Posts

16 дахь өдөр

Image
Чиний хийж чадах бүхэн энэ гэж үү? Энэнээс дээр байж чадахгүй гэж үү? Чи энэ байдалдаа сэтгэл хангалуун байна уу? гэж өөрийгөө, өөрийнхөө байгаа байдлыг чамлах сэтгэлээс энэ бүх гуниг гарч ирээд байна уу?  Шунах, хорсох, атаархах сэтгэлээс гарсан үйлдэл хүнийг буруу замаар хөтөлдөг гэсэн. Одоо байгаагаасаа илүү байхыг хүссэн сэтгэл шунал биш биз дээ. Хөгжил, дэвшил үгүй бол тэр л хамгийн гунигтай амьдрал биш үү. Гэхдээ уруудах, өгсөх ээлжилдэг гэдэг. Би одоо хаана байгаа бол? Магадгүй ёроолдоо хүрсэн бололтой. Одоо надад доош унах газар байхгүй биз дээ. Одооноос бага багаар дээшлэх талаар бодъё. Буруу зүгт хурдан явсанаас зөв зүг рүү удаан ч болов урагшилахын тулд зүгээ олъё.  Ажлаас халагдаж, эхлүүлсэн ажил маань дампуурч, хувийн харилцаанууд авах юм байхгүй, хагацал үзэж, өөртөө итгэх итгэлээ алдсан би... өдөржин нэтфликс үзэж, бэлэн хоол идэж, кофе, дарс уун, дулаан гэртээ тухтай өдрийг өнгөрүүлсэн би... дэргэдээс нь харвал жаргалтай ч сэтгэл дотроо дүүрэн гуниг, эргэлзээ, ...

3 дахь өдөр

Image
Уншиж дуусгаагүй сэтгүүл маань намайг Coffee fellows руу дуудаад байсан боловч өнөөдөрийг ч бас нозоорч өнгөрүүлэх дөхлөө. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээгээгүй урсгалаараа өнгөрөх эдгээр өдрүүдэд амжаад жаргах л хэрэгтэй гэж бодно. Гэвч өөрөөсөө ямар нэгэн үр бүтээл, өсөлт дэвшилийг нэхэж зовооно.  Гарах хэрэгтэй, урагш алхах хэрэгтэй, явах хэрэгтэй. Арьс хуурайшиж, үс тослогтсон мэдрэгдэнэ. Гэртээ байхдаа өөрийгөө арчилдаггүйн үр дүн юм даа. Ямар ч байсан эхлээд усанд орчих гэж өөртөө тушаана. Усанд орчихлоо. Гарах гэсээр цаг 11.30 болсон байна. За яахав, ямартаа ч явсан нь дээр.  Нартай, дулаахан өдөр. Pumpkin spice latte захиаллаа. Өнөөдөр Халловины баярын өдөр юм. Үйлчилгээний газрууд  хэд хоногийн өмнөөс л Халловины өмсгөл зүүсгэлээрээ гоёсон буй. Улирал бүрийн онцлогт тохирсон шинэ мэнюг турших дуртай. Захиалсан кофе маань үзэмж төгөлдөрөөс гадна амттай байлаа.  Уржигдар суусан суудал маань хүнгүй байгаасай гэж бодож орж иртэл хүнтэй байлаа. Төд удалгүй өнөөх...

1 дэх өдөр

Image
Дахиад таван минут ч болов орондоо хэвтмээр хорогдсон мэдрэмжтэй өглөөг угтаж, орноос өндийлөө. Ажлын ярилцлага товлочихсон тул яалт ч үгүй эртлэн гэрээс гарав. Дурлаж хийхийг хүссэн ажил биш ч тухтай ажиллаж болмоор хэд хэдэн сайн талууд байсан тул хүсэлтээ гаргасан юм л даа. Ярилцлагаа дуусгаж гарч ирээд цонхоор харан суух боломжтой газар орж өглөөний кофе уухыг хүслээ. Толгойд хэд хэдэн кофены газар сонголтонд орж ирсэн ч их дэлгүүрийн урд байрлах Coffee fellows -руу алхав. Feel at home гэх ханан дээрээ бичсэн үг нь тухтай буйдан сандал, цонхоор тусах нар, амттай кофетой нийлээд улам тухтай мэдрэмж төрүүлсэнд зөв газраа сонгожээ гэж сэтгэл баясав. Хар кофег гэртээ ч уучих тул сайхан халуун кафе латте захиалж уулаа. Цонхоор цирк харагдана. Циркийн барилга цирк хэвээр байсан бол сайнсан гэж бодсоноо, цирк цирк хэвээр байсан ч хүний урманд нэг удаа орж тоглолт үзэх байсан болов уу даа чи гэж өөрөөсөө асууснаа, тэр даруй хэдийгээр чи үзэгч биш байлаа ч авьяаслаг, циркэдээ хайртай мэргэж...

