Posts

Сайтар эргэцүүл - Айн Рэнд

Image
Орост төрсөн ч хамтач сурталт нийгмээс зугтаж Америк руу цагаачлан амьдарсан зохиолч эмэгтэй Айн Рендийн бичсэн Сайтар эргэцүүл /Think twice/ гэх жүжгийн зохиолыг хайн хайн олж унших болсон шалтгаан нь "амиа хичээгч" болон "бусдын төлөө өөрийгөө золиослогч" -ын мөн чанарыг таних хүсэлтэй минь холбоотой байсан юм. Дүрүүд:  Бусдын төлөө өөрийгөө огоорох үзлээр амьдрагч Брекенриж болон амиа хичээх үзлээр амьдрагч Ингальс гэх 2 гол дүрийг онцлон нэрлэх нь зүйтэй байх. Билли- Брекенрижийн өргөж авсан саа өвчтэй 15 настай хүү.  Адрин- Нэрд гарч буй залуу жүжигчин бүсгүй. Брекенриж түүнд зориулж театр барьж өгсөн бөгөөд Брекенрижийн үзэл сурталд л нийцсэн жүжгүүд тайзнаа тоглогддог. Флеминг- Биллигийн төрсөн эцэг.  Тони: Брекенрижийн тэтгэлгийг хүртэж, анагаахын ухаанд суралцаж буй хүү. Хэдийгээр Тони төгөлдөр хуурч болохыг хүсдэг байсан ч, Брекенриж түүний төгөлдөр хуурч болох хүслийг хувиа хичээсэн сонголт гэж үзэн, эмч болж олон хүнд тусл...

Асуулт: Аз жаргал гэж юу вэ?

Image
Аз жаргал бол талархалын сүүдэр юм байна.  Хэрвээ юунд ч талархалтай хандахгүй хирнээ аз жаргалыг хайгаад байвал тэр хэзээ ч бидэнд олдохгүй. Харин нэг ч гэсэн талархах шалтгааныг олж чадвал аз жаргалтай байх нэг ч гэсэн шалтгаан бидэнд байна аа л гэсэн үг.  Тэгвэл аз жаргалын эсрэгцэл зовлонгийн үүдэл нь хүсэл, шунал гэдэг.   Гэвч хүсэх, шунах зүйлгүй болчихвол амьдрал ямар ч утгагүй юм шиг. Орноосоо босох шалтгаан, шаардлага үгүй амьдралыг төсөөлөөд үз дээ. Хязгааргүй их амарсан, зугаалсан, тухалсан, хайрлагдсан, үнэлэгдсэн, итгэл найдварыг тээсэн амьдрал л аз жаргалтай гэгдэхгүй мэт санагдана.    Тэгэхээр бид зөвхөн байгаадаа бус байлгахыг хүссэн ч байхгүй байгаа тэр зүйлст, нөхцөл байдалдаа ч талархаж болмоор. 

Туйлширсан би

Image
Хамгийн их тэнцвэр лүү тэмүүлдэг хүн гэж өөрийгөө би бодсон Харамсалтай нь үгүй, хамгийн их туйлширдаг хүн би байж  Хамаг бүхнээ нөхөдтэйгээ хуваалцан баясаж явахдаа  Хамгаас үнэтэй төрсөн гэрээ мартах шахсанаараа, туйлширчээ би  Туйлширсаан би туйлширсан  Туйлширсан өнгөрсөндөө би харамсахгүй  Хамгийн их тэнцвэр лүү тэмүүлдэг хүн гэж өөрийгөө би бодсон Харамсалтай нь үгүй, хамгийн их туйлширдаг хүн би байж  Хүсэл мөрөөдөл, миний аз жаргал гэж тэмүүлж явахдаа  Хүмүүний жам ёсыг умартах шахсанаараа, туйлширчээ би  Туйлширсаан би туйлширсан Туйлширсан өнгөрсөндөө би харамсахгүй  Нэгэнт туйлшрал намайг тэнцвэргүй болгочихсоноос хойш Нөгөө тал руу туйлширч тэнцвэрийг би бүтээхээр явлаа 

