Асуулт: Хүн идэхийн тулд амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү?
Харин Айн Рэндийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" номыг уншаад, хариулт нь "Хүн амьдрахын тулд иддэг" гэсэн хариултыг өөртөө өгөв.
Хүн бол амьд зүйл. Матераас ялгаатай нь бид үл орших чанарыг ч агуулдаг. Өөрөөр хэлбэл бид үхдэг. Үхэхгүйн төлөө буюу амьдрахын төлөөх хүсэл зориг бидэнд бий. Хэн ч энэ хүсэл зоригт хязгаар тавих эрхгүй.
Хүн хүнээ идэж байсан аймшигтай түүхийг ч бид сонсож байсан. Мэдээж амьд гарахын тулд хүнээ идэх дээрээ тулахгүй гэсэн сонголтыг хийх хүн ч байх. Энэ бол тухайн хүмүүсийн үнэт зүйлээс хамаарч буй.
Хүн амьдрахын тулд иддэг, зорилгынхоо төлөө амьдардаг. Зорилго нь тухайн хүний үнэт зүйлтэй салшгүй холбоотой.
Та юу гэж бодож байна ?
Comments
Post a Comment