Posts

16 дахь өдөр

Image
Чиний хийж чадах бүхэн энэ гэж үү? Энэнээс дээр байж чадахгүй гэж үү? Чи энэ байдалдаа сэтгэл хангалуун байна уу? гэж өөрийгөө, өөрийнхөө байгаа байдлыг чамлах сэтгэлээс энэ бүх гуниг гарч ирээд байна уу?  Шунах, хорсох, атаархах сэтгэлээс гарсан үйлдэл хүнийг буруу замаар хөтөлдөг гэсэн. Одоо байгаагаасаа илүү байхыг хүссэн сэтгэл шунал биш биз дээ. Хөгжил, дэвшил үгүй бол тэр л хамгийн гунигтай амьдрал биш үү. Гэхдээ уруудах, өгсөх ээлжилдэг гэдэг. Би одоо хаана байгаа бол? Магадгүй ёроолдоо хүрсэн бололтой. Одоо надад доош унах газар байхгүй биз дээ. Одооноос бага багаар дээшлэх талаар бодъё. Буруу зүгт хурдан явсанаас зөв зүг рүү удаан ч болов урагшилахын тулд зүгээ олъё.  Ажлаас халагдаж, эхлүүлсэн ажил маань дампуурч, хувийн харилцаанууд авах юм байхгүй, хагацал үзэж, өөртөө итгэх итгэлээ алдсан би... өдөржин нэтфликс үзэж, бэлэн хоол идэж, кофе, дарс уун, дулаан гэртээ тухтай өдрийг өнгөрүүлсэн би... дэргэдээс нь харвал жаргалтай ч сэтгэл дотроо дүүрэн гуниг, эргэлзээ, ...

3 дахь өдөр

Image
Уншиж дуусгаагүй сэтгүүл маань намайг Coffee fellows руу дуудаад байсан боловч өнөөдөрийг ч бас нозоорч өнгөрүүлэх дөхлөө. Хэн нэгний өмнө хариуцлага хүлээгээгүй урсгалаараа өнгөрөх эдгээр өдрүүдэд амжаад жаргах л хэрэгтэй гэж бодно. Гэвч өөрөөсөө ямар нэгэн үр бүтээл, өсөлт дэвшилийг нэхэж зовооно.  Гарах хэрэгтэй, урагш алхах хэрэгтэй, явах хэрэгтэй. Арьс хуурайшиж, үс тослогтсон мэдрэгдэнэ. Гэртээ байхдаа өөрийгөө арчилдаггүйн үр дүн юм даа. Ямар ч байсан эхлээд усанд орчих гэж өөртөө тушаана. Усанд орчихлоо. Гарах гэсээр цаг 11.30 болсон байна. За яахав, ямартаа ч явсан нь дээр.  Нартай, дулаахан өдөр. Pumpkin spice latte захиаллаа. Өнөөдөр Халловины баярын өдөр юм. Үйлчилгээний газрууд  хэд хоногийн өмнөөс л Халловины өмсгөл зүүсгэлээрээ гоёсон буй. Улирал бүрийн онцлогт тохирсон шинэ мэнюг турших дуртай. Захиалсан кофе маань үзэмж төгөлдөрөөс гадна амттай байлаа.  Уржигдар суусан суудал маань хүнгүй байгаасай гэж бодож орж иртэл хүнтэй байлаа. Төд удалгүй өнөөх...

