Posts

№3 Чежү арал руу аяласан тэмдэглэл

Image
Аялах нөхцөл бүрдсэн нь:  Инха их сургуулийн хэлний бэлтгэлд хамт сурч байсан Вьетнам найз маань амралтаараа Чежү арал руу аялахаар төлөвлөж байгаагаа хэлээд хамт явахыг хүссэн юм. Би гэдэг хүн явна даа гэж бодоод л байж байснаас, ухасхийж завдаагүй байсан үе л дээ.  Магадгүй найз маань санал болгоогүй бол би одоо ч яваагүй л байхыг үгүйсгэх аргагүй юм. Хичээл 8 сарын 12нд амарч, бид 8 сарын 18 билүү 19-нд явж байсан санагдаж байна. Аялалдаа явахын тулд хагас сар орчим орой бүр 6-11 цагийн хооронд цагийн ажил хийсэн.  Аялалын хөтөлбөр:   Бид Чежүд очвол юу үзэж болох талаар интернэтээс тус тусдаа мэдээлэл харсан боловч тогтсон маршрутгүйгээр явцгаасан юм. Найз маань нэг Хостелд 4 хонохоор захиалга урьдчилан өгсөн байсан бөгөөд Seogwipo гэх хотод байлаа. Хостелийнхаа өрөөнд ортол өрөөний маань цонхоор үзэсгэлэнтэй, хязгааргүй хөх далай цэлэлзэн харагдахад хичнээн их баярласан гээч. Гэтэл маргааш нь босоод аялалаа үргэлжлүүлэхээр хаашаа явахаа ярилцтал хүрэ...

№4 Вьетнам руу аяласан тэмдэглэл

Image
Аялах нөхцөл бүрдсэн нь: Хэлний бэлтгэлийн 4р түвшний сургалтаа дуусгаад 1 сар хүрэхгүй хугацааны амралт надад байсан. Амралтаараа Вьетнам руу аялаад буцаж ирээд хэд хоног ажиллаад хичээлдээ орно доо гэж төлөвлөж байтал Амеркаас найз маань аав ээждээ очмоор санагдтал сэтгэл догдлуулсан бичлэгийг хийснийг үзээд, гүй ээ би чинь хэзээ ч аялж, зорьсон зүйлээ хийж болно шүү дээ, аав ээждээ очих минь гэж нэг талдаа хүсч, нөгөө талдаа Вьетнам руу аялна гэж бодох болсоноос хойш жилийн дараа яг явахынхаа өмнө зорьсон зүйлээ орхигүй, заавал хийх ёстой, бас аялмаар байгаа хүсэл 2 маань намайг 2 тал болгон хувааж орхисон. Би гэдэг хүн бодож бодож, хоёулаа миний хувьд харьцуулахааргүй чухал зүйлс байхад гэж бодоод хоёуланг нь гүйцэлдүүлнэ гээд зүтгэсэн дээ. Санхүү болон цаг хугацааны асуудал яригдана л даа. Гэхдээ судлаад үзсэн чинь Сөүлээс Монгол, Монголоос Сөүл рүү нисэх зардал Сөүлээс Ханой, Ханой-Нанинг, Хятад, Нанинг-Бээжин, Бээжин-Эрээн, Эрээн-УБ, УБ-Сөүл гэсэн замын зардал хоёр яг л иж...

Миний мөрөөдлийн "Монгол улс"

Image
Энэ зуунд Хятад улс ноёлно гэсэн Вангогийн зөгнөл нь жихүүдэс хүрэм ч гэсэн биелэлээ олох юм шиг санагдаад. Үүнээс харахад эдийн засаг гэдэг, ард иргэд нь олуулаа байна гэдэг ноёлох нөхцөл яалт ч үгүй мөн ч юм шиг. Тиймээ би эдийн засгийн талаар ч, түүхийн талаар ч мэдлэг нимгэнтэй нэгэн. Гэвч Монголоо гэсэн нэг жижигхэн цохлих зүрхтэй юм шиг байгаа юм.  Тэгээд өнөөдөр зүгээр л бодлоо. Манай Монголчуудын ирээдүй, тэнд миний ах эгч, хөөрхөн дүү нар минь бий. Хэрвээ би ээж болсон бол миний хүүхэд яаж амьдрах вэ гэж бас санаа зовох л байсан биз. Ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээх эх орон, амьдрал гэж олон яригддаг ч их л хийсвэрээр бодож, чихний минь хажуугаар өнгөрдөг байж энэ үг. Гэтэл би өнөөдөр энэ зүйлд үнэхээр чин сэтгэлээсээ санаа зовж, яавал дээр юм болдоо гэж бодож сууна.  Хүмүүсийн яриа, мэдээллүүдийг хараад байхад манай Монгол улс дампуураад, болж бүтэж байгаа юм нэг ч байхгүй юм шиг л байх юм. Тиймээ эдийн засгийн хувьд дампуурал зарлаад байгаа нь яалт ч үгү...