Шинэ сорилт

Image
Би завтай байгаа юм л даа. Ямар нэг шинэ сорилт өөртөө бий болгохгүй бол зорилгогүй, урам зориггүй өдрүүд намайг залгих янзтай. Тиймээс өдөр бүр тэмдэглэл бичих сорилтыг өөртөө тавихаар шийдлээ. Хэр тууштай, тасралтгүй үргэлжлэхийг нь харж л байя. Хүсвэл надтай хамт байгаарай. 

Гологдчихлоо гэж үү :)

Image
Өнгө өнгийн мэдрэмжийг өгч буй амьдралдаа талархах ёстой ч юм шиг. Ямар нэгэн зүйлд тэнцээгүйгээ мэдэж гологдох мэдрэмж тархины хөгжил гүйцээгүй бага насанд ирсэн бол ямар хэцүү байх байсан бол... Харин одоо бол зүгээр юм шиг байна.      Амьдралдаа анх удаа ийм байдалд орж үзлээ гэх гэтэл.. Хөөе байж байгаарай, өмнө нь чи бас нэг удаа ийм байдалд орж байсан шүү гээд өөр нэгэн тохиолдол санаанд буулаа. Тэр тохиолдлыг би яагаад ч юм гологдсон гэж бодолгүй өнгөрөөсөн байх юм. Солонгост Сэжүн их сургуульд элсэх гэж ямар их хүсч байснаа тод санаж байна. Бүртгүүлэхээр очтол "Монгол оюутан элсүүлэхгүй" гэсэн хариуг авсан юм. Тэр үеийн үйл явдлыг тод санахгүй байгаа ч, сургалтын албаны хүмүүстэй нь очиж уулзаад, гуйгаад, яаж ийж байгаад ярилцлагын шалгалтад орохоор болж байснаа санаж байна. Тэгээд ярилцлагын шалгалтад ороод "불합격" гэсэн хариуг хүлээж авсан юм даа. Харамсахгүйн тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийснээ санаж байна. Сэжүн их сургуульд элссэн Монгол оюутан хар...

Халилт

Image
Хаанаас, юунаас эхэлж бичихээ ч мэдэхгүй будилтлаа сэтгэлд минь хуваалцах зүйлс дэндүү их байх шиг. Ярилцмаар бас хуваалцмаар байгаа ч яг юу гэдгийг нь оюун бодол минь ухамсарлахгүй, гагцхүү сэтгэл минь л тэр зүгт хар хурдаараа давхиад байна. Энэ хүслээ биелүүлэх гэж найдан хүлээсэн найз минь алс холоос ирсэн ч ингэж тэгсээр буцаад явах өдөр нь ирчихжээ. Найдвар минь замхаран одсонд гунигласан сэтгэл минь нүднээс том том нулимс унагаад, бичгийн талбар дээр минь асгарч орхилоо. Би гомдоогүй ээ. Намайг гэх сэтгэл нь биеийг нь миний дэргэд авчирсан байхад оюун бодлыг нь хүртэл нэхэх шуналтай бодол тээж зүрхлэхгүй. Тэр минь ээж болсон. Ээж болсоноос нь хойш найзтайгаа одоо л нэг уулзаж байгаа болохоор шинээр танилцаж буй мэт. Бүх зүйлд хүрэлцэх гэж хичээж байгаа найзаасаа дулаахан тэврэлтээс нь өөр юу хүсэх вэ дээ. Хайр мэдэрсэн шүү найз минь. Шаналсан, зовсон дүрээ, сэтгэлийн гүнд нуугдах харанхуй газраа өөр хэнд ч биш чамд л харуулъя гэж хадгалж байсан бололтой. Чамайг тэр харанхуйд оруу...

Хэн гэж дуудах вэ

Миний дотны хэдхэн найз охидуудын минь нэг байсан түүний хурим уржигдар болж өнгөрлөө. Байсан гэж өнгөрсөн цаг дээр бичиж байгаа нь надад маш их гунигтай байгаа ч, одоо цагийн дотно нөхөрлөл үгүй нь үнэн учраас яалтай. Мэдээж би түүнийхээ сайхан ханьтай учирч, сайхан гэр бүл, амьдралаа цогцлоож буйд нь чин сэтгэлээсээ баяртай байгаа бөгөөд уртаас урт аз жаргалтай, бүтэн амьдралыг туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Атаархах, барьцах мэдрэмж хумсын төдий ч төрөхгүй, аз жаргалтай байгааг нь хараад өмнөөс нь баярлаж, гуниглаж байгааг нь хараад яг л түүн шиг мэдэрч байгаа өөрийнхөө сэтгэлийг ажсан хирнээ "Миний найз", "Найз минь" гэж итгэл төгс хэлж чадахгүй, хэн гэж дуудах вэ, хэн гэж хэлэх вэ, хэн гэж бичих вэ гэж гэж дотроо эргэлзэнэ. Нэг тийм юу ч гэмээр юм бэ дээ, сонин мэдрэмж зэрэгцэн төрнө... Гунигтай гэхээр хөнгөдөөд, харуусч байна гэхээр хүнддээд байх юм.   Тэр миний ангийн найз мөн, бас биш. Тэр миний багын найз мөн, бас биш. Тэр миний найз мөн, бас би...