Posts

Бидний амьдарч буй цаг үе

Image
Бид хязгааргүй их мэдээлэл дунд живэх шахан амьдарч байх шиг. Хүн болгон мэддэг, хүн болгон сургадаг, хүн болгон зөвлөдөг, хүн болгон хувийн туршлагаа хуваалцдаг болжээ. Түүнийгээ дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж, шинэ ажил мэргэжлүүд ч бий болж байна. Бүгд л орчин үе, шинэ үе, инстаграм, юүтюб, мэдиюм гэж хошуурцгаах болж. Үүнийг бичээд, нийтлээд сууж байгаа би өөрөө ч тэдний нэг байх. Тэгээд өөрөөсөө "би яагаад үүнийг хийдэг юм бол?" гэж асууна. Тэгээд нэг ийм хариултыг өөртөө өглөө.  Нэгдүгээрт,  "Хүн болгон өөрт хэрэгтэй мэдээллийг интернэтээс бичвэр, аудио, видео гээд хүссэн төрлөөрөө олж чаддаг болсон учраас дэргэдэх хүнийхээ яриаг сонирхон сонсохоо больсон юм шиг. Дуу, бүжиг, спорт, аялал, хувцас загвар, хувь хүний хөгжил, урлаг, түүх, кино, байгаль, амьтны ертөнц, эрүүл мэнд гээд цааш хөврөх олон сэдвээр, хүсч л байвал бүх л мэдээлэл интернэтэд үнэ төлбөргүй, олон сонголттойгоор байдаг болжээ. Тиймээс, хажуу дахь хүнийхээ өөрийнх...

Зүүд бол цорын ганц бодит зүйл- Федерико Феллини

Image
Италийн алдарт кино найруулагч Федерико Феллинигийн амьдралын түүхийг өгүүлэх "Зүүд бол цорын ганц бодит зүйл" номоос онцлох ишлэлүүдээ энд тэмдэглэн үлдээж байна. Түүний амьдрал өөрөө яг л кино шиг юм даа гэж уншиж дуусаад бодож билээ.  Бусдаар үнэлүүлж, хүндлүүлье гэвэл өөр үзэл санаатай, өөр ааш авиртай ч хамаагүй, янз бүрийн улстай уулзаж учрах нь чухал юм. Үгүй бол өөртэйгөө л ярьж суухаас ялгаа юу байх вэ.  Юу хүссэнээ хийж болох, их ашиг орлого олох кино хийнэ гэдэг хичнээн сайхан билээ.  Хүн зөн совиндоо л итгэх хэрэгтэй. Учир шалтгаанаас илүү сэрэл, мэдрэмжээрээ л үнэнийг олж болно.  Хийж байгаа зүйлдээ эхлээд яасан ч нэр оноож болохгүй. Тэгвэл чөлөөтэй сэтгэхэд гай болно, ургуулан бодоход чөдөр тушаа болно. Дөнгөж эхлүүлсэн зүйлээ нэр устай болгочвол бүтээл чинь эмх цэгцэндээ орно гэж саналтгүй. Нэр гэдэг багцаалах л үүрэгтэй.  Дараа нь яах бол гэж айдаггүй, өөрөө хүссэн л бол юунаас ч эмээж болгоомжилдоггүй, үнэн голоосооо үзэн ядаж, ухаан...

Магтаал

Image
                                                                 Магтаал чи заримдаа урагш алхах урмыг өгдөгч                                  Магтаал чи заримдаа ханасан сэтгэлд живүүлж орхих                                  Магтаал чи заримдаа бачигт намгаас гаргадагч                                  Магтаал чи заримдаа давшгүй хүнд ачааг үүрүүлэх                                  Чиний жинхэнэ төрх чинь аль нь юм бэ                   ...

Үнэн

Image
                 Миний үнэн                  Чиний үнэн                  Бидний үнэн өөр, ялгаатай                  Гэвч би мэдэж байна,                  Миний үнэн үнэн                  Чиний үнэн үнэн биш биш гэдгийг                  Харин чи мэдэхүү,                  Миний үнэн ч үнэн биш биш гэдгийг