Миний гэрэл

Image
Чамдаа би хайртай Чанга тэврэн уулзахыг хүснэ Чандаас шивнэх үгсийг чинь алдаж сонсоод Чамайгаа би гуниглуулах нь олон болов уу Хайрт минь, өөрийгөө зэмлэх хэрэггүй Холоос хол ч, бодол чинь дэргэд минь буйг Харалган би хааяа анзааралгүй Харанхуйн гүн рүү шигдэж орхих юм, уучил Хайртай гэдэг нандин үгийг Харамгүй үргэлж хэлж өгдөг Хэлэх бүрт нь анхны удаа мэт Хайраар бялхан зүрх минь догдолдог Нулимс дуслуулсан амьдрал Нүдний дор илхэн тохиох юм Яагаад гэдэг асуулт Ягаахан зүрхэнд минь лугших юм Амьдрал өөрөө ийм гунигтай байдаг уу Аль эсвэл түүнийг харах миний нүдэнд байна уу Мэдэхгүй юм би, хариулт нь юу болохыг Мянган жил амьдарсан хойноо Магад хариултыг нь олох ч юм болов уу Гэвч, Мянган жил би амьдарч үл чадахаас хойш Мэргэд, суутны үгсийг чих тавин сонсоно Бичиж үлдээсэн түүхийг сөхөн нэг уншина Бийр цаасаа нийлүүлэн товшиж нэг үзнэ Гэвч, Заримдаа надад чиний минь ухаан дутагдана Зугуухан намайг гэрэл рүү түлхэхийг чинь хүлээнэ Чамдаа би хайрта...

Хатуурхал

Image
Хана хэрэмд хашигдаж Ган төмрөөр бүтээгдсэн мэт Хатуу үзэлтэн байх юм Гайхуулж түүнийгээ ч тулгах юм Мэдэхгүй зүйл түүнд үгүй Мэдэмхийрч бусдыг ч шүүмжлэх Мэдэхгүй юм би түүнийг Мэргэн ухаантан эсэхийг Үгүйсгэлгүй мөртлөө Хүлээн зөвшөөрөл үгүй Ойлгохгүй мөртлөө Ойворгоноор зүтгэсээр үлдэх юм тэр

Бидний амьдарч буй цаг үе

Image
Бид хязгааргүй их мэдээлэл дунд живэх шахан амьдарч байх шиг. Хүн болгон мэддэг, хүн болгон сургадаг, хүн болгон зөвлөдөг, хүн болгон хувийн туршлагаа хуваалцдаг болжээ. Түүнийгээ дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, шинэ ажил мэргэжлүүд ч бий болж байна. Бүгд л орчин үе, шинэ үе, инстаграм, юүтюб, мэдиюм гэж хошуурцгаах болж. Үүнийг бичээд, нийтлээд сууж байгаа би өөрөө ч тэдний нэг байх. Тэгээд өөрөөсөө "би яагаад үүнийг хийдэг юм бол?" гэж асууна. Тэгээд нэг ийм хариултыг өөртөө өглөө.  Нэгдүгээрт,  "Хүн болгон өөрт хэрэгтэй мэдээллийг интернэтээс бичвэр, аудио, видео гээд хүссэн төрлөөрөө олж чаддаг болсон учраас дэргэдэх хүнийхээ яриаг сонирхон сонсохоо больсон юм шиг. Дуу, бүжиг, спорт, аялал, хувцас загвар, хувь хүний хөгжил, урлаг, түүх, кино, байгаль, амьтны ертөнц, эрүүл мэнд гээд цааш хөврөх олон сэдвээр, хүсч л байвал бүх л мэдээлэл интернэтэд үнэ төлбөргүй, олон сонголттойгоор байдаг болжээ. Тиймээс, хажуу дахь хүнийхээ өөрийнх...

Зүүд бол цорын ганц бодит зүйл- Федерико Феллини

Image
Италийн алдарт кино найруулагч Федерико Феллинигийн амьдралын түүхийг өгүүлэх "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номоос онцлох ишлэлүүдээ энд тэмдэглэн үлдээж байна. Түүний амьдрал өөрөө яг л кино шиг юм даа гэж уншиж дуусаад бодож билээ.  Бусдаар үнэлүүлж, хүндлүүлье гэвэл өөр үзэл санаатай, өөр ааш авиртай ч хамаагүй, янз бүрийн улстай уулзаж учрах нь чухал юм. Үгүй бол өөртэйгөө л ярьж суухаас ялгаа юу байх вэ.  Юу хүссэнээ хийж болох, их ашиг орлого олох кино хийнэ гэдэг хичнээн сайхан билээ.  Хүн зөн совиндоо л итгэх хэрэгтэй. Учир шалтгаанаас илүү сэрэл, мэдрэмжээрээ л үнэнийг олж болно.  Хийж байгаа зүйлдээ эхлээд яасан ч нэр оноож болохгүй. Тэгвэл чөлөөтэй сэтгэхэд гай болно, ургуулан бодоход чөдөр тушаа болно. Дөнгөж эхлүүлсэн зүйлээ нэр устай болгочвол бүтээл чинь эмх цэгцэндээ орно гэж саналтгүй. Нэр гэдэг багцаалах л үүрэгтэй.  Дараа нь яах бол гэж айдаггүй, өөрөө хүссэн л бол юунаас ч эмээж болгоомжилдоггүй, үнэн голоосооо үзэн ядаж, ухаан...