Posts

Усан онгоц дээрх эморол

Image
Аялах замд хааяа янз бүрийн бодол, санаа бас мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмж, харсан өнцгөө аль болох тэр хэвээр нь буулгаж үлдээхийг хичээдэг юм. Тиймээс бичмээр санагдсан үедээ дэвтрээ гаргаж ирээд бичнэ ээ. Тэдгээр бичвэрийнхээ нэгийг энд хуваалцахаар шийдлээ.  Тайландын Пи Пи арал дээр нэг хоноод Пукет арал руу усан онгоцоор явж байхад бодогдсон бодол л доо.  Хүмүүс хэн нэгэнд заавал харъяалагдах ёстой юм шиг хос болон хөлхөлдөнө. Энэ нь жинхэнэ хайраа олоогүй хүмүүсийн тухайд л даа. Энэ хөлөг онгоц дээр би янз янзын дүр төрхийг харж байна.  1. Над шиг ганц бие хүмүүс 2. Жинхэнэ биш ч, дүр эсгэн хайрлагсад 3. Бие биенээ олсон жинхэнэ хайр, ойлголцол үнэртэх залуу хос 4. Хөөрхөн хүүхэдтэй болсон аз жаргалтай гэр бүл 5. Насаараа хамт байсан уу гэлтэй эмээ, өвөө хоёр 6. Хайраа олоогүй гунигтай бас олох итгэлгүй, олно гэж бодохоо ч байсан нэгэн  Үүнээс гадна олон төрлийн төрх бий л байх. Энэ хорвоо дээр над шиг хэн ч байхгүй гэдэг шиг, хорвоо дээр цо...

Сахилга бат миний өсөлтийн түлхүүр

Image
Бодоход л сэтгэлийг чинь догдлуулж, зүрхийг чинь түг түг гэж хүчтэйгээр цохилуулдаг мөрөөдөл танд бий юу? Хачирхалтай ч гэсэн би гэдэг хүн өдий 30 гараад жинхэнэ мөрөөдөлтэй болж үзэж байна. Өмнө нь ийм хүчтэй мэдрэмжийг мэдэрч, ийм томоор мөрөөдөж чаддаггүй байж. Учир нь би өөртөө итгэдэггүй байж бас өөрийгөө юунд дуртайгаа мэддэггүй байж. Нэгэнт мөрөөдөлтэй болсоных түүндээ алхам алхамаар ойртохыг хүснэ. Иймээс бодсоны эцэст, надад сахилга бат гэдэг зүйл хамгийн чухал хэрэгтэй гэж ойлгож байна.  1. Хичээлийн сахилга бат 2. Ажлын сахилга бат 3. Санхүүгийн сахилга бат 4. Эрүүл мэндийн сахилга бат 5. Сэтгэлийн болон бодлын сахилга бат 6. Харилцааны сахилга бат Эдгээрийг чандлан сахиж, өдөр өдрөөр өсөн хөгжиж, мөрөөдөлдөө хүрэх болно. 

Миний амьдралын үнэт зүйл, зарчим

Image
Миний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол миний цаг хугацаа . Би өөртөө байгаа цаг хугацааг утга учиртай, үр дүнтэй, сэтгэл ханамжтай байлгахыг хүсдэг. Цаг хугацааг үр дүнтэй байлгах гэж байна гээд ухаан солиогүй мэт хичээл номд шамдан суухыг би хэлээгүй. Миний амралтын цаг, миний зугаацах цаг, миний ажиллах цаг, миний гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх цаг гээд бүхий л цаг хугацаа миний хувьд маш чухал. Чухал бус хүмүүст, чухал бус ажил, чухал бус зүйлсийн төлөө би өөрийн цаг хугацаагаа зориулах маш дургүй бөгөөд чаддаг ч үгүй. Саяхнаас буюу 2, 3 жилийн өмнөөс би ийм байх болсон гэх үү дээ. Хүрээлэлтэй байх гэж, бусдад таалагдах гэж сэтгэл ханамжтай бус байдлаар цаг хугацааг өнгөрөөхөө би больсон. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл бол миний цаг хугацаа.  Харин миний амьдралын зарчим бол бусдад биш өөртөө таалагдаж амьдрах . Би хаана ч, юу ч хийж, яаж ч амьдарч болно. Гагцхүү би аз жаргалтай байна уу, сэтгэл хангалуун байна уу гэдэг хамгаас чухал. Нэгэн бодлын маш хувиа х...

Солонгос улсад би хэрхэн амьдардаг вэ?

Image
За, энэ сэдэв хүмүүст сонирхолтой байж болох санагдаад Солонгос улсад яагаад ирэх болсон, төсөөлж байснаас юу нь өөр байсан, орчиндоо дасахын тулд хэрхэв, мөнгө санхүүгээ хэрхэн зохицуулдаг, ямар боломжууд байдаг зэрэг асуудлуудын талаарх өөрийн туршлагаа хуваалцъя. Би Солонгост ирээд яг 2 жил болж байна. 2015 оны 3 сард би бүх л шалтгаан, шалтгууд бүрдсэн нөхцөл байдлын улмаас нэр хүндтэй, ажлын нөхцөл сайтай компани дахь хүний нөөцийн менежерийн ажлаа дараагийн хүндээ хүлээлгэж өгөөд ажлаасаа гарсан юм. Тэр олон шалтгаануудын нэг нь сурах бодол төрснийх л дөө. Их сургуулиа төгссөнөөс хойш 5 орчим жил ажилсны эцэст надаас шинэ зүйл, сайн үр дүн, ахиц дэвшил харагдахгүй болж ирсэн. Илүү урагштай, ахиц дэвшилтэй ажиллахыг хүссэн ч олигтой явж өгөхгүй байгааг хараад би дахиад сурах цаг нь болжээ гэж үзсэн юм. Гэвч яагаад заавал Солонгос улс байв?  2014 оны 11 сард би хаанаас ч бил ээ дээ Солонгосын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр /KGSP/ ийн талаар олж мэдсэн юм. Даан ч...

