Тэргүүний улс болъё
Бүгдээрээ хамтдаа Монгол улсаа энэ дэлхийн Тэргүүлэх улс болгоё.
Бид яагаад чадахгүй гэж.
Монгол боловсрол дэлхийд үнэлэгдэж, Монгол соёл бусдыг дагуулж, Монгол төгрөг үнэ цэнэтэй байж, Монгол улс хүн амьдрахад таатай улсуудын нэгдүгээрт бичигдээсэй гэж хүснэ.
Өнөөдөр Монгол хүн Монгол төгрөг шигээ үнэ цэнэгүй, арчаагүй, сул дорой байгаа юм биш биз?
Өмнө нь нэг ч удаа манай Монгол улс тэргүүний улс болоосой, болох ёстой, болох хэрэгтэй гэж би огт бодож байсангүй.
Яагаад гэхээр, хөгжил өөрөө зөвхөн сайныг л агуулдаг биш болохоор, хөгжил муутай нь зөвхөн мууг л агуулдаг биш болохоор тэр.
Гэвч, тэглээ гээд бид хөгжлийг сонгохгүй байх нь зөв үү?
Хөгжилтэй улс болоход ирэх сайн сайхан зүйлс, хөгжилгүй улс байхад орших сайн сайхан зүйлсийн аль нь дээрийг би одоо хэлж мэдэхгүй л дээ.
Гэвч бодьё.
Би Монгол улсаа хөгжөөсэй гэж хүсч, зорьж, ханцуй шамлан ороогүй ч өөрийгөө хөгжүүлэхийг хүсч, зорьж, ханцуй шамлан хичээнэ. Энэ ямар утга учиртай вэ?
Өөрийгөө болохоор хөгжих ёстой гэж, эх орноо болохоор хөгжих гээд яахав дээ гэж бодох, би ямар аминчхан, ухаангүй байгаа вэ?
Харин өнөөдөр би,
ХӨГЖИЛ гэдэг зүйл НАДАД хэрэгтэй гэж боддог шигээ ЭХ ОРОН-д маань ч адил ХЭРЭГТЭЙ гэж бодно.
Миний өөрийгөө хөгжүүлэхийн утга учир эх орноо хөгжүүлэхэд орших ёстой биш үү?
Хөгжил гэж байшин барихыг хэлдэггүй л гэнэ. Ядуу бас залхуу болохоороо л хэлж буй үг юм биш биз?
Магад тийм бол, байшин барьцгаая.
Ихийг мэдвэл зовлон нэмэгдэнэ л гэнэ. Мэдэхийн зовлонгийн ард гарахад мэдэхгүйн жаргалаас мэдэхийн зовлон дээр болохыг мэдэх ч юм бил үү?
Хандлагаа өөрчилцгөөе.
Жаахан үрс, настай хөгшидөө гэртээ орхиод дэлхийгээр нэг тарсан Монголчууд. Тэдэнд сайхан байгаа болов уу?
Бодоод үз,
Гадны улсад амьдарна гэдэг айлд амьдрахтай л ижил.
Баян тансаг ч гэлээ айлд амьдрах, багаар бодоход хэд хоноглоход ямар байдаг бил ээ?
Гэвч яагаад заавал айлд амьдраад, айлд хоноод явах болов?
Өөрсдөө бид гэргүй юм уу?
Үгүй ээ, гэрт нь хоол байхгүй болохоор тэр.
Тэгвэл, гэрт нь яагаад хоол байхгүй байгаа юм?
Залхуу болохоор уу?
Залхуу бол баян айл гэртээ зүгээр байлгах уу?
Гэвч тэд баян айлд хоноглосоор.
Тэгвэл, гэрт нь яагаад хоол байхгүй байна? ...
Гэвч тэд баян айлд хоноглосоор.
Тэгвэл, гэрт нь яагаад хоол байхгүй байна? ...
Бид дэндүү арчаагүй, дорой амьдарч байна. Монголоо гээд бодохоор, сайн байгаа гээд нэрлэх нэг ч зүйл надад даанч санаанд орохгүй байна.
Ийм нийгэмд, ийм улсад бидний хойч үе амьдраасай, овоглож яваасай гэж хүсэхгүй байна.
Сул доройгоо мэдрэн нулимс дуслуулан суух ирээдүйг би тэдэндээ хүсэхгүй байна.
Сул доройгоо мэдрэн нулимс дуслуулан суух ирээдүйг би тэдэндээ хүсэхгүй байна.
Эцэг эхээ, эх орноо сонгож төрдөггүй гэж ярьдаг.
Тэгвэл хувь заяа чинь энэ гээд, арчаагүй, дорой дунд нь үлдээх үү?
Эсвэл,
Эсвэл,
Хувь заяа чинь чиний гарт бий гээд, хамаг ачааг тэдэнд үүрүүлэх үү?
Би юу хийж чадах вэ?
Би юу хийж чадах вэ?
Comments
Post a Comment