1 дэх өдөр

Image
Дахиад таван минут ч болов орондоо хэвтмээр хорогдсон мэдрэмжтэй өглөөг угтаж, орноос өндийлөө. Ажлын ярилцлага товлочихсон тул яалт ч үгүй эртлэн гэрээс гарав. Дурлаж хийхийг хүссэн ажил биш ч тухтай ажиллаж болмоор хэд хэдэн сайн талууд байсан тул хүсэлтээ гаргасан юм л даа. Ярилцлагаа дуусгаж гарч ирээд цонхоор харан суух боломжтой газар орж өглөөний кофе уухыг хүслээ. Толгойд хэд хэдэн кофены газар сонголтонд орж ирсэн ч их дэлгүүрийн урд байрлах Coffee fellows -руу алхав. Feel at home гэх ханан дээрээ бичсэн үг нь тухтай буйдан сандал, цонхоор тусах нар, амттай кофетой нийлээд улам тухтай мэдрэмж төрүүлсэнд зөв газраа сонгожээ гэж сэтгэл баясав. Хар кофег гэртээ ч уучих тул сайхан халуун кафе латте захиалж уулаа. Цонхоор цирк харагдана. Циркийн барилга цирк хэвээр байсан бол сайнсан гэж бодсоноо, цирк цирк хэвээр байсан ч хүний урманд нэг удаа орж тоглолт үзэх байсан болов уу даа чи гэж өөрөөсөө асууснаа, тэр даруй хэдийгээр чи үзэгч биш байлаа ч авьяаслаг, циркэдээ хайртай мэргэж...

Шинэ сорилт

Image
Би завтай байгаа юм л даа. Ямар нэг шинэ сорилт өөртөө бий болгохгүй бол зорилгогүй, урам зориггүй өдрүүд намайг залгих янзтай. Тиймээс өдөр бүр тэмдэглэл бичих сорилтыг өөртөө тавихаар шийдлээ. Хэр тууштай, тасралтгүй үргэлжлэхийг нь харж л байя. Хүсвэл надтай хамт байгаарай. 

Гологдчихлоо гэж үү :)

Image
Өнгө өнгийн мэдрэмжийг өгч буй амьдралдаа талархах ёстой ч юм шиг. Ямар нэгэн зүйлд тэнцээгүйгээ мэдэж гологдох мэдрэмж тархины хөгжил гүйцээгүй бага насанд ирсэн бол ямар хэцүү байх байсан бол... Харин одоо бол зүгээр юм шиг байна.      Амьдралдаа анх удаа ийм байдалд орж үзлээ гэх гэтэл.. Хөөе байж байгаарай, өмнө нь чи бас нэг удаа ийм байдалд орж байсан шүү гээд өөр нэгэн тохиолдол санаанд буулаа. Тэр тохиолдлыг би яагаад ч юм гологдсон гэж бодолгүй өнгөрөөсөн байх юм. Солонгост Сэжүн их сургуульд элсэх гэж ямар их хүсч байснаа тод санаж байна. Бүртгүүлэхээр очтол "Монгол оюутан элсүүлэхгүй" гэсэн хариуг авсан юм. Тэр үеийн үйл явдлыг тод санахгүй байгаа ч, сургалтын албаны хүмүүстэй нь очиж уулзаад, гуйгаад, яаж ийж байгаад ярилцлагын шалгалтад орохоор болж байснаа санаж байна. Тэгээд ярилцлагын шалгалтад ороод "불합격" гэсэн хариуг хүлээж авсан юм даа. Харамсахгүйн тулд өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийснээ санаж байна. Сэжүн их сургуульд элссэн Монгол оюутан хар...

Халилт

Image
Хаанаас, юунаас эхэлж бичихээ ч мэдэхгүй будилтлаа сэтгэлд минь хуваалцах зүйлс дэндүү их байх шиг. Ярилцмаар бас хуваалцмаар байгаа ч яг юу гэдгийг нь оюун бодол минь ухамсарлахгүй, гагцхүү сэтгэл минь л тэр зүгт хар хурдаараа давхиад байна. Энэ хүслээ биелүүлэх гэж найдан хүлээсэн найз минь алс холоос ирсэн ч ингэж тэгсээр буцаад явах өдөр нь ирчихжээ. Найдвар минь замхаран одсонд гунигласан сэтгэл минь нүднээс том том нулимс унагаад, бичгийн талбар дээр минь асгарч орхилоо. Би гомдоогүй ээ. Намайг гэх сэтгэл нь биеийг нь миний дэргэд авчирсан байхад оюун бодлыг нь хүртэл нэхэх шуналтай бодол тээж зүрхлэхгүй. Тэр минь ээж болсон. Ээж болсоноос нь хойш найзтайгаа одоо л нэг уулзаж байгаа болохоор шинээр танилцаж буй мэт. Бүх зүйлд хүрэлцэх гэж хичээж байгаа найзаасаа дулаахан тэврэлтээс нь өөр юу хүсэх вэ дээ. Хайр мэдэрсэн шүү найз минь. Шаналсан, зовсон дүрээ, сэтгэлийн гүнд нуугдах харанхуй газраа өөр хэнд ч биш чамд л харуулъя гэж хадгалж байсан бололтой. Чамайг тэр харанхуйд оруу...

