Posts

Анзаарах бясалгал

Image
Хүмүүс бид өдөрт дунджаар 60 мянга орчим сайн, муу агуулгатай янз бүрийн бодлуудыг бодож байдаг гэнэ. Ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэх нь их чухал гэнэ. Ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэнэ гэдэг нь би өөрөө юу бодож, юу үйлдэж буйгаа тухай бүрт нь мэдэж, мэдэрч байхын тухай юм гэнэ. Анзаарах бясалгал үүнд тустай бөгөөд өөртөө нэг таних тэмдэг бий болгоод түүнийг харах бүртээ өөрийнхөө бодол бөгөөд хийж буй үйлдэлдээ анхаарах ёстой аж. Энэ бол анзаарах бясалгал.  Бид заримдаа зүгээр л муу зүйлсийг ухамсаргүйгээр бодож, муухай мэдрэмжүүдийг мэдэрч байдаг юм шиг. Тэгэхээр заавал гэгээрэлд хүрэх албагүй ч илүү гэрэл гэгээтэй ирээдүйг өөртөө болон эргэн тойрондоо бүтээхийн тулд ухамсартайгаар бодож, ухамсартайгаар үйлдэх хэрэгтэй аж.  Бид өөрсдийнхөө сэтгэл санаа, мэдрэмж, үйлдлийг сайн сайхан байлгахын тулд бид өөрсдөө түүнийгээ удирдах ёстой гэдэг нь үнэн. Хэн нэгэн надад муухай үг хэлэхэд би сэтгэл санаагаар унаж, хэн нэгэн надад сайхан үг хэлэхэд баяс...

Мөнгө бүхнээс хүчтэй юу?

Image
Ойрхон байдаг хоёр ч хүний амнаас мөнгө хүчтэй юм аа гэдэг үгийг сонсоод "Мөнгө үнэхээр хүчтэй юу?" гэж өөрөөсөө асуухад хүрлээ. Мөнгө хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх энэ үгс яг л мөнгөний төлөө хийх хэрэгтэй болгоныг хийхээс өөр аргагүй гэж хэлж байгаа юм шиг санагдав. Тэгээд мөнгөний талаар болон одоогийн нөхцөл байдлаа эргэцүүлэн сууна. Би маргааш ч Монгол руу нисээд очиж чадна. Буцахыг хүсч байгаа хирнээ би яагаад энд байсаар байна вэ. Зөвхөн мөнгөнөөс болоод уу? Хариултаа олж байж санаа амрах юм шиг санагдаад  өнөөдөр ажилдаа явалгүй цаг гарган бодож сууна. (2017-08-18 тэмдэглэлийн дэвтэр дээрээ үүнийг бичиж байжээ.) Мөнгө бол аз жаргалтай байх гол түлхүүр биш боловч мөнгөтэй байхад бид илүү сонголттой амьдарч чадах юм шиг. Мөнгөгүй ч гэсэн бид сонгож амьдарч чадах ч, мөнгөтэй бол илүү сонголттой байж чадахаар... Мөнгө хамгийн чухал зүйл биш ч, мөнгөтэй байна гэдэг бол сайн зүйл. Гэхдээ хэрхэн, яаж мөнгөтэй болох нь мөнгөтэй байхаасаа илүү чухал. Мөнгөтэй болохы...

Чаддаг зүйлээ юу, дуртай зүйлээ юу?

Image
Энэ асуулт аль эртнээс л миний толгойд эргэлдсээр ирсэн.  Тэгээд нэг хүний ярианаас, чамд эргэн тойрны хүмүүстээ үнэлэгддэг онцгой чадвар байгаа бол түүн дээрээ түшиглээд хөдөлмөрлөөд үз гэж сонссон юм.  Тэгээд амьхандаа миний онцгой чаддаг зүйл, бусдаас арай дөнгүүр хийчихдэг зүйл маань эсвэл ур чадвар маань юу юм бол доо гэж өөрөөсөө ч асууж, мөн найзуудаасаа ч асуусан.  Гэвч нэг л найз маань надад хариулт өгсөн бөгөөд бичих чадвар сайтай гэж хэлсэн.  Тэгээд   би бодсон. Би анхнаасаа бичих чадвар сайтай байгаагүй. Энэ бол цэвэр туршлагаар олж авсан зүйл гэдгийг би ойлгосон.  Багахан тодруулбал, би их сургуулиа төгсөөд 5 жил орчим нарийн бичиг, оффис менежер, хүний нөөцийн ажилтан зэрэг бичиг хэрэгтэй холбогдох ажил хийсэн туршлагатай. Энэ туршлага л надад нуршихгүй, үг үсгийн болон найруулгын алдаагүй бичих чадварыг төлөвшүүлсэн хэрэг. Тэгэхээр, хийхийг хүссэн ч, чадвар дутагдаж байгаа тэр зүйлийг чи, би чадахгүй гэсэн үг биш...