Миний тайтгарал

Image
Нэг л зүйл болохгүй байна Гомдоод байна уу Хэн ч намайг ойлгохгүй ганцаардаад байна уу Хэн нэгнийг санаад байна уу Зөвийг таних тусам хичнээн муугаа мэдээд өөрийгөө зэмлээд байна уу  Зүгээр дээ гэж би өөртөө хэлнэ Гэхдээ би зүгээр биш байна Хичнээн ойлгох шалтаг өөртөө тоочивч би гомдоод байна Хичнээн ойлгуулахыг хүслээ ч аргаа би олохгүй байна  Хичнээн очихыг хүслээ ч, өөр нэг хүсэлд би уягдаад байна  Хичнээн зөв  байх гэж бодовч, мууг би үйлдээд байна Тийм ээ, би муу байж мэднэ  Муу надаас сайн та нар хол байхыг би зөвшөөрч байна  Тийм ээ, би ойлгомжгүй байж мэднэ Ойлгомжгүй намайг ойлгохгүй байхыг та нарт би зөвшөөрч байна Тиймээ, би шуналтай байж мэднэ  Шуналтай өөртөө, зовлонгоо би зөвшөөрч байна  Тиймээ, би муу байж мэднэ Муугаа сайн болгоход цаг зарцуулахыг би өөртөө зөвшөөрч байна  Юу авахыг хүснэ, түүнийгээ зөнд нь орхи гэдэг Үнэндээ би ... Гомдохгүй байхыг хүснэ Үнэндээ би ......

Ажиглалт-шинэ сонирхол

Image
Бид цагийг ашиглаж байна гээд өглөө босонгуутаа ойр зуурын зүйлсээ амжуулангаа ямар нэгэн зүйлийг сонсоно. Дуу байна уу, мэдээ байна уу, сонирхсон чиглэлийн нэвтрүүлэг, ярилцлага юу ч байж болох.  Үргэлж урсан өнгөрөх мөч бүрт нэгийг биш хоёрыг, түүнээс ч олныг амжуулах гэж яарна, бас шуналтана.  Өөрийгөө маш их ядрааж буйгаа анзаарлаа.  Тэгээд өчигдөр шөнө унтахаасаа эхлүүлээд маргааш өдрийнх нь буюу өнөөдрийн 13 цаг 30 минут хүрэл интернэтээ салгаад хэсэг амрав.  Ойр зуур ахуйн ажлаа амжуулж, өглөөний цайгаа уугаад, номоо уншив.  Чимээгүй бөгөөд тайван байлаа.  Тэгээд өөр давхарт амьдрах дүү маань хоол хамт идье гээд дуудаж байна аа. Хамт хийсэн хоолыг нь амтархан идчээд өрөөндөө орж ирээд суулаа. Хийж амжуулах зүйл байгаа нь АТМ орж бэлэн мөнгөө картандаа хийх байв. Тэгээд түрийвчээ нээтэл хэдэн төгрөгийн дэвсгэрт байгааг харав. Тэгээд төгрөгийн дэвсгэртүүдийг гаргаж ирээд хэсэг ажиглан харав. Өдөр тутмын амьдралдаа тухайн дэ...

Тэргүүний улс болъё

Image
Бүгдээрээ хамтдаа Монгол улсаа энэ дэлхийн Тэргүүлэх улс болгоё.  Бид яагаад чадахгүй гэж.  Монгол боловсрол дэлхийд үнэлэгдэж, Монгол соёл бусдыг дагуулж, Монгол төгрөг үнэ цэнэтэй байж, Монгол улс хүн амьдрахад таатай улсуудын нэгдүгээрт бичигдээсэй гэж хүснэ.  Өнөөдөр Монгол хүн Монгол төгрөг шигээ үнэ цэнэгүй, арчаагүй, сул дорой байгаа юм биш биз?  Өмнө нь нэг ч удаа манай Монгол улс тэргүүний улс болоосой, болох ёстой, болох хэрэгтэй гэж би огт бодож байсангүй.  Яагаад гэхээр, хөгжил өөрөө зөвхөн сайныг л агуулдаг биш болохоор, хөгжил муутай нь зөвхөн мууг л агуулдаг биш болохоор тэр.  Гэвч, тэглээ гээд бид хөгжлийг сонгохгүй байх нь зөв үү?  Хөгжилтэй улс болоход ирэх сайн сайхан зүйлс, хөгжилгүй улс байхад орших сайн сайхан зүйлсийн аль нь дээрийг би одоо хэлж мэдэхгүй л дээ.  Гэвч бодьё.  Би Монгол улсаа хөгжөөсэй гэж хүсч, зорьж, ханцуй шамлан ороогүй ч өөрийгөө хөгжүүлэхийг хүсч, зорьж, ханцуй...