Магтаал
Магтаал чи заримдаа урагш алхах урмыг өгдөгч
Магтаал чи заримдаа ханасан сэтгэлд живүүлж орхих
Магтаал чи заримдаа бачигт намгаас гаргадагч
Магтаал чи заримдаа давшгүй хүнд ачааг үүрүүлэх
Чиний жинхэнэ төрх чинь аль нь юм бэ
Эсвэл энэ бүгд нийлээд чи юм уу
Яг л би бол ийм гээд хэлж чаддаггүй шиг
Чи ч бас заримдаа өөрийгөө мэдэхээ байдаг уу
Зүгээрдээ чи гуниглах хэрэггүй
Зөвхөн иймээрээ бай гэж хэн ч чамд хэлэхгүй
Хүссэн ч бай, хүсээгүй ч бай
Хорвоод чиний өнгө хэрэгтэй болохоор
Comments
Post a Comment