Хэн гэж дуудах вэ

Миний дотны хэдхэн найз охидуудын минь нэг байсан түүний хурим уржигдар болж өнгөрлөө. Байсан гэж өнгөрсөн цаг дээр бичиж байгаа нь надад маш их гунигтай байгаа ч, одоо цагийн дотно нөхөрлөл үгүй нь үнэн учраас яалтай. Мэдээж би түүнийхээ сайхан ханьтай учирч, сайхан гэр бүл, амьдралаа цогцлоож буйд нь чин сэтгэлээсээ баяртай байгаа бөгөөд уртаас урт аз жаргалтай, бүтэн амьдралыг туулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Атаархах, барьцах мэдрэмж хумсын төдий ч төрөхгүй, аз жаргалтай байгааг нь хараад өмнөөс нь баярлаж, гуниглаж байгааг нь хараад яг л түүн шиг мэдэрч байгаа өөрийнхөө сэтгэлийг ажсан хирнээ "Миний найз", "Найз минь" гэж итгэл төгс хэлж чадахгүй, хэн гэж дуудах вэ, хэн гэж хэлэх вэ, хэн гэж бичих вэ гэж гэж дотроо эргэлзэнэ. Нэг тийм юу ч гэмээр юм бэ дээ, сонин мэдрэмж зэрэгцэн төрнө... Гунигтай гэхээр хөнгөдөөд, харуусч байна гэхээр хүнддээд байх юм.   Тэр миний ангийн найз мөн, бас биш. Тэр миний багын найз мөн, бас биш. Тэр миний найз мөн, бас би...

Ашиглах ёсгүй боломж

Image
Боломжийг хүртэл бид ашиглах ёстой боломж уу, ашиглах ёсгүй боломж уу гэдгийг өөрсдийн ёс зүйн хэм хэмжээгээр үнэлж түүнийг ашиглах, эс ашиглах эсэхээ шийдэх ёстой мэт. Боломж гэхээр л алдахгүй ашиглах ёстой зүйл юм шиг, алдахгүй ашигласан нь хождог юм шиг ойлголт, хандлага түгээмэл байдаг. Гэтэл бид ашиглах ёсгүй боломж ч байдаг гэдгийг мэдэх ёстой. Тэгвэл ямар боломжийг бид ашиглах ёсгүй вэ?  Тухайн боломжийг ашигласанаар надад, чамд ирэх ашиг хонжоо хязгааргүй их ч, нөгөө талд нь хэн нэгэн хохирохоор байвал, тэр хэн нэгэн нь ашиг орлогоороо тэргүүлсэн том компани бөгөөд түүнд учрах хохирол нь өчүүхэн жижиг байлаа ч бид тийм боломжийг ашиглах ёсгүй юм.  Ёс зүйн хэм хэмжээгээ зөрчин байж боломжийг ашиглах нь, боломжийг ашигласнаар ирэх ашиг хонжооноос хэдэн мянга дахин илүү хэмжээгээр өөрийгөө, өөрийн ирээдүйгээ хөнөөж буй хэрэг юм. Учир нь, ирээдүйд хийж чадах зүйл, өөрийн нөөц боломжийг төдий хэмжээгээр бага үнэлчихээд цаашид юу хийж бүтээнэ гэж зорин алхах вэ?...

