Posts

My-day-wish-feeling

Image
Энэ жилийн төрсөн өдрөө бага зэргийн гунигтай мэдрэмжтэй өнгөрөөсөн. Гунигтай байна гэдэг бол хэцүү, зовлонтой эсвэл муухай байсан гэсэн үг биш. Зүгээр л бага зэргийн гунигтай байсан. Яагаад өөрийгөө тийм байгааг би сайн ойлгохгүй л яваад байлаа. Тэгээд хүсч байсанчлан далайн эрэг дээр очиж, нар үзэсгэлэнтэйгээр жаргах мөчийг хараад, өөрийнхөө мэдрэмжийг бага зэрэг ойлгосон гэх үү дээ.  Би өөрийгөө нэгээс нөгөө рүү шилжих том өөрчлөлтийн зааг дээр зогсож байгааг мэдэрсэн.  30 насны төрсөн өдрийн хамгийн чухал хүсэл маань биелэлээ олсон гэж би итгэж байгаа юм. Тиймээс, бүх л шийдвэрийг зөвхөн өөрийн хүсэл зоргоор гаргаж, эрх дураараа амьдарсан залуу бүсгүйн амьдрал дуусч, бодол, хүсэл, үг яриа, үйл хөдлөл гээд бүх л зүйлдээ хариуцлагатай байх ёстой үе рүү орж байх шиг. Мөн надад байгаа бүхэн зөвхөн минийх биш болно гэдгийг би мэдэж байгаа ^^.  Далай, далайн давалгаа, далайн эргийн чийгтэй элс, салхи, үнэр гээд л ... Тэгээд бас яг тэр агшин... Яг тэр агшинд мэ...

Өвгөн тэнгис хоёр туужийн онцлох ишлэл

Image
Уншсан ч юм шиг, мэддэг ч юм шиг хирнээ сайн уншаагүй бас сайн мэддэггүй номнууд байдаг даа. Миний хувьд тэдгээрийн нэг нь Эрнест Хемингуэйн "Өвгөн тэнгис хоёр" тууж байсан юм. Тэгээд, энэ зохиол юугаараа тийм гайхалтай болоод ийм алдартай юм бол гэж сониучирхан бас мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг нэг зүйлийг мэддэг болмоор санагдаад уншлаа.  Номоо уншиж байхад энэ номын нэр яагаад загас өвгөн хоёр биш , өвгөн тэнгис хоёр юм болоо гэсэн асуулт гарч ирсэн. Гэхдээ тайлал нь энэ ном дээр байсан.  За тэгээд уншиж байх явцад гарч ирсэн онцлох ишлэлүүдийг хуваалцъя. 1. Та ч миний нэг ёсны сэрүүлэгтэй цаг шүү дээ гэж жаалхүүг хэлэхэд өвгөн:   Өтлөх чинь өөрөө сэрүүлэгтэй цаг шүү дээ. Өвгөд яагаад ийм эрт сэрдэг юм бол? Ядаж нэг өдрийг ч болов уртасгах гэж тэгдэг юм болов уу? гэж эргэцүүлдэг.  Сэтгэгдэл: Ер нь л анзаараад байхад өндөр настай хүмүүс өглөө маш эрт сэрдэг нь ажиглагддаг шүү дээ. Үүнд янз бүрийн шинжлэх ухааны тайлбар өгч болох байх ...

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?

Image
Энэ асуултын хариултыг би удаан хайсан. Би түүх мэддэг байхыг, судлахыг, уншихыг хүсч байсан. Гэхдээ энэ ямар хэрэгтэй юм бэ гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь олохгүй, түүх судалдаг, энэ чиглэлээр ажилладаг хүнээс ч хүртэл асууж, гүүглээс ч асууж эрж хайсан. Гэхдээ л миний олохыг хүссэн хариулт биш байсан. Хэтэрхий хийвсэр санагдаад байсан юм. Тэгээд өнөөдөр би хариултаа оллоо. Танд ч бас хэрэгтэй байж магадгүй юм. Их энгийнээр бодох хэрэгтэй байж. Түүх гэдэг бол туршлага юм байна. Тэр туршлагаас сурсан зүйлээ мэдэж байж бид ирээдүйг бүтээнэ. Бичил хүрээнд буюу зөвхөн нэг хүний амьдралын туршлага ч гэсэн тухайн хүний түүх гэж ойлгож болно. Энэ хэмжээнд жижигсгэн бодвол түүхийг яагаад мэддэг байх ёстой, бидний амьдралд ямар хэрэгтэй гэдэг нь харагдана. Та төсөөлөөд үздээ, та өөрийн өнгөрсөн амьдралыг мэдэхгүй, санахгүй байвал ямар байдалд орох вэ? Та өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүйд л хүрнэ тийм биз. Тэ гээд эргэн тойронд буюу хэнд юунд яаж хандаж, ямар шийдвэр гаргаж, юу...

Аав ээж 2

Image
Aaв ээжийг байхгүйд, ээж аавыг байхгүйд, аав ээж хоёр хамтдаа байхдаа. Энэ 3 дүр зураг хоорондоо маш өөр. Мэдээж би аав ээж 2 хамтдаа байх дүр зурагт хамгаас дуртай. Одоо ч энэ дүр зургийг надад харуулж, үргэлж хамтдаа байж ирсэн та 2тоо баярлалаа. Тэдний хувьд, хажууд нь өөр хэн ч байгаад аавд ээжийг орлох, ээжид аавыг орлох ямар ч боломжгүй бөгөөд тэд яг л хүмүүсийн хэлдгээр нэгэн биений хоёр тал болж амьдарсан.  Бидний төлөө бүхнээ тэд хамтдаа зориулсан. Хайртай та хоёртоо. 

