Үнэн Get link Facebook X Pinterest Email Other Apps - February 10, 2019 Миний үнэн Чиний үнэн Бидний үнэн өөр, ялгаатай Гэвч би мэдэж байна, Миний үнэн үнэн Чиний үнэн үнэн биш биш гэдгийг Харин чи мэдэхүү, Миний үнэн ч үнэн биш биш гэдгийг Get link Facebook X Pinterest Email Other Apps Comments
Миний амьдралын үнэт зүйл, зарчим - February 14, 2018 Миний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол миний цаг хугацаа . Би өөртөө байгаа цаг хугацааг утга учиртай, үр дүнтэй, сэтгэл ханамжтай байлгахыг хүсдэг. Цаг хугацааг үр дүнтэй байлгах гэж байна гээд ухаан солиогүй мэт хичээл номд шамдан суухыг би хэлээгүй. Миний амралтын цаг, миний зугаацах цаг, миний ажиллах цаг, миний гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цаг гээд бүхий л цаг хугацаа миний хувьд маш чухал. Чухал бус хүмүүст, чухал бус ажил, чухал бус зүйлсийн төлөө би өөрийн цаг хугацаагаа зориулах маш дургүй бөгөөд чаддаг ч үгүй. Саяхнаас буюу 2, 3 жилийн өмнөөс би ийм байх болсон гэх үү дээ. Хүрээлэлтэй байх гэж, бусдад таалагдах гэж сэтгэл ханамжтай бус байдлаар цаг хугацааг өнгөрөөхөө би больсон. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол миний цаг хугацаа. Харин миний амьдралын зарчим бол бусдад биш өөртөө таалагдаж амьдрах . Би хаана ч, юу ч хийж, яаж ч амьдарч болно. Гагцхүү би аз жаргалтай байна уу, сэтгэл хангалуун байна уу гэдэг хамгаас чухал. Нэгэн бодлын маш хувиа х... цааш унших »
Сул талын давуу тал - November 05, 2018 Бид бүгдээрээ төгс төгөлдөр биш. Төгс төгөлдөр байх ёстой ч гэж бодохгүй байна. Гэхдээ төгс төгөлдөр болох боломжгүй гэж бол бүр ч бодохгүй байна. Төгс төгөлдөр байна гэдэг тийм зүйлийг хэлнэ гэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Хүн бүр өөрийн түвшинд төгс төгөлдөрийг ойлгож, дүгнэдэг байх л даа. Миний хувьд төгс төгөлдөр гэдэг цор ганц, давтагдашгүй байдал гэж ойлгодог. Өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрч, би хэнтэй ч адилхан байх албагүй бас боломжгүй гэдгийг ойлгох нь чухал санагддаг. Сүүлийн үед хүмүүс, хэдийгээр би өөртөө л таалагдахын тулд гэсэн багтайгаар гоо сайхны мэс засал руу хошуурч буй ч, яг үнэндээ нийгэмд, бусдад таалагдах хүсэлдээ уягдан хийж буй эмгэнэлтэй дүр зураг шиг надад санагддаг. Нийгэмд орших олонхийн сайхан гэдэг тодотголд нийцэх гэж өөрийн дахин давтагдашгүй гоо сайхныг үгүй хийж байна. /Сэдвээс жаахан хазайв/ Дахин давтагдашгүй байдал гэдэг нь зөвхөн гадаад үзэмжийн тухайд бус, дотоод өнгөтэй ч холбоотой. Бид... цааш унших »
Дүүдээ илгээх миний захидал - November 06, 2018 hamtdaa amtalsan amt ^^ Дүү маань ойрд юу хүсээд байгаагаа мэдэхгүй ч, амьдралдаа, өөрийн хэмнэлдээ шинэ зам, шинэ зүйлс нэмэхийг хүсч байгаагаа хэллээ. Ийм цаг үе зөвхөн түүнд маань биш, өөр олон хүмүүст, надад ч тохиолддог. Тэгээд юу гэж хэлж, юу гэж зөвлөх талаар бодлоо. Эхлээд би чамдаа баяр хүргэмээр байна. Чи өөр зүйлийг, шинэ зүйлийг хүсч байна. Энэ юуны дохио вэ гэхээр, чи минь өөрийн хүсч байсан нэг мөрөөдөл, зорилго, хүслээ биелүүлсэний шинж шүү. Энэ юу болохыг чи ч, би ч мэдэж байгаа тийм үү. Хэдийгээр хүссэн, зорьсондоо хүрсэн байгаа ч, тэр хэмнэлээр амьдрал хэсэг хугацаанд өрнөхөд бүх хүн, би ч, чи ч, өөр бусад бүх хүн тэр зүйлийнхээ сайн сайхныг олж харахаа, анзаарахаа байчихдаг юм. Тийм болохоор, тойрог дунд эргэлдэх тэр хэмнэлээсээ хэсэгхэн хугацаанд гарч үзэх хэрэгтэй. Хамгийн сайхан арга зам бол аялал. Аялал надад, надад хичнээн их зүйл байгааг, тэр зүйлс хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлс болохыг ойлгуулж, мөн амьдрал хичнээн үзэсгэлэн... цааш унших »
Comments
Post a Comment