Posts

Ажиглалт-шинэ сонирхол

Image
Бид цагийг ашиглаж байна гээд өглөө босонгуутаа ойр зуурын зүйлсээ амжуулангаа ямар нэгэн зүйлийг сонсоно. Дуу байна уу, мэдээ байна уу, сонирхсон чиглэлийн нэвтрүүлэг, ярилцлага юу ч байж болох.  Үргэлж урсан өнгөрөх мөч бүрт нэгийг биш хоёрыг, түүнээс ч олныг амжуулах гэж яарна, бас шуналтана.  Өөрийгөө маш их ядрааж буйгаа анзаарлаа.  Тэгээд өчигдөр шөнө унтахаасаа эхлүүлээд маргааш өдрийнх нь буюу өнөөдрийн 13 цаг 30 минут хүрэл интернэтээ салгаад хэсэг амрав.  Ойр зуур ахуйн ажлаа амжуулж, өглөөний цайгаа уугаад, номоо уншив.  Чимээгүй бөгөөд тайван байлаа.  Тэгээд өөр давхарт амьдрах дүү маань хоол хамт идье гээд дуудаж байна аа. Хамт хийсэн хоолыг нь амтархан идчээд өрөөндөө орж ирээд суулаа. Хийж амжуулах зүйл байгаа нь АТМ орж бэлэн мөнгөө картандаа хийх байв. Тэгээд түрийвчээ нээтэл хэдэн төгрөгийн дэвсгэрт байгааг харав. Тэгээд төгрөгийн дэвсгэртүүдийг гаргаж ирээд хэсэг ажиглан харав. Өдөр тутмын амьдралдаа тухайн дэ...

Тэргүүний улс болъё

Image
Бүгдээрээ хамтдаа Монгол улсаа энэ дэлхийн Тэргүүлэх улс болгоё.  Бид яагаад чадахгүй гэж.  Монгол боловсрол дэлхийд үнэлэгдэж, Монгол соёл бусдыг дагуулж, Монгол төгрөг үнэ цэнэтэй байж, Монгол улс хүн амьдрахад таатай улсуудын нэгдүгээрт бичигдээсэй гэж хүснэ.  Өнөөдөр Монгол хүн Монгол төгрөг шигээ үнэ цэнэгүй, арчаагүй, сул дорой байгаа юм биш биз?  Өмнө нь нэг ч удаа манай Монгол улс тэргүүний улс болоосой, болох ёстой, болох хэрэгтэй гэж би огт бодож байсангүй.  Яагаад гэхээр, хөгжил өөрөө зөвхөн сайныг л агуулдаг биш болохоор, хөгжил муутай нь зөвхөн мууг л агуулдаг биш болохоор тэр.  Гэвч, тэглээ гээд бид хөгжлийг сонгохгүй байх нь зөв үү?  Хөгжилтэй улс болоход ирэх сайн сайхан зүйлс, хөгжилгүй улс байхад орших сайн сайхан зүйлсийн аль нь дээрийг би одоо хэлж мэдэхгүй л дээ.  Гэвч бодьё.  Би Монгол улсаа хөгжөөсэй гэж хүсч, зорьж, ханцуй шамлан ороогүй ч өөрийгөө хөгжүүлэхийг хүсч, зорьж, ханцуй...

Би Ediya-д дуртай

Image
Монголд байхдаа кофе нэг их хэрэглэдэггүй байлаа. Хааяа нэг Ye Ye, Mac coffee зэргийг ширхэгээр нь дэлгүүрээс аваад гэртээ уучихдаг байсан. Тэр үедээ дажгүй л санагддаг байлаа.  Тэгээд Солонгост ирээд олонхын хэрэглээнд байдаг шар ууттай гозгор савлагаатай mix coffee гэж нэрлэгддэг кофе-г ууж эхэллээ. Амтанд нь дасаад, Солонгос соёлын дагуу хоолны дараа coffee уух гээд байдаг зуршилтай бараг л боллоо. Хоол идмэгц нөгөө кофегоо уумаар санагдана. Бүр дуртай боллоо.  Тэгээд хэлний бэлтгэлд байх үеийн өдөр бүр өглөө гараад шөнө гэртээ орж ирдэг амьдралын хэв маяг 7 хоногт 1 удаа хичээллэдэг магистрант болсоноор цаг завтай үеэр солигдов. Ажлаас өмнөх үд дундын цагийг аль болох өөрийгөө хөгжүүлж, үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээнэ. Тэгээд мөн л Солонгос соёлын дагуу кофе шоп-т суугаад кофе уунгаа ном уншиж, төлөвлөж, бичиж эхлэв. Кофе шопын зардаг кофе ууж эхэлтэл нөгөө шар ууттай кофе таалагдахаан байв. Тэгээд кофе шопын кофенд дуртай болж, орчинг нь ашиглан х...

Tribe of Mentors, Tim Ferris-special quotes for me

Image
Өнөөдөр номоо уншиж дуусгаад, онцлох ишлэлүүдээ англи хэл дээр нь блог дээрээ хадгалж үлдэхийг хүслээ.Яагаад гэвэл, номоо үргэлж авч явах нь амар биш, боломжгүй. Тийм болохоор, хэрэгтэй үедээ, хаанаас ч, хэзээ ч эргэж сөхөн уншиж болох учраас энд тэмдэглэн үлдээж байна.  * Life would be boring if we all followed exactly the same rules, and you will want to pick and choose.  * You are the author of your life, and it's never too late to replace the stories you tell yourself and the world. It's never too late to begin a new chapter, add a surprise twist, or change genres entirely.  * I have been burned enough times by FOMO based and ego based decision-making to know that i will always regret choosing to do something for the wrong reason.  * Know that the only reason you are here on this planet is to follow your star and do what the Muse tells you. It's amazing how a good day's work will get you right back to feeling like yourself.  * Time is ...

