Posts

Ирээдүй ба одоо

Image
Бид нар ирээдүйд гээд нэг сайхан хүсэл, нэг сайхан зорилго, нэг сайхан дүр зургийг бий болгочихоод өнөөдрийг маш их гаргуунд нь гаргадаг мэт. Тэгсэнээ тэр нэг сайхан дүр зургийг бий болгосон хирнээ, күээ тэр үед л сайхан байж гэж өнгөрсөнийг үгүйлэн суудаг. Амьдралд шийдэл хайсан асуудал, бэрхшээл үргэлж байсаар л байх болно. Гэхдээ шийдэх зүйлтэй амьдарна гэдэг өөрөө утга учрыг бидний амьдралд өгдөг мэт. Яагаад ингэж бодох болов гэхээр, ирэх жилийн 3 сар л хүрээд ирвэл Монголдоо очоод, эх орондоо, аав ээжийнхээ хажууд, хайртай залуутайгаа, хөөрхөн дүү нартайгаа хамд амьдарна, утга учиртай сайхан ажил хийнэ гээд л бүх зүйл сайхан харагдаж байгаа ч, яг одоо ч гэсэн сайхан байгаа юм бил үү гэж өөртөө хэлнэ. 3 сар хүртэлх Солонгос улсад өнгөрүүлэх энэ цаг үеийг би эргэж дурсаад, сайхан байж дээ гээд бодох байх даа гэсэн бодол зурсхийн өнгөрөв. Энэ улсад хичнээн тав тухтай амьдарч байгаа билээ, санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй, гэрээс гараад л амтат кофе, өглө...

Монголдоо нүүж ирлээ ...

Image
Солонгос улсад 4 жил сурч, ажиллаж, амьдарсаны эцэст эх орондоо, гэртээ ирлээ. Ирэх зам их урт байлаа. Учир нь 2/29-нд ирэхээр байсан боловч Монгол улс Солонгос улстай агаарын хилээ хаасны улмаас хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээлтийн байдалтай 2 долоо хоног өнгөрүүлсний эцэст 3/15-ны тусгай үүргийн онгоцонд суух боломж ашгүй нэг гарч, эх орондоо ирээд 3 долоо хоногийг ажиглалтын байранд өнгөрүүлж, гэртээ гараад 14 хоног гэрийн дэглэм гэгчийг мөрдөж, энгийн амьдралын хэмнэлдээ арай гэж ороод буй минь энэ юм.  Эх орондоо ирээд төрсөн сэтгэгдлээ энд хуваалцъя.  1. Монголчууд бид бүгдээрээ ах дүүс. Бид бие биенийгээ танихгүй байсан ч ахаа, эгчээ, миний дүү гэж харьцдаг. Хичнээн дотно бөгөөд сайхан санагдсан гээч. Бид Дорнын соёл, Өрнийн соёл гэж 2 хуваагаад л их ярьдаг. Гэвч эдгээрийн алинд ч багтахааргүй өөр нэг соёл нь Монгол соёл ч юм шиг. Үүнийгээ алдахгүй, хадгалан үлдэх юмсан.  2. Ажиглалтын байраны өрөөндөө ортол, халуун савтай сүүтэй цай угтсан. Ямар сайха...

Хүслийн тухай эргэцүүлэл

Image
Сүүлд уншаад таалагдсан нэг ном бол Непкогоос эрхлэн гаргасан Айн Рендийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" гэдэг ном юм. Тэр номон дээрх нэг нийтлэлийг уншаад, хүсэл бүр зөв зүйл, сайн зүйл байдаггүйн тухай, бид оюун ухаант хүн гэгддэгийн хувьд ашигтай бөгөөд хор уршигтайн хооронд хүслээ ялгаж салгаж түүнийг гүйцэлдүүлэх эсвэл тэвчээд өнгөрүүлэх сонголтыг хийх ёстойн тухай ойлголт байв. Хэдийгээр энгийн ойлголт мэт боловч, би л хувьдаа хүсэл гэдэг үгийн ард зөвхөн гоё, сайхан, гэгээлэг зүйлийг л хамруулан ойлгож, хүсэл бүрээ аль болох гүйцэлдүүлэхийг эрмэлзэх ёстой мэтээр боддог байлаа. Гэвч бид өөрсдөд төрөх хүсэл гэгч зүйлийг зөв эсвэл буруу болохыг ухамсарт байдлаар ялгаж салгах ёстой зүйл болж таарав.  Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой жишээг дурьдвал, бид хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гэхэд биед ашиг тустай эсвэл хор уршигтай байх талыг бодолцож уух уу, эсвэл татгалзах уу гэдгээ сонгох ёстой гэсэн үг юм. Тодруулбал, хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гээд заавал у...