About soulmate

Image
Заяаны хань гэж байдаг болов уу?  "Мөн байна" гэсэн нэг тийм хачин, итгэмээргүй хирнээ дэндүү сайхан мэдрэмж...  Хүмүүс, үгүй ээ би хүмүүсийн сонголт, амьдралыг энд шүүх эрх байхгүй... Бүгд л тухайн үедээ зөв гэснээрээ, хамгийн сайнаараа хичээж бас аз жаргалтай байхын тулд сонголтуудыг хийсэн байдаг. Бас зүрх нь үргэлж сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт итгэдэг.   Харин миний хувьд уу? Би энэ жил 30 настай. Эргээд бодоход надад харамсах зүйл үнэхээр нэг ч байхгүй ээ. Яагаад гэвэл, би одоогийнхоо би-д, одоогийнхоо амьдралд дэндүү сэтгэл хангалуун байдаг учраас өнгөрсөнд бүтээгүй учрал болгон харамсал биш, дурсамж гэхдээ тийм ч чухал биш дурсамж (учир нь би одоог хүртэл жинхэнэ хайрыг мэдэрсэн, мэдрүүлсэн хүнтэй учраагүй болохоор)-ууд болж үлдсэн юм уу даа. Харин ч тэр бүрт болж, бүтээгүйд нь одоо эргэж хараад баярладаг шүү. Яагаад гэвэл, тэр үед буюу бэлэн байгаагүй байхдаа, би гэдэг хүн өөрийгөө ч олоогүй, юу чухал, юу чухал бусыг ялгаж ухаараагүй бай...

№1 Хайнань руу аяласан тэмдэглэл

Image
Аялах нөхцөл бүрдсэн нь:   2012 оны 2 дугаар сард тухайн үед ажиллаж байсан ажлын газрын 6 хүн, болон дарга, даргын эхнэр, мөн даргын танил гэх 4 хүний хамт аялалын 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хятад улсын Хайнань мужийн Санья эрэг дээр том ажлын өмнөх амралт болгож аялах нөхцөл маань бүрдсэн юм. Ер нь бол ажлын нэг хэсэг шахуу зүйл байсан даа. Бүх зүйл удирдлагын зүгээс төлөвлөгдсөн аялал байлаа. Төсөв мөнгө, цаг хугацаа, аялалын хөтөлбөр бүгд л.  Аялалын хөтөлбөр: Бид Бээжин хүртэл онгоцоор 2 цаг гаруй нисч, тэндээсээ шууд Хайнань руу 6 цагийн турш нисч хүрэв. Биднийг буумагц цагаан цамц, брюкэн өмдтэй 25 орчим насны соёлтой байрын  цав цагаан царайтай залуу угтан авч, тусгай автобусанд суулгааад 1 цаг орчим явсаны эцэст 5 одтой ресортод  буулгаж, өрөөнд маань оруулж өгөөд явав. Би гэдэг хүн уудам хөх далай цэлэлзэн харагдах сайхан өрөөнд ажлынхаа 2 эмэгтэйтэй хамт байрлаж билээ. Бид буудалд байрласаныхаа дараа өдрийн хоол идэхээр орос маягийн хоолны г...

Хагацлын тухай эргэцүүлэл

Image
Миний үзэх дуртай кинонуудын нэг дээр we appear & we disappear гэж нэгэн настай эмэгтэй хэлдэг юм. Яагаад ч юм энэ үг надад хамгийн үнэн бөгөөд сэтгэлд хоногшоод үлдсэн. Энэ богинохон хугацаанд бид хэрхэн амьдрах ёстой вэ гэдэг асуултыг надад өгсөн л дөө. Бид хэсэг зуур амьдраад л энэ дэлхийгээс, энэ амьдралаас явах болно. Хойд насны амьдрал байдаг, урд насны үйлийн үр байдаг зэрэг ухагдахууныг би эргэцүүлэхийг хүссэнгүй. Зүгээр л энэ урт юм шиг хирнээ, богинохон амьдралыг бид хэрхэн өнгөрүүлбэл зөв юм бол доо гэж бодогдох. Тэгээд эргэн тойрноо ажиглан харахад их л завгүй бас асуудал тоочсон, бие биесээсээ илүү гарах гэж хичээсэн, өрсөлдсөн дүр төрх харагдана. Бүгд ийм хар бараан бас биш л дээ. Гэхдээ энэ бол дийлэнхи олонхийн дүр төрх гэдэг нь үнэн шүү дээ.  Хагацал. Бид эрт орой хэзээ нэгэн цагт энэ хорвоог орхин одохдоо хайртай, дотны хүмүүстээ хагацлын зовлонг харуусалтай хамт үлдээгээд явдаг мэт. Хүн сайн амьдарсан байна уу, муу амьдарсан байна уу, жаргалтай байсан ...