Миний ажлын гараа, амжилтын түүх

(Ene bichwer nileed deeriinh l dee, ter ued dutuu dulimag bodoj baisan baij boloh ch, onoodor bi arai oor zuiliig bodoh bolson ch ter uedee minii bodoj hamgiin sainaaraa hiij bsn zuil maani ym. Ter ued ooriigoo sorij uzmeer sanagdaad ene uraldaand orj bj bilee ajliin hamt olon tanidag humuus maani unshaad yu gh bol gsn sanaa zovolt bsn ch gsn zoriglood l orj bsn. Ter ued ajillaj bsn companiin zahiral hamt olon maani bugd l unshsan bj bilee :P )  Би жирийн нэгэн амьдралтай, энгийн нэгэн бүсгүй. Бусдын адил цэцэрлэг, дунд сургууль, их сургуулийн боловсролыг эх орондоо эзэмшсэн. Би өөрийгөө бусдаас илүү, мундаг гэж магтахгүй ээ. Өөрийгөө голох, тэр үед тэгчихгүй яасан юм бол гэх зэргээр харамсах үеүүд бишгүй дээ л бий. Гэхдээ “Өнгөрсөнөө бүү үгүйсгэ. Гайхалтай сайхан байгаагүй байж болох ч тэр таныг бүтээн бий болгосон.” гэдэг үгтэй би санал нийлдэг юм. Иймээс өнөөдөр амьдрах зарчмыг баримтлан амьдарч, өнөөдөр л хайртай хүмүүстээ анхаарал тавьж, өнөөдөр л үр бүтээлтэй ажиллаж, өнөө...

Одоо-би?

Би одоо 27 настай, ганц бие эмэгтэй. Дээр нь ажилгүй гэсэн тодотгол нэмэгдсэн. Нөхцөл байдал намайг ажилгүй болоход хөтлөсөн ч, энэ шийдвэрийг гаргасан хүн нь би өөрөө юм. Нухацтай бодож гаргасан шийдвэр учраас огтхон ч харамсахгүй байна.  Би яг одоогоор хаашаа явахаа эргэцүүлэн, өөрийн сонирхол, хүсэл, зорилго зэрэг олон зүйлсийн талаар нухацтай бодож, түүнийгээ олохын тулд зарим нэг шинэ туршлагыг олж авахаар хичээж байгаа юм. Энэ үеийг би завсрын үе гэж нэрлэсэн бөгөөд хэзээ дуусахыг нь үнэхээр хэлж мэдэхгүй байна.  Гэхдээ би бусдад таалагдахаас илүү өөртөө таалагдаж, бусдад харуулахаас илүү өөрөө мэдэрч амьдрахыг хүсдэг. Тэгэхээр энэ баримтлалаа хана болгон эрэл хайгуулаа хийсээр өөрийн аз жаргалтай, амжилттай амьдралын замыг сонгож чадна гэж итгэж байна.  Хүмүүс өөрийгөө олох, өөрийгөө таньж мэдэх нь хамгийн чухал гэж их ярьдаг бас эрэл хайгуул ч их хийдэг юм шиг. Миний бодлоор, үүний тулд тодорхой хэмжээний цаг хугацаа зарцуулж, туршлага хуримтлуулах за...

№02 Бээжин рүү аяласан аялалын тэмдэглэл

Image
Бээжин рүү 7 хоног аялсанаар миний амьдралын талаарх бодол, зорилго минь их өөрчлөгдсөн. Сургууль, ажил, гэр гэсэн маршруттай миний амьдралын 27 жилийн дараа Тайланд руу аялахаар цуглуулсан мөнгө маань өөр зүйлд зарцуулагдаж хангалтгүй болсон тул ядаж Бээжин явъя, Цагаан хэрэм үзье гэсэн маршрутаар солигдсон ч энэ аялал намайг ингэж өөрчлөнө гэж би яаж мэдэх билээ. Сүртэй юм, хэдхэн хоног тэгээд ойрхон Бээжин рүү явж ирчихээд гэж та бодож болох юм. Гэвч хүн аливаа зүйлийг ойлгож ухаарахад, мэдрэхэд хол ойр, ямар хугацаатай байх зэрэг нь заримдаа тийм ч хамаатай биш байж болохыг та нэг бодож үзнэ биз.  3 жилийн өмнө би Хайнан руу хуучин ажлынхантайгаа 7 хоног аялж байсан бөгөөд онгоцоор нисээд л, тансаг зочид буудалд байрлаад л, тансаг ресторанд хоол идээд л, бүх зүйл маань бэлэн бөгөөд надаас нэг ч төгрөг гараагүй хэдий ч энэ удаагийн аялал шиг сэтгэлийг минь догдлуулж, намайг аз жаргалтай болгож чадаагүй юм. Энэ удаагийн миний аялалын төсөв Бээжин хүрэх галт тэрэгний билет...

Цаг хугацаа ...

Image
Хүн төрөлхтний хөдөлмөр өөрчлөгдөж, түүнийг даган дэлхий ертөнц, жам ёс ч өөрчлөгдөөд байх шиг. Түүний нэг нь цаг хугацаа...  Бид хоногийн 24 цагт ажил, амьдралаа зохицуулах гэж хичээн байвч, өдөр хоног хэтэрхий хурдан өнгөрөөд байх шиг санагдах. Амждаг байсан ажлууд амжихаа байж, юуны төлөө, хаашаа явж байгаагаа ч мартах шиг ...  Энэ бүх технологийн дэвшил хүмүүсийн цагийг, хөдөлмөрийг хэмнэхийн тулд бүтээгдсэн мэт боловч, үнэн чанартаа улам хойш татаад байх шиг ...  Тэглээ гээд яахав, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, амжихгүй их ажлын амжуулах гэж хичээхээс өөр сонголт үгүй.  Тийм ээ, хамгийн чухал, хамгийн үнэ цэнэтэй зүйлүүдийн нэг бол яалт ч үгүй цаг хугацаа. Цаг хугацаа байхгүй бол бид дуртай зүйлээ хийж чадахгүй, сайхан зүйлсийг хэрэглэж чадахгүй, хайртай хүмүүстэйгээ ч хамт байж чадахгүй. Бусад бүх зүйл байлаа ч цаг хугацаа л үгүй бол бид юу ч хийж чадахгүй. Та бүхэнд, Дэйл Видеринтоны "Амьдралаа төлөвлөгч хүний бат итгэл" шүлгийн хэсгээс толил...