Шинэ салхи

Image
Гүээ нээрээ бүр, залуу төрийн албан хаагчид өөр байгаад нь их талархаж байна. Мэдээж төрийн үйл хэргийн залгамж халааг алдагдуулалгүй, муу ч сайн ч албаа хашиж байсан ахмад төрийн албан хаагчиддаа талархаж байна өө. Гэхдээ л бүр, залуучууд гарч ирж байгаад нь баярлаад байх юм.  Тэд ажилдаа өөрийн хийх ёстой ажлыг л хийж буй гэсэн хандлагатай байж, илүү дутуу зүйл харахгүй, хүнд сурталгүй, иргэдийн асуудлыг анхааралтай ойлгож сонсож бас аль болох шийдвэрлэж өгөх сэтгэлтэй байна.  Өнөөдөр 2 хүний асуудлыг шийдэж чадлаа шүү гээд баяртай байгаа нь цаанаа бүр хөөрхөн гэж хэхэ. Ах эгч нар залуу албан хаагчидтайгаа өмнөх үеийнхэнтэй харьцдаг байсан шигээ харьцаж, ажиллах эрч хүч, урам зоригийг нь үгүй хийхгүй л байгаасай. Загнавал ажил нь бүтдэг гэсэн хандлагаа одоо болимоор байна шүү.  Шинэ салхи аль хэдийн салхилж эхэлжээ. 

Ирээдүй ба одоо

Image
Бид нар ирээдүйд гээд нэг сайхан хүсэл, нэг сайхан зорилго, нэг сайхан дүр зургийг бий болгочихоод өнөөдрийг маш их гаргуунд нь гаргадаг мэт. Тэгсэнээ тэр нэг сайхан дүр зургийг бий болгосон хирнээ, күээ тэр үед л сайхан байж гэж өнгөрсөнийг үгүйлэн суудаг. Амьдралд шийдэл хайсан асуудал, бэрхшээл үргэлж байсаар л байх болно. Гэхдээ шийдэх зүйлтэй амьдарна гэдэг өөрөө утга учрыг бидний амьдралд өгдөг мэт. Яагаад ингэж бодох болов гэхээр, ирэх жилийн 3 сар л хүрээд ирвэл Монголдоо очоод, эх орондоо, аав ээжийнхээ хажууд, хайртай залуутайгаа, хөөрхөн дүү нартайгаа хамд амьдарна, утга учиртай сайхан ажил хийнэ гээд л бүх зүйл сайхан харагдаж байгаа ч, яг одоо ч гэсэн сайхан байгаа юм бил үү гэж өөртөө хэлнэ. 3 сар хүртэлх Солонгос улсад өнгөрүүлэх энэ цаг үеийг би эргэж дурсаад, сайхан байж дээ гээд бодох байх даа гэсэн бодол зурсхийн өнгөрөв. Энэ улсад хичнээн тав тухтай амьдарч байгаа билээ, санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй, гэрээс гараад л амтат кофе, өглө...

Монголдоо нүүж ирлээ ...

Image
Солонгос улсад 4 жил сурч, ажиллаж, амьдарсаны эцэст эх орондоо, гэртээ ирлээ. Ирэх зам их урт байлаа. Учир нь 2/29-нд ирэхээр байсан боловч Монгол улс Солонгос улстай агаарын хилээ хаасны улмаас хэзээ явахаа ч мэдэхгүй хүлээлтийн байдалтай 2 долоо хоног өнгөрүүлсний эцэст 3/15-ны тусгай үүргийн онгоцонд суух боломж ашгүй нэг гарч, эх орондоо ирээд 3 долоо хоногийг ажиглалтын байранд өнгөрүүлж, гэртээ гараад 14 хоног гэрийн дэглэм гэгчийг мөрдөж, энгийн амьдралын хэмнэлдээ арай гэж ороод буй минь энэ юм.  Эх орондоо ирээд төрсөн сэтгэгдлээ энд хуваалцъя.  1. Монголчууд бид бүгдээрээ ах дүүс. Бид бие биенийгээ танихгүй байсан ч ахаа, эгчээ, миний дүү гэж харьцдаг. Хичнээн дотно бөгөөд сайхан санагдсан гээч. Бид Дорнын соёл, Өрнийн соёл гэж 2 хуваагаад л их ярьдаг. Гэвч эдгээрийн алинд ч багтахааргүй өөр нэг соёл нь Монгол соёл ч юм шиг. Үүнийгээ алдахгүй, хадгалан үлдэх юмсан.  2. Ажиглалтын байраны өрөөндөө ортол, халуун савтай сүүтэй цай угтсан. Ямар сайха...

