажлаас өмнөх үд дундын цагийг аль болох өөрийгөө хөгжүүлж, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээнэ. Тэгээд мөн л Солонгос соёлын дагуу кофе шоп-т суугаад кофе уунгаа ном уншиж, төлөвлөж, бичиж эхлэв. Кофе шопын зардаг кофе ууж эхэлтэл нөгөө шар ууттай кофе таалагдахаан байв. Тэгээд кофе шопын кофенд дуртай болж, орчинг нь ашиглан хийх зүйлсээ хийж суудаг болов.
  
Гэрийн эргэн тойронд ойрхон хэд хэдэн кофе шоп байна. Аль алинд нь ээлжлэн тогтмол суудаг байгаад, сүүлийн үед Ediya кофе шопд дуртай болов. Дулаахан, гэрэлтэй, кофе нь амттай бөгөөд боломжийн үнэтэй, мөн ажилтан нь их сэтгэлээсээ үйлчилдэг санагддаг юм. 
Байнгын үйлчлүүлэгч болоод бэлэг авсандаа ингэж магтаж байгаа биш шүү хэхэ. Гэлээ ч байнгын үйлчлүүлэгчиддээ гэнэтийн бэлэг өгөх нь эргээд тухайн бизнест чухал маркетинг болдгийг энэ жишээнээс маш сайн ойлгосон.


Ажилтны тухайд, нэг удаа би бүрито аваад халуун ус өгөхийг хүссэн юм. Гэтэл дараагийн удаа намайг хэлээгүй байхад миний бүритотой хамт аяга халуун ус өгсөн. Үүнээс л итгэл үнэмшил төрж байгаам даа. Энэ хүн надад сэтгэлээсээ үйлчилж байна гэж. 


Өнөөдөр сууж байгаад биеийн чилээгээ гаргахаар тавиур дээрээс Ediya-ийн танилцуулга номыг үзлээ. 

2001 онд байгуулагдаж, одоогийн байдлаар 1000 салбартай, 1500 болгохоор зорин ажиллаж байгаа юм байна. 

Бүтээгдэхүүний хувьд Good price, good coffee гэсэн уриатай, үйлчилгээний хувьд чин сэтгэлээсээ бэлтгэсэн кофе гэсэн уриаг баримталдаг ажээ. 

Тэгээд, үнэхээр энэ уриа үгээ хэрэгжүүлж буй бизнес байна шүү гэж бодлоо. Яагаад гэвэл эдгээр зүйлсийг би уншаагүй байхдаа л энэ бизнесээс, энэ хамт олноос олж харсан юм.




Манай Монголд ч олон бизнес уриа, үнэ цэнээ зөв тодорхойлж, түүнийгээ биелүүлж ажилласай гэж хүснэ.

Би Ediya-д дуртай.

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?