Үнэнээрээ байх тухай

Image
Үнэн байх нь хэтэрхий хувиа хичээсэн үзэл үү? Яагаад гэвэл өөрийг маань мэрэх худлыг ил гаргасанаар би өөртөө үнэнийг байгуулж, тэр худалтай хамаарах бусдыг хүнд байдалд оруулдаг. Тэгвэл бусдын төлөө үнэнийг ил гаргахгүй байх нь зөв үү? Яг үнэндээ бусдын төлөө биш, өөрийн төлөө л үнэнийг нуух нь дээр байж гэж бодож буй хэрэг бус уу.  Яагаад гэвэл үнэнээрээ байсан хүн бусдад таалагддаггүй. Үнэнийг нууж, худал дүрээр аливаа харилцааг үргэлжлүүлнэ гэдэг хүч, энергийг маань сорсон аймшигтай хар мангас. Харин үнэнээ хэлж, асуудлыг илчилсэнээр тухайн харилцаа сүйрэх магадлалтай. Сүйрдэггүй юм аа гэхэд, төсөөлж байснаас ч их цаг хугацаа шаардагдаж мэдэх. Гэвч нэгэнт тэр харилцаа үнэнээс болж сүйрч байгаа бол худлаар үргэлжиллээ ч, хэзээ нэгэн өдөр сүйрэх л харилцаа байсных бус уу? Бодол санаа, сэтгэл зүрхээ ч эрүүл байлгахыг хүснэ. Энэ эрүүл байдалд худал ч бас багтах ёстой юу? Тэнцвэр гэдэг зүйл энэ тохиолдолд ч үйлчлэх ёстой юу? Хэн нэгэнд үнэнийг хэлж уйлуулсанаас худал ...

Дүүдээ илгээх миний захидал

Image
hamtdaa amtalsan amt ^^ Дүү маань ойрд юу хүсээд байгаагаа мэдэхгүй ч, амьдралдаа, өөрийн хэмнэлдээ шинэ зам, шинэ зүйлс нэмэхийг хүсч байгаагаа хэллээ. Ийм цаг үе зөвхөн түүнд маань биш, өөр олон хүмүүст, надад ч тохиолддог. Тэгээд юу гэж хэлж, юу гэж зөвлөх талаар бодлоо.  Эхлээд би чамдаа баяр хүргэмээр байна. Чи өөр зүйлийг, шинэ зүйлийг хүсч байна. Энэ юуны дохио вэ гэхээр, чи минь өөрийн хүсч байсан нэг мөрөөдөл, зорилго, хүслээ биелүүлсэний шинж шүү. Энэ юу болохыг чи ч, би ч мэдэж байгаа тийм үү.  Хэдийгээр хүссэн, зорьсондоо хүрсэн байгаа ч, тэр хэмнэлээр амьдрал хэсэг хугацаанд өрнөхөд бүх хүн, би ч, чи ч, өөр бусад бүх хүн тэр зүйлийнхээ сайн сайхныг олж харахаа, анзаарахаа байчихдаг юм. Тийм болохоор, тойрог дунд эргэлдэх тэр хэмнэлээсээ хэсэгхэн хугацаанд гарч үзэх хэрэгтэй. Хамгийн сайхан арга зам бол аялал.  Аялал надад, надад хичнээн их зүйл байгааг, тэр зүйлс хамгийн чухал, үнэ цэнэтэй зүйлс болохыг ойлгуулж, мөн амьдрал хичнээн үзэсгэлэн...

Сул талын давуу тал

Image
Бид бүгдээрээ төгс төгөлдөр биш. Төгс төгөлдөр байх ёстой ч гэж бодохгүй байна. Гэхдээ төгс төгөлдөр болох боломжгүй гэж бол бүр ч бодохгүй байна.  Төгс төгөлдөр байна гэдэг тийм зүйлийг хэлнэ гэсэн тодорхойлолт хаана ч байхгүй. Хүн бүр өөрийн түвшинд төгс төгөлдөрийг ойлгож, дүгнэдэг байх л даа.  Миний хувьд төгс төгөлдөр гэдэг цор ганц, давтагдашгүй байдал гэж ойлгодог. Өөрийн давуу болон сул талаа хүлээн зөвшөөрч, би хэнтэй ч адилхан байх албагүй бас боломжгүй гэдгийг ойлгох нь чухал санагддаг.  Сүүлийн үед хүмүүс, хэдийгээр би өөртөө л таалагдахын тулд гэсэн багтайгаар гоо сайхны мэс засал руу хошуурч буй ч, яг үнэндээ нийгэмд, бусдад таалагдах хүсэлдээ уягдан хийж буй эмгэнэлтэй дүр зураг шиг надад санагддаг. Нийгэмд орших олонхийн сайхан гэдэг тодотголд нийцэх гэж өөрийн дахин давтагдашгүй гоо сайхныг үгүй хийж байна. /Сэдвээс жаахан хазайв/ Дахин давтагдашгүй байдал гэдэг нь зөвхөн гадаад үзэмжийн тухайд бус, дотоод өнгөтэй ч холбоотой. Бид...