Хүслийн тухай эргэцүүлэл

Image
Сүүлд уншаад таалагдсан нэг ном бол Непкогоос эрхлэн гаргасан Айн Рендийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" гэдэг ном юм. Тэр номон дээрх нэг нийтлэлийг уншаад, хүсэл бүр зөв зүйл, сайн зүйл байдаггүйн тухай, бид оюун ухаант хүн гэгддэгийн хувьд ашигтай бөгөөд хор уршигтайн хооронд хүслээ ялгаж салгаж түүнийг гүйцэлдүүлэх эсвэл тэвчээд өнгөрүүлэх сонголтыг хийх ёстойн тухай ойлголт байв. Хэдийгээр энгийн ойлголт мэт боловч, би л хувьдаа хүсэл гэдэг үгийн ард зөвхөн гоё, сайхан, гэгээлэг зүйлийг л хамруулан ойлгож, хүсэл бүрээ аль болох гүйцэлдүүлэхийг эрмэлзэх ёстой мэтээр боддог байлаа. Гэвч бид өөрсдөд төрөх хүсэл гэгч зүйлийг зөв эсвэл буруу болохыг ухамсарт байдлаар ялгаж салгах ёстой зүйл болж таарав.  Хамгийн энгийн бөгөөд ойлгомжтой жишээг дурьдвал, бид хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гэхэд биед ашиг тустай эсвэл хор уршигтай байх талыг бодолцож уух уу, эсвэл татгалзах уу гэдгээ сонгох ёстой гэсэн үг юм. Тодруулбал, хийжүүлсэн ундаа уух хүсэл төрлөө гээд заавал у...

Унших, бичих

Би ном унших бас бичих дуртай.  Би ганцаараа байх дуртай бас дургүй.  Ном унших нь хүнтэй ярилцахаас илүү амар байдаг. Ялангуяа тухайн нөхцөл байдал, хэрэгцээ, сэтгэл зүйгээсээ хамааран би номнуудыг сонгож уншдаг. Ном надад ухаарах цаг нь болоогүй зүйлийг ойлгуулах гэж чичирч дайрдаггүй. Номноос би өөрийн ойлгож, мэдэрч чадах хэмжээндээ аливаа зүйлийг шингээж авдаг.  Бичих. Бичгийн талбар намайг чимээгүй сонсдог. Тэр надтай хамт гуниглаж, надтай хамт мөрөөдөж, надтай хамт талархаж, надтай хамт асуудаг. Би унших, бас бичих дуртай. 

Филиппиний аялалын ард

Image
Солонгос улсаас зүүн өмнөд азийн орнууд руу аялал хийх нь харьцангуй хямд зардалтай санагддаг. Энэ нь 2 шалтгаантай.  1. Замын зардлын хувьд хямд бөгөөд зарцуулах хугацааны хувьд харьцангуй богино байдаг. 2. Солонгост ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн орлого болон Монголд жирийн нэг оффисын байна уу, үйлчилгээний салбарт ажиллаад олдог орлогын ялгаатай байдал юм. Юу гэсэн үг вэ гэхээр Солонгост байгаа хүмүүсийн хувьд санхүүгийн хувьд харьцангуй боломжтой юм. Гэхдээ энэ нь Монголд ажиллаад, аялах боломжгүй гэсэн үг биш шүү.  Би 9 сард Монгол руу бүр мөсөн буцах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд буцахаасаа өмнө амжуулаад аялах юмсан гэж зорьсон 4 улсын нэг нь Филлипин улс байсан юм.  Ер нь бол би аялаад явж байх санхүүгийн болоод сэтгэл зүйн таатай нөхцөл байдалд байгаагүй ч аялчихаад ирсэн. Тодруулбал, аялахаар онгоцны тасалбараа захиалсны дараа би санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Тэгээд явах уу, байх уу гэж маш их эргэлзсэн. Эргэлзсээр байгаад л явах өдөр тулж, ...