Унших, бичих

Би ном унших бас бичих дуртай.  Би ганцаараа байх дуртай бас дургүй.  Ном унших нь хүнтэй ярилцахаас илүү амар байдаг. Ялангуяа тухайн нөхцөл байдал, хэрэгцээ, сэтгэл зүйгээсээ хамааран би номнуудыг сонгож уншдаг. Ном надад ухаарах цаг нь болоогүй зүйлийг ойлгуулах гэж чичирч дайрдаггүй. Номноос би өөрийн ойлгож, мэдэрч чадах хэмжээндээ аливаа зүйлийг шингээж авдаг.  Бичих. Бичгийн талбар намайг чимээгүй сонсдог. Тэр надтай хамт гуниглаж, надтай хамт мөрөөдөж, надтай хамт талархаж, надтай хамт асуудаг. Би унших, бас бичих дуртай. 

Филиппиний аялалын ард

Image
Солонгос улсаас зүүн өмнөд азийн орнууд руу аялал хийх нь харьцангуй хямд зардалтай санагддаг. Энэ нь 2 шалтгаантай.  1. Замын зардлын хувьд хямд бөгөөд зарцуулах хугацааны хувьд харьцангуй богино байдаг. 2. Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн орлого болон Монголд жирийн нэг оффисын байна уу, үйлчилгээний салбарт ажиллаад олдог орлогын ялгаатай байдал юм. Юу гэсэн үг вэ гэхээр Солонгост байгаа хүмүүсийн хувьд санхүүгийн хувьд харьцангуй боломжтой юм. Гэхдээ энэ нь Монголд ажиллаад, аялах боломжгүй гэсэн үг биш шүү.  Би 9 сард Монгол руу бүр мөсөн буцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд буцахаасаа өмнө амжуулаад аялах юмсан гэж зорьсон 4 улсын нэг нь Филлипин улс байсан юм.  Ер нь бол би аялаад явж байх санхүүгийн болоод сэтгэл зүйн таатай нөхцөл байдалд байгаагүй ч аялчихаад ирсэн. Тодруулбал, аялахаар онгоцны тасалбараа захиалсны дараа би санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Тэгээд явах уу, байх уу гэж маш их эргэлзсэн. Эргэлзсээр байгаад л явах өдөр тулж, ...

Асуулт: Хүн идэхийн тулд амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү?

Image
Гарчиг болгон тавьсан энэ асуулт үе үе чих дэлсэх нь бий. Тэгээд хүн идэхийн төлөө амьдардаг эсвэл амьдрахын тулд иддэг гэх хоёр хариултын аль нь зөв болохыг өөртөө шийдэж мэддэггүй байлаа.  Харин Айн Рэндийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" номыг уншаад, хариулт нь "Хүн амьдрахын тулд иддэг"  гэсэн хариултыг өөртөө өгөв. Хүн бол амьд зүйл. Матераас ялгаатай нь бид үл орших чанарыг ч агуулдаг. Өөрөөр хэлбэл бид үхдэг. Үхэхгүйн төлөө буюу амьдрахын төлөөх хүсэл зориг бидэнд бий. Хэн ч энэ хүсэл зоригт хязгаар тавих эрхгүй.  Хүн хүнээ идэж байсан аймшигтай түүхийг ч бид сонсож байсан. Мэдээж амьд гарахын тулд хүнээ идэх дээрээ тулахгүй гэсэн сонголтыг хийх хүн ч байх. Энэ бол тухайн хүмүүсийн үнэт зүйлээс хамаарч буй.  Хүн амьдрахын тулд иддэг, зорилгынхоо төлөө амьдардаг. Зорилго нь тухайн хүний үнэт зүйлтэй салшгүй холбоотой.  Та юу гэж бодож байна ?  

Сайтар эргэцүүл - Айн Рэнд

Image
Орост төрсөн ч хамтач сурталт нийгмээс зугтаж Америк руу цагаачлан амьдарсан зохиолч эмэгтэй Айн Рендийн бичсэн Сайтар эргэцүүл /Think twice/ гэх жүжгийн зохиолыг хайн хайн олж унших болсон шалтгаан нь "амиа хичээгч" болон "бусдын төлөө өөрийгөө золиослогч" -ын мөн чанарыг таних хүсэлтэй минь холбоотой байсан юм. Дүрүүд:  Бусдын төлөө өөрийгөө огоорох үзлээр амьдрагч Брекенриж болон амиа хичээх үзлээр амьдрагч Ингальс гэх 2 гол дүрийг онцлон нэрлэх нь зүйтэй байх. Билли- Брекенрижийн өргөж авсан саа өвчтэй 15 настай хүү.  Адрин- Нэрд гарч буй залуу жүжигчин бүсгүй. Брекенриж түүнд зориулж театр барьж өгсөн бөгөөд Брекенрижийн үзэл сурталд л нийцсэн жүжгүүд тайзнаа тоглогддог. Флеминг- Биллигийн төрсөн эцэг.  Тони: Брекенрижийн тэтгэлгийг хүртэж, анагаахын ухаанд суралцаж буй хүү. Хэдийгээр Тони төгөлдөр хуурч болохыг хүсдэг байсан ч, Брекенриж түүний төгөлдөр хуурч болох хүслийг хувиа хичээсэн сонголт гэж үзэн, эмч болж олон хүнд тусл...