Та ч бас бодсоор л сууна уу, над шиг

Image
Англи хэлийг анх сурч эхлэснээс хойш тооцвол 15 жил,  ухамсартайгаар англи хэл сурах хэрэгтэй гэж бодох болсоноос хойш гэвэл 10 жилийн хугацаа өнгөрчээ. Аймшигтай биз. 10 жилийн турш англи хэл сурах юмсөөн гээд бодоод л байсан байх нь. Тэгээд өнөөдөртэй золгожээ. Би харамсах зүйлгүй амьдарч ирсээн гэж боддог ч, яг одоо би харамсаж байна. Энэ олон жилийг зүгээр бодож өнгөрүүлсэндээ.  Англи хэл сурах нь миний зорилго биш. Англи хэлийг ашиглаж өөртөө боломжуудыг нээж, зорилгодоо хүрэхэд маань зайлшгүй шаардлагатай чадвар юм.  Англи хэлийг сураагүйгээсээ болж өөрийг хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй бол харамсалтай биз дээ. Мэдээж англи хэл л сурчих юм бол хүсэл мөрөөдөл, зорилго маань биелэчихгүй, түүний цаана олон олон шат, даваанууд намайг хүлээж буй гэдгийг мэдэж байгаа. Гэхдээ хамгийн эхний алхам бол англи хэлийг маш сайн сурах юм. Үүнийг хийж чадахгүй бол дараагийн алхамууд, дараагийн даваануудыг давах нь байтугай, юу болохыг нь ч мэдэхгүй өнгөрөх болно.  ...

Гайхшрал

Image
Нэг л их ууртай хүмүүс. Би бүр гайхаж орхисон. Тэгээд бодлоо,  Хүмүүс ер нь яагаад уурладаг вэ? Шударга бус байдалтай нүүр тулах, өөрийнх нь хүссэнээр аливаа зүйл болохгүй тохиолдолд уурладаг.  Уурлалаа гээд бид юуг ч шийдэж чадахгүй. Харин үүнээс үүдэлтэй ХҮЧИРХИЙЛЭЛ бий болдог. Хүчирхийлэл нь биет болон биет бус хэлбэрээр орших бөгөөд нийгэмд биет бус хэлбэр буюу хүнийг доромжлох, харааж зүхэх, орилж хашгирах зэргийг биет хэлбэр буюу цохих, зодох болон бусад гүнзгий шатны олон хүчихийллээс хөнгөн гэж үзэх нь бий. Гэхдээ, их ч үмхий, бага ч үмхий гэдэг шиг хүчирхийллийг хөнгөн, хүнд гэж ялгах нь буруу юм. Өөрийн цаг хугацааг үнэлэх үнэлэмж хүн бүрт өөр, ялгаатай. Цаг хугацааг энд дурьдаж буйн учир нь, доромжлуулсан, харааж зүхүүлсэн хүн тодорхой хугацаанд аз жаргалгүй, тайван бус цаг хугацааг туулдаг. Ингэж өнгөрүүлсэн цаг хугацааг хэнбэ гуай ч буцааж өгч чадахгүй. Олон оронтой мөнгөн дүнгээр ч хэмжих боломжгүй.  Ер нь тэгээд ажаад байхад, хүмүүс хүчирхи...

Нэгийн биш нилээдийн цаадахыг харчдаг байгаасай

Image
Өнөөдөр ажил дээр жаахан бухимдалтай өдөр өнгөрлөө. Би бол хүн л надад эвгүй зан харилцаа гаргахгүй бол хүний дургүйг хүргээд байдаг хүн бол биш л дээ. Ажил дээр жижиг сажиг алдаа, асуудлууд гарч л байдаг. Тэр тохиолдолд үнэхээр миний буруу бол буруугаа хүлээж, уучлал хүсч чаддаг нэгэн би.   Гэтэл миний буруу байхгүй зүйл дээр ажлын маань залуу бас үйлчлүүлэгч ах 2 над руу орилж, угзчин их муухай харьцсан. Яахав дээ хүмүүсийн ууртай байгаа үеийн жижиг сажиг онцгүй харилцааг инээгээд л өнгөрөөчихдөг. Гэхдээ яагаад ч юм өнөөдөр миний дургүй хүрэх гэхээс илүү гайхшрал төрлөө. Хоёулаа эргээд надад уучлаарай гэж хэлээгүй ч, тойруу утгаар намайг аргадан хэдэн үг хэлсэн л дээ.  Тэгээд би ингэж бодлоо.  Ер нь л зөвхөн энэ тохиолдол ч биш, өөр олон тохиолдлуудаас харахад, хүнийг загнаж, шавдуулж байгаад нэг удаадаа ажил нь бүтэж болно. Гэхдээ ажил, амьдрал гэдэг богинохон юм шиг хирнээ бас л олон зүйл тохиолдож болох урт зам шүү дээ. Хүн болгонтой налиганаж, хү...