Асуулт: Хүн идэхийн тулд амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү?

Image
Гарчиг болгон тавьсан энэ асуулт үе үе чих дэлсэх нь бий. Тэгээд хүн идэхийн төлөө амьдардаг эсвэл амьдрахын тулд иддэг гэх хоёр хариултын аль нь зөв болохыг өөртөө шийдэж мэддэггүй байлаа.  Харин Айн Рэндийн "Өөрийгөө бодох нь ариун үйлс" номыг уншаад, хариулт нь "Хүн амьдрахын тулд иддэг"  гэсэн хариултыг өөртөө өгөв. Хүн бол амьд зүйл. Матераас ялгаатай нь бид үл орших чанарыг ч агуулдаг. Өөрөөр хэлбэл бид үхдэг. Үхэхгүйн төлөө буюу амьдрахын төлөөх хүсэл зориг бидэнд бий. Хэн ч энэ хүсэл зоригт хязгаар тавих эрхгүй.  Хүн хүнээ идэж байсан аймшигтай түүхийг ч бид сонсож байсан. Мэдээж амьд гарахын тулд хүнээ идэх дээрээ тулахгүй гэсэн сонголтыг хийх хүн ч байх. Энэ бол тухайн хүмүүсийн үнэт зүйлээс хамаарч буй.  Хүн амьдрахын тулд иддэг, зорилгынхоо төлөө амьдардаг. Зорилго нь тухайн хүний үнэт зүйлтэй салшгүй холбоотой.  Та юу гэж бодож байна ?  

Сайтар эргэцүүл - Айн Рэнд

Image
Орост төрсөн ч хамтач сурталт нийгмээс зугтаж Америк руу цагаачлан амьдарсан зохиолч эмэгтэй Айн Рендийн бичсэн Сайтар эргэцүүл /Think twice/ гэх жүжгийн зохиолыг хайн хайн олж унших болсон шалтгаан нь "амиа хичээгч" болон "бусдын төлөө өөрийгөө золиослогч" -ын мөн чанарыг таних хүсэлтэй минь холбоотой байсан юм. Дүрүүд:  Бусдын төлөө өөрийгөө огоорох үзлээр амьдрагч Брекенриж болон амиа хичээх үзлээр амьдрагч Ингальс гэх 2 гол дүрийг онцлон нэрлэх нь зүйтэй байх. Билли- Брекенрижийн өргөж авсан саа өвчтэй 15 настай хүү.  Адрин- Нэрд гарч буй залуу жүжигчин бүсгүй. Брекенриж түүнд зориулж театр барьж өгсөн бөгөөд Брекенрижийн үзэл сурталд л нийцсэн жүжгүүд тайзнаа тоглогддог. Флеминг- Биллигийн төрсөн эцэг.  Тони: Брекенрижийн тэтгэлгийг хүртэж, анагаахын ухаанд суралцаж буй хүү. Хэдийгээр Тони төгөлдөр хуурч болохыг хүсдэг байсан ч, Брекенриж түүний төгөлдөр хуурч болох хүслийг хувиа хичээсэн сонголт гэж үзэн, эмч болж олон хүнд тусл...

Асуулт: Аз жаргал гэж юу вэ?

