Ашиглах ёсгүй боломж
Боломжийг хүртэл бид ашиглах ёстой боломж уу, ашиглах ёсгүй боломж уу гэдгийг өөрсдийн ёс зүйн хэм хэмжээгээр үнэлж түүнийг ашиглах, эс ашиглах эсэхээ шийдэх ёстой мэт. Боломж гэхээр л алдахгүй ашиглах ёстой зүйл юм шиг, алдахгүй ашигласан нь хождог юм шиг ойлголт, хандлага түгээмэл байдаг.
Гэтэл бид ашиглах ёсгүй боломж ч байдаг гэдгийг мэдэх ёстой. Тэгвэл ямар боломжийг бид ашиглах ёсгүй вэ?
Тухайн боломжийг ашигласанаар надад, чамд ирэх ашиг хонжоо хязгааргүй их ч, нөгөө талд нь хэн нэгэн хохирохоор байвал, тэр хэн нэгэн нь ашиг орлогоороо тэргүүлсэн том компани бөгөөд түүнд учрах хохирол нь өчүүхэн жижиг байлаа ч бид тийм боломжийг ашиглах ёсгүй юм.
Ёс зүйн хэм хэмжээгээ зөрчин байж боломжийг ашиглах нь, боломжийг ашигласнаар ирэх ашиг хонжооноос хэдэн мянга дахин илүү хэмжээгээр өөрийгөө, өөрийн ирээдүйгээ хөнөөж буй хэрэг юм. Учир нь, ирээдүйд хийж чадах зүйл, өөрийн нөөц боломжийг төдий хэмжээгээр бага үнэлчихээд цаашид юу хийж бүтээнэ гэж зорин алхах вэ?
Жишээ нь: Сүүлийн үед Монголчуудын ярианы сэдэв болоод буй тэтгэврийн зээлийн тэглэлт. Халамжийн иймэрхүү бодлого бүр дэндэж байна. Ийм халамжийн бодлого явсаар байвал баялаг бүтээгчид нь хийж бүтээхээс зугтаж улс орон даяараа гуйлгачин, ямар ч дархлаагүй, ямар ч итгэлгүй, ямар ч мөрөөдөлгүй болно. Зүгээр л энэ зам бол бид энэ дэлхийн хөрсөн дээрээс арчигдах зам. Устах зам.
Comments
Post a Comment