Миний тайтгарал


Нэг л зүйл болохгүй байна

Гомдоод байна уу
Хэн ч намайг ойлгохгүй ганцаардаад байна уу
Хэн нэгнийг санаад байна уу
Зөвийг таних тусам хичнээн муугаа мэдээд өөрийгөө зэмлээд байна уу 

Зүгээр дээ гэж би өөртөө хэлнэ
Гэхдээ би зүгээр биш байна

Хичнээн ойлгох шалтаг өөртөө тоочивч би гомдоод байна
Хичнээн ойлгуулахыг хүслээ ч аргаа би олохгүй байна 
Хичнээн очихыг хүслээ ч, өөр нэг хүсэлд би уягдаад байна 
Хичнээн зөв  байх гэж бодовч, мууг би үйлдээд байна

Тийм ээ, би муу байж мэднэ 
Муу надаас сайн та нар хол байхыг би зөвшөөрч байна 
Тийм ээ, би ойлгомжгүй байж мэднэ
Ойлгомжгүй намайг ойлгохгүй байхыг та нарт би зөвшөөрч байна
Тиймээ, би шуналтай байж мэднэ 
Шуналтай өөртөө, зовлонгоо би зөвшөөрч байна 
Тиймээ, би муу байж мэднэ
Муугаа сайн болгоход цаг зарцуулахыг би өөртөө зөвшөөрч байна 

Юу авахыг хүснэ, түүнийгээ зөнд нь орхи гэдэг

Үнэндээ би ...
Гомдохгүй байхыг хүснэ
Үнэндээ би ...
Ойлгогдохыг хүснэ
Үнэндээ би ...
Түүнийгээ л хүснэ
Үнэндээ би ...
Зөв байхыг хүснэ.

Одоо л би өөрийгөө ойлгож
Одоо л та нар намайг мэдэж

Харин надад юу ч битгий хэл
Яагаад гэвэл, хэн ч намайг тайтгаруулж чадахгүй
Харин би л өөрийгөө ингэж тайтгаруулна
Яагаад гэвэл, энэ миний л мэдрэмж

Comments

Popular posts from this blog

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Сул талын давуу тал

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?