My-day-wish-feeling

Image
Энэ жилийн төрсөн өдрөө бага зэргийн гунигтай мэдрэмжтэй өнгөрөөсөн. Гунигтай байна гэдэг бол хэцүү, зовлонтой эсвэл муухай байсан гэсэн үг биш. Зүгээр л бага зэргийн гунигтай байсан. Яагаад өөрийгөө тийм байгааг би сайн ойлгохгүй л яваад байлаа. Тэгээд хүсч байсанчлан далайн эрэг дээр очиж, нар үзэсгэлэнтэйгээр жаргах мөчийг хараад, өөрийнхөө мэдрэмжийг бага зэрэг ойлгосон гэх үү дээ.  Би өөрийгөө нэгээс нөгөө рүү шилжих том өөрчлөлтийн зааг дээр зогсож байгааг мэдэрсэн.  30 насны төрсөн өдрийн хамгийн чухал хүсэл маань биелэлээ олсон гэж би итгэж байгаа юм. Тиймээс, бүх л шийдвэрийг зөвхөн өөрийн хүсэл зоргоор гаргаж, эрх дураараа амьдарсан залуу бүсгүйн амьдрал дуусч, бодол, хүсэл, үг яриа, үйл хөдлөл гээд бүх л зүйлдээ хариуцлагатай байх ёстой үе рүү орж байх шиг. Мөн надад байгаа бүхэн зөвхөн минийх биш болно гэдгийг би мэдэж байгаа ^^.  Далай, далайн давалгаа, далайн эргийн чийгтэй элс, салхи, үнэр гээд л ... Тэгээд бас яг тэр агшин... Яг тэр агшинд мэ...

Өвгөн тэнгис хоёр туужийн онцлох ишлэл

Image
Уншсан ч юм шиг, мэддэг ч юм шиг хирнээ сайн уншаагүй бас сайн мэддэггүй номнууд байдаг даа. Миний хувьд тэдгээрийн нэг нь Эрнест Хемингуэйн "Өвгөн тэнгис хоёр" тууж байсан юм. Тэгээд, энэ зохиол юугаараа тийм гайхалтай болоод ийм алдартай юм бол гэж сониучирхан бас мэддэг ч юм шиг мэддэггүй ч юм шиг нэг зүйлийг мэддэг болмоор санагдаад уншлаа.  Номоо уншиж байхад энэ номын нэр яагаад загас өвгөн хоёр биш , өвгөн тэнгис хоёр юм болоо гэсэн асуулт гарч ирсэн. Гэхдээ тайлал нь энэ ном дээр байсан.  За тэгээд уншиж байх явцад гарч ирсэн онцлох ишлэлүүдийг хуваалцъя. 1. Та ч миний нэг ёсны сэрүүлэгтэй цаг шүү дээ гэж жаалхүүг хэлэхэд өвгөн:   Өтлөх чинь өөрөө сэрүүлэгтэй цаг шүү дээ. Өвгөд яагаад ийм эрт сэрдэг юм бол? Ядаж нэг өдрийг ч болов уртасгах гэж тэгдэг юм болов уу? гэж эргэцүүлдэг.  Сэтгэгдэл: Ер нь л анзаараад байхад өндөр настай хүмүүс өглөө маш эрт сэрдэг нь ажиглагддаг шүү дээ. Үүнд янз бүрийн шинжлэх ухааны тайлбар өгч болох байх ...

Түүх яагаад бидний амьдралд чухал вэ?

Image
Энэ асуултын хариултыг би удаан хайсан. Би түүх мэддэг байхыг, судлахыг, уншихыг хүсч байсан. Гэхдээ энэ ямар хэрэгтэй юм бэ гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь олохгүй, түүх судалдаг, энэ чиглэлээр ажилладаг хүнээс ч хүртэл асууж, гүүглээс ч асууж эрж хайсан. Гэхдээ л миний олохыг хүссэн хариулт биш байсан. Хэтэрхий хийвсэр санагдаад байсан юм. Тэгээд өнөөдөр би хариултаа оллоо. Танд ч бас хэрэгтэй байж магадгүй юм. Их энгийнээр бодох хэрэгтэй байж. Түүх гэдэг бол туршлага юм байна. Тэр туршлагаас сурсан зүйлээ мэдэж байж бид ирээдүйг бүтээнэ. Бичил хүрээнд буюу зөвхөн нэг хүний амьдралын туршлага ч гэсэн тухайн хүний түүх гэж ойлгож болно. Энэ хэмжээнд жижигсгэн бодвол түүхийг яагаад мэддэг байх ёстой, бидний амьдралд ямар хэрэгтэй гэдэг нь харагдана. Та төсөөлөөд үздээ, та өөрийн өнгөрсөн амьдралыг мэдэхгүй, санахгүй байвал ямар байдалд орох вэ? Та өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүйд л хүрнэ тийм биз. Тэ гээд эргэн тойронд буюу хэнд юунд яаж хандаж, ямар шийдвэр гаргаж, юу...

Аав ээж 2

Image
Aaв ээжийг байхгүйд, ээж аавыг байхгүйд, аав ээж хоёр хамтдаа байхдаа. Энэ 3 дүр зураг хоорондоо маш өөр. Мэдээж би аав ээж 2 хамтдаа байх дүр зурагт хамгаас дуртай. Одоо ч энэ дүр зургийг надад харуулж, үргэлж хамтдаа байж ирсэн та 2тоо баярлалаа. Тэдний хувьд, хажууд нь өөр хэн ч байгаад аавд ээжийг орлох, ээжид аавыг орлох ямар ч боломжгүй бөгөөд тэд яг л хүмүүсийн хэлдгээр нэгэн биений хоёр тал болж амьдарсан.  Бидний төлөө бүхнээ тэд хамтдаа зориулсан. Хайртай та хоёртоо.