Image
Аз жаргал бол талархалын сүүдэр юм байна.  Хэрвээ юунд ч талархалтай хандахгүй хирнээ аз жаргалыг хайгаад байвал тэр хэзээ ч бидэнд олдохгүй. Харин нэг ч гэсэн талархах шалтгааныг олж чадвал аз жаргалтай байх нэг ч гэсэн шалтгаан бидэнд байна аа л гэсэн үг.  Тэгвэл аз жаргалын эсрэгцэл зовлонгийн үүдэл нь хүсэл, шунал гэдэг.   Гэвч хүсэх, шунах зүйлгүй болчихвол амьдрал ямар ч утгагүй юм шиг. Орноосоо босох шалтгаан, шаардлага үгүй амьдралыг төсөөлөөд үз дээ. Хязгааргүй их амарсан, зугаалсан, тухалсан, хайрлагдсан, үнэлэгдсэн, итгэл найдварыг тээсэн амьдрал л аз жаргалтай гэгдэхгүй мэт санагдана.    Тэгэхээр бид зөвхөн байгаадаа бус байлгахыг хүссэн ч байхгүй байгаа тэр зүйлст, нөхцөл байдалдаа ч талархаж болмоор. 

Туйлширсан би

Image
Хамгийн их тэнцвэр лүү тэмүүлдэг хүн гэж өөрийгөө би бодсон Харамсалтай нь үгүй, хамгийн их туйлширдаг хүн би байж  Хамаг бүхнээ нөхөдтэйгээ хуваалцан баясаж явахдаа  Хамгаас үнэтэй төрсөн гэрээ мартах шахсанаараа, туйлширчээ би  Туйлширсаан би туйлширсан  Туйлширсан өнгөрсөндөө би харамсахгүй  Хамгийн их тэнцвэр лүү тэмүүлдэг хүн гэж өөрийгөө би бодсон Харамсалтай нь үгүй, хамгийн их туйлширдаг хүн би байж  Хүсэл мөрөөдөл, миний аз жаргал гэж тэмүүлж явахдаа  Хүмүүний жам ёсыг умартах шахсанаараа, туйлширчээ би  Туйлширсаан би туйлширсан Туйлширсан өнгөрсөндөө би харамсахгүй  Нэгэнт туйлшрал намайг тэнцвэргүй болгочихсоноос хойш Нөгөө тал руу туйлширч тэнцвэрийг би бүтээхээр явлаа 

Миний гэрэл

Image
Чамдаа би хайртай Чанга тэврэн уулзахыг хүснэ Чандаас шивнэх үгсийг чинь алдаж сонсоод Чамайгаа би гуниглуулах нь олон болов уу Хайрт минь, өөрийгөө зэмлэх хэрэггүй Холоос хол ч, бодол чинь дэргэд минь буйг Харалган би хааяа анзааралгүй Харанхуйн гүн рүү шигдэж орхих юм, уучил Хайртай гэдэг нандин үгийг Харамгүй үргэлж хэлж өгдөг Хэлэх бүрт нь анхны удаа мэт Хайраар бялхан зүрх минь догдолдог Нулимс дуслуулсан амьдрал Нүдний дор илхэн тохиох юм Яагаад гэдэг асуулт Ягаахан зүрхэнд минь лугших юм Амьдрал өөрөө ийм гунигтай байдаг уу Аль эсвэл түүнийг харах миний нүдэнд байна уу Мэдэхгүй юм би, хариулт нь юу болохыг Мянган жил амьдарсан хойноо Магад хариултыг нь олох ч юм болов уу Гэвч, Мянган жил би амьдарч үл чадахаас хойш Мэргэд, суутны үгсийг чих тавин сонсоно Бичиж үлдээсэн түүхийг сөхөн нэг уншина Бийр цаасаа нийлүүлэн товшиж нэг үзнэ Гэвч, Заримдаа надад чиний минь ухаан дутагдана Зугуухан намайг гэрэл рүү түлхэхийг чинь хүлээнэ Чамдаа би хайрта...

Хатуурхал

Image
Хана хэрэмд хашигдаж Ган төмрөөр бүтээгдсэн мэт Хатуу үзэлтэн байх юм Гайхуулж түүнийгээ ч тулгах юм Мэдэхгүй зүйл түүнд үгүй Мэдэмхийрч бусдыг ч шүүмжлэх Мэдэхгүй юм би түүнийг Мэргэн ухаантан эсэхийг Үгүйсгэлгүй мөртлөө Хүлээн зөвшөөрөл үгүй Ойлгохгүй мөртлөө Ойворгоноор зүтгэсээр